Дасгал хийхийг үзэн яддаг уу? Өөрийгөө хорихоо больж дасгал сургуулилтаар хэрхэн зөв хичээллэж эхлэх вэ?

2

Танд спортоор хичээллэхэд таалагддаг уу? Биеийн дасгал сургуулилт нь эр зориг, хүсэл эрмэлзэл шаарддаг – бидний 99% хувьд нь дутагдах тэр хоёр зүйл юм.

Хэрвээ амьдралын идэвхтэй хэв маягийг нэг хэсэг барьж чадвал дасгал сургуулилт нь таны амьдралын салшгүй нэг хэсэг болж чадна. Нэгэнт сайн зуршил суулгаж чадсанаас хойш нэг удаагийн дасгал сургуулилтаа алгасахад л гэм хийсэн мэт мэдрэмж төрдөг юм.

За, ингээд яаж дасгал сургуулилтад дурлах вэ?

“Фитнес – стресс болон өдөр тутмын уйтгартай амьдралаас гарах арга зам юм. Сэтгэлээр унах, уур уцаартай байх эсвэл ямар нэгэн дарамтад орсон үед дасгал хийхэд мэдрэл минь тайвширдаг юм. Дасгал сургуулилт нь намайг сөрөг сэтгэл хөдлөлөөс гаргаж аз жаргалтай болгоход тусалдаг. Бас надад итгэл үнэмшил авчирдаг юм” – Жесси Е, Калирфорни

1. Өөрт таалагдсанаа л хий

Биеийн галбирыг барихын тулд та тодорхой нэг дасгал хийхэд хүргэдэг нь танд таалагддаггүй. Хэрвээ та өөрийнхөө өмнө зорилго тавьсан бол жишээ нь, булчингаа нэмэхэд танд дасгалын чанга дэглэм зайлшгүй хэрэгтэй. Үүнээс гадна 10 км зайд гүйх гэж байгаа бол өөрт таалагдсан хуваарийн дагуу гүйж болно.

 

2. Давуу талыг нь харгалзан үзнэ

Багахан ч гэсэн хамаагүй биеийн хөдөлгөөн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Биеийн идэвхтэй хөдөлгөөн нь булчингийн хүчийг нэмнэ, авхаалж самбааг хөгжүүлдэг. Байнгын бэлтгэл сургуулилт нь цусны эргэлтийг сайжруулна, бие эрхтнийг шим тэжээл хангах үйл ажиллагааг дэмжинэ. Эд эрхтний эд эс бүрт шим тэжээл, амин дэмийг хүргэнэ – ялангуяа зүрх-судасны болон амьсгалын системийг.

 

3. Зөв орчин олоорой

Хэрвээ та дасгалаасаа таашаал авахыг хүсэж байгаа бол бэлтгэл сургуулилтаа хийхэд тааламжтай санагдах орчныг сонгох хэрэгтэй. Зарим нэг хүмүүс бэлтгэлийн зааланд очих дуртай байдаг, зарим нэг нь эрүүл агаарт, зарим нь орчин тойрон ямар байхыг огт тоодоггүй, зарим нь ганцаараа хичээллэхийг ч хүснэ. Бас олноороо хөгжилтэй байх нь сайхан санагдах ч хүмүүс бий.

 

4. Хөгжим сонс

Дасгал хийж байгаа хүнийг хараад та түүнийг боломжоо ашиглаж байна гэж бодно, бас түүнийг  чихэвч зүүснийг ч бас харах биз. Чихэвч зүүх онцгой шалтгаан байна: бэлтгэл сургуулилтын үеэр дуу хөгжим сонсох – тархин дахь дофамины хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ.

 

5. Өөрийгөө турш… гэхдээ хэмжээг нь хэтрүүлж болохгүй

Зарим нэг хүмүүс эрч хүчтэйгээр эхлээд дуусгаж чадалгүй дундаас нь хаядаг, харин зарим нэг нь хэтэрхий удаанаас эхэлнэ, спорт заалаар хэд алхалж байгаад дасгалаа дуусгаж чадахгүй гэр рүүгээ явцгаадаг.

Тэгэхээр өөрт хэцүү, гэхдээ гүйцэтгэж чадах тийм түвшнөөс эхлээрэй.

 

6. Хувиараа баримтал

Хийж байгаа дасгалаасаа таашаал авахад туслах хэдхэн зөвлөмж өгч байгаа ч гэсэн хэрвээ та өөрийн сахилга батаа батжуулахгүй бол хэзээ ч зорьсондоо хүрч чадахгүй. Танд таалагдаж байгаа зүйл ч хэцүү санагдана, жишээ нь тав тухтай орноосоо сунаж нөүтбүүктээ ч хүрч чадахгүй шүү.

3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Rigzema Zhimbieva

    Rigzema Zhimbieva

    2018/10/14 at 20:22

    Always be happy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *