Удаан хугацаагаар чихэвч зүүвэл юу болох талаар эмч нар анхааруулж байна!

1
0
22,389

Чихэвч хэрэглэх нь эвтэйхэн байдаг. Ажиллах эсвэл амрах үед маш тохиромжтой. Үүний хажуугаар мөн хор уршигтай байж болно. Гоо сайхны үүднээс авч үзвэл, хэрвээ та байнга чихэвч зүүдэг бол арьсны өвчлөл тэр дундаа батга гарах шалтгаан болно. Хамгийн ноцтой хор уршиг нь сонсголд муугаар нөлөөлөх явдал юм. Өндөр дуугаар байнга хөгжим сонсох нь муугаар төсөөлөхөд сонсголгүй болох хүртэл аюулд хүргэж болзошгүй.

Удаан хугацаагаар чихэвч зүүхэд бий болох 5 томоохон асуудлыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Таны сонсголд муугаар нөлөөлнө

Чихэвчийг удаан хугацаагаар эсвэл дуугаа хэт чанга сонсдог бол таны сонсгол гэмтэнэ. Мотоцикл болон цахилгаан хөрөө ойролцоогоор 100 децибелийн (хүчтэй дууг чимээг хэмжих нэгж) дуу чимээ гаргадаг бөгөөд 30 минутад сонсголыг гэмтээнэ. Чихэвчээр сонсох дуугаа 70%-иар чангалсан байгаа нь 85 децибелтэй тэнцэх дуу чимээ сонсож байна гэсэн үг.

 

2. Чихний үрэвсэл тусах магадлалтай

Хамгийн түрүүнд баримтлах дүрэм: чихэвчээ хэнтэй ч, хэзээ ч бүү хуваалцаж бай. Энэ бол үрэвсэл халдварлах хамгийн түгээмэл арга. Чихэвчээ дундаа хэрэглэх – чихний үрэвсэл болох цорын ганц арга биш гэдгийг бас анхаар. Чихэвч болон дуу чимээ тусгаарлах чихэнд хийдэг зөөлөн хөөс нь чихний сувгийн хэмийг нэмэгдүүлэх, арьсыг үрж нян үржих боломжийг нэмэгдүүлдэг байна.

 

3. Анхаарал болгоомжгүй болгох аюултай

Компьютерын ард суугаад ажлаа хийж байхдаа чихэвч сонсож байгаа бол эргэн тойрон болж байгаа зүйлийг анхаарахгүй байгаа нь сайн хэрэг, харин таныг хөдөлгөхийг оролдож дохио өгч байгаа үед сонсохгүй бол муу хэрэг болно. Өөрийнхөө аюулгүй байдлыг хангах үүднээс гудамжинд дуу сонсохдоо учиртай байх хэрэгтэй, шаардлагатай үед сонсож байгаа дуугаа түр зогсоох эсвэл бүр унтраах хэрэгтэй.

 

4. Толгой эргэж болзошгүй

Толгой эргэх – “тэнцвэрт байдал алдагдах”-д илэрдэг шинж тэмдэг, цаашлаад дотор муухайрах, бөөлжих зэрэг болно. “Хөдөлгөөн хийгээгүй ч гэлээ хөдөлж байгаа мэт мэдрэмж төрөх”, толгой эргэх – энэ бол чихний өвчлөл, үрэвслийн үед илрэх шинж тэмдэг юм. Удаан хугацаагаар байнга чихэвч зүүдэг хүнд толгой эргэх шинж тэмдэг илэрч болно. Ялангуяа чихэвчээ буруу хэрэглэж байгаа бол толгой эргэх нь зайлшгүй.

 

5. Радиацид хордож байгаа

Хэрвээ та утасгүй (Bluetooth) чихэвч хэрэглэдэг бол радиацид хордож байгааг анхаараарай. Утасгүй чихэвч хүний эрүүл мэндэд хортой гэдгийг одоогоор ямар ч судалгаа нотлоогүй байгаа ч гэлээ ямар нэгэн байдлаар бие махбодид хор уршиг тарьж байж болзошгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2018 оны судалгаанаас харахад радио хэлбэлзэл нь эрэгчин мэрэгчид муугаар нөлөөлж байгааг тогтоожээ. Уг судалгааг илүү өргөн цар хүрээнд хийхээр шийдсэн юм, радио хэлбэлзэл нь хүний биед хэрхэн нөлөөлж байгааг  нарийвчлан судлахаар болжээ.

29
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Ц. Жаргалмаа

    Ц. Жаргалмаа

    2018/10/15 at 20:12

    Баярмаа Х’

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.