Таныг хэлэх үггүй болгохын зэрэгцээ боломжгүй зүйл гэж байдаггүй гэдэгт итгүүлэх Гиннесийн 13 рекорд

2

Дээд амжилтын Гиннесийн ном 1955 онд анх бий болжээ. Тэр цагаас хойш дэлхийн хамгийн хурдан, хамгийн хүчтэй, хамгийн этгээд хачин гэсэн дээд амжилт болгоныг тэмдэглэн үлдээсэн нэвтэрхий толь болсоор ирэв. Дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг хүмүүс өөрийн онцлог, чадварыг гайхуулж энэ номын хуудсанд бичигдэн үлдэхийг хүснэ. Өнөөдөр уг номд 47 мянган дээд амжилтыг тэмдэглэн бичжээ. Жил ирэх тусам энэ тоо эрчимтэй нэмэгдэх нь дамжиггүй. Таны сонирхлыг татаж болзошгүй хэд хэдэн дээд амжилтыг доор дурдлаа.

Жозеф Гризамор – 129,4 сантиметрийн өндөртэй ирокез үсний засалттай залуу

guinnessworldrecords / Instagram

 

Энэ аварга том манго 4,25 кг жин татна

guinnessworldrecords / Instagram

Колумбын фермер Герман Орландо Новоа Баррера болон Рейна Мария Маррокин нар 2020 онд дэлхий дээрх хамгийн хүнд мангог ургуулж дэлхийн дээд амжилтыг эвджээ.

 

Дрю Бэрримор дэлхий дээрх хамгийн том хиймэл үс зүүн бүжиглэж чадсан дээд амжилтаараа уг номд бичигджээ. Хиймэл үсний хэмжээ – 2,23 метр

guinnessworldrecords / Instagram

Жимм Фэллоны “The Tonight Show” шоуны хүрээнд Дрю Бэрримор үүнээс гадна дэлхийн хоёр ч дээд амжилтыг тогтоосон юм. Жүжигчин бүсгүйг 30 секундийн дотор 10 сайн дурынхны уруулыг улаан будгаар будахыг хүсжээ. Дараа нь гүйгээгээрээ хэд хэдэн цаасан баннер урах байсныг ч амжилттай гүйцэтгэж чадсан гэдэг.

 

Хамгийн том биетэй гэрийн тэжээвэр муур Фенрир Антарес Пауэрс — 47,83 сантиметр

guinnessworldrecords / Instagram

 

Энэтхэгийн Рам Сингх Чаухан дэлхий дээрх хамгийн урт сахалтай хүнээр тодорсон байна

guinnessworldrecords / Instagram

Сахлын урт 4 метр 30 сантиметр. Рам Сингх Чаухан 1970 оноос хойш сахлаа аваагүй гэдэг.

 

Данте Барнс – хамгийн том тойрогтой хэлтэй хүн, хэмжээ нь 12,19 см

guinnessworldrecords / Instagram

 

Дэлхийн хамгийн урт хумстай хүнийг Дайна Армстронг гэдэг. Хумсны урт 1,306 см

guinnessworldrecords / Instagram

Энэ эмэгтэй 25 жил хумсаа огт авалгүй дэлхийн хамгийн урт хумтсай хүн болж Гиннесийн номд бичигджээ.

 

Эмэгтэй хүний хамгийн урт гарын эзэн бол Румейса Гелги юм. Гарын урт 24,93 см

guinnessworldrecords / Instagram

Мөн Румейса Гелги одоогийн байдлаар амьдарч байгаа хамгийн өндөр эмэгтэйд тооцогдоно.

 

Дэлхийн хамгийн өндөр гэр бүлийн хос – Хятадын иргэд Сунь Минмин,  түүний гэргий Сюй Янь нар

guinnessworldrecords / Instagram

Хосын нийт өндөр 423,47 сантиметр. Нөхрийн өндөр – 236, 17 бол эхнэрийн өндөр 187,3 см.

 

Дэлхий дээрх хамгийн богино үхэр Рани ердөө 50,8 сантиметр

guinnessworldrecords / Instagram

 

Ю Зянься сормуусаа 14,40 сантиметр ургуулж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ

guinnessworldrecords / Instagram

 

Чад Фелл ямар нэгэн гарын оролцоогүйгээр бохийг 50,8 см хэмжээтэй үлээж дээд амжилтыг тогтоожээ

guinnessworldrecords / Instagram

 

Моти “Мо” Риккерт – дэлхий дээрх хамгийн урт хэлтэй сенбернар

GWR / Insatagram

Хараат бус хянагч түүний хэлний уртыг 18,58 сантиметр гэж хэмжжээ.

Уншигч танд хамгийн хачирхалтай эсвэл сонирхолтой санагддаг Гиннесийн дээд амжилт юу вэ?

537
ГайхмаарГайхмаар
86
Ха ХаХа Ха
81
ГоёГоё
77
ТэнэглэлТэнэглэл
69
ХөөрхөнХөөрхөн
29
БурууБуруу
28
БахархмаарБахархмаар
27
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *