Таны төсөөлж ч байгаагүй утга агуулгатай 13 лого

1

Алдартай брэндийн бэлгэ тэмдгийг хараад та цаанаа юу агуулж байгаа тухай бодож байсан уу? Зүгээр л байж байгаад гэнэт ийм бэлгэ тэмдэгтэй болсон юм болов уу?

Бид ч бас ийм асуулт тавьж хариултыг нь олохоор шийдсэн юм.

Хүүхэлдэйн киноны хамгийн алдартай студийн бэлгэ тэмдэгт үлгэрийн ордон илэрхийлэгдсэн байдаг. Анхлан германы Нойшванштайн цайз байжээ, харин 2006 онд Парисийн Диснейлэндийн Үнсгэлжингийн ордноор сольсон байна.

 

LEGO компанийн бэлгэ тэмдэг Данийн «leg godt» – “сайхан наадацгаая” гэсэн утгийг агуулна.

 

Дэлхийн 2-р дайны үед Герман дахь Coca-Cola-гийн үйлдвэрлэлийг хариуцаж байсан Макс Кайт шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийджээ. Ундааны нэрийг хэлэлцэж шийдсэн, гэхдээ Кайт нэр өгөхдөө “өөрсдийн сэтгэлгээг бүрэн ашиглах” (германаар «Fantasie»)-ыг уриалсан байна. Joe Knipp гэх нөхөр “Fanta” гэж хэлсэн ажээ.

 

Японы гурван ханз үсгээс бүрдсэн “Nin-ten-do” – “Азын тэнгэр ивээг”.

 

Данийн үнэт эдлэлийн Pandora дэлгүүр үлгэр домоггүйгээр байж чадаагүй бололтой. Эртний грекээр бол “бүгдэд хүртээх” гэсэн утгатай. Домогт өгүүлснээр, Пандора гэдэг бүсгүйг Зевс бурхан бий болгожээ. Хүмүүс бурхны гал болох Прометейг хулгайлсны төлөөс болгосон бүсгүй.

 

Люкс зэрэглэлийн Cadillac машины нэрийг компанийн үндэслэгч, механик Генри Лиланд өвөг дээдсээ хүндэтгэх байдлаар өгчээ – цэргийн дарга, францын колоничлолын захиргааны удирдагч Антуан Лом де Ламот де Кадильяк.

 

Британийн брэндийн нэр Durable, Reliable, Excellence үгийн эхний үсгүүд юм (бат бөх, найдвартай, эрхэмсэг).

 

Зарим нэг компанийн зорилго – өөрсдийнх нь бараа бүтээгдэхүүнийг авснаар амьдрал сайжирна гэдгийг ойлгуулахыг хүсдэг. Леви ч ийм төрлийн компанийн нэг, тэд өөрсдийн бэлгэ тэмдгээр юу илэрхийлэхийг хүсэв? Жинсэн өмд өмссөний үр дүнд бид ямар харагдахыг хүсдэг вэ? Хэрвээ та урьд өмнө нь үүнийг анзаараагүй бол одоо байнга анзаарах болно.

 

Компанийн үндэслэгч Пьер Омидьяр өөрийн сайтын хувилбарыг Echo Bay Technology Group-д ажиллаж байхдаа олсон байсан гэдэг. Тус компанийн оффис Эхо Бэйд байрладаг байжээ. Омидьяр “EchoBay.com” гэж бүртгүүлэх гэсэн боловч аль хэдийн бүртгэлтэй нэр байсан тул “ebay” хэмээн товчилсон байна. Ихэнх хүмүүс ebay-ийг Electronic Bay буюу цахилгаан далайн тохой хэмээн ойлгодог ажээ.

 

“Sam” – Солонгосоор “гурав”, “sung” – “од” гэсэн утгатай. Тиймээс Samsung-ийг гурван од хэмээн ойлгож болно. Гурав гэдэг тооны дор “хэмжээлшгүй их ” гэх ойлголт явдаг ажээ.

 

Энэ нэр «Service Games of Japan» (Японы тоглоомын үйлчилгээ) гэдгийн товчлол. Улс орны цэргийн баазуудар тоглоомын автомат нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байжээ.

 

Зэрвэс харахад Audi-гийн бэлгэ тэмдэг хэнд ч ойлгомжтой мэт энгийн. Цагираг болгон 1932 онд Audi концернийг үндэслэн байгуулсан 4 компанийг илтгэнэ – DKW, Horch, Wanderer ба Audi.

 

Alfa Romeo-гийн бэлгэ тэмдэг түүхэн утга агуулгатай – улаан хэрээс Миланы орон нутгийн далбаа, цуст луу – Ломбарди мужийг удирдаж байсан Висконтын ургийн эртний бэлгэ тэмдэг. Луун тэмдэгт машин бусад машиныг бодвол маш бага хүний аминд хүрсэн тооцоо байдаг ажээ.

52
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ангараг Очирбат

    Ангараг Очирбат

    2017/09/20 at 22:02

    Ss

  2. Np Np

    Np Np

    2017/09/20 at 22:35

    Ene neg haraal idsen reklam chini yagaad arilhaa bolitsiimbee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *