Сонгодог загварын гутал хэтэрхий уйтгартай санагдсан тул илүү дэгжин, догь гутал сонгосон 13 алдартай эрчүүд

1

Алдартнуудын арга хэмжээн дээр эрчүүд хувцаслалтын дүрмийг ягштал баримталсан гоёлтой ирэхийг хичээдэг. Сонгодог загварын костюм, гялалзтал нь арчсан гутал. Мэдээж тэдний дунд дүрмээс гажууд явах нэгэн бий – юу ч байсан олны дундаас онцгойрч ялгарах хүсэлтэй. Жишээ нь, Жаред Лето. Тэр ч гэсэн заримдаа олны өмнө ердийн костюмтай гарч ирдэг, этгээд өнгөтэй байсандаа ч яах вэ дээ. Ихэнх тохиолдолд олноо алдартай жентельменүүд өөрийн гадаад төрхдөө ямар нэгэн чимэг нэммээр санагдаж улаан хивсний ёслолоор стандарт бус гуталтай алхацгаах ажээ.

Микки Рурк

ANGELA WEISS / AFP / East News

Жүжигчин бусдаас ялгарах дуртай бөгөөд ихэвчлэн гутлаар өөрийгөө илэрхийлэхийг зорьдог. Биед эвтэйхэн жийнсэн өмдтэй зугаалж байна уу, эсвэл тайзан дээр алхана уу, улаан хивсний ёслолоор алхана уу огт хамаагүй. Жүжигчин хүссэнээ л өмсөнө.

 

Тимоти Шаламе

LAURENT LAURENT VU / SIPA / Sipa Press / East News

Залуу жүжигчин Каннын кино их наадмын нээлтэд зориулсан хүндэтгэлийн оройн зоогонд хүрэлцэн ирэхдээ ийн гоёжээ. Арга хэмжээний тайз заслын чимэглэлд тохирсон гутал өмссөн байгаа нь харагдана, өөрөөр хэлбэл цэцэгтэй гутал.

 

Жейсон Момоа

Invision / Invision / East News, VALERIE MACON / AFP / East News

Жейсон Момоа “See” цуврал киноны 3 дугаар бүлгийн нээлтийн арга хэмжээн дээр хүрэлцэн ирэхдээ өөрийн хувцаслалтаараа шүтэн бишрэгчдээ алмайруулжээ. Жүжигчин ер нь стандарт костюмыг стандарт бус гуталтай өмсдгөөрөө алдартай. Элдэв янзын гоёлтой задгай гутал нь түүнд ихэд таалагддаг бололтой харагдана.

 

Том Дейли

Zabulon Laurent / ABACA / Abaca / East News

Британийн алдартай усанд шумбагч зөвхөн спортын арга хэмжээнд оролцоод зогсохгүй мөн загварын үзүүлбэрт ч оролцдог ажээ. Гэхдээ бүр сонирхолтой гоёл өмсөж ирдэг байна. Парист зохион байгуулагдсан загварын долоо хоногийн арга хэмжээний үдшийн цэнгүүнд өсгийтэй гутал сонгон савхин хүрэмтэй хослуулан өмссөн байсан нь түүнд гайхалтай зохисон харагдана.

 

Коди Ферн

Cyril Pecquenard / KCS / East News

Австралийн жүжигчин, найруулагч залуу аливаа арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ давтагдашгүй дүр төрхийг гаргадаг. Парист зохион байгуулагдсан загварын долоо хоногийн арга хэмжээ ч мөн адил, энэ удаад ягаан резинэн гутал өмсжээ.

 

Жаред Лето

Reynaud Julien / APS-Medias / ABACA / Abaca / East News

Жаред Лето ч гэсэн ягаан өнгөнд дуртай. Дуучин, жүжигчин Парисын долоо хоногийн арга хэмжээнд оломтой, ягаан өнгийн өсгийтэй гуталтай хүрэлцэн иржээ. Үсээ ч мөн ягаан өнгийн туяатай будгаар будуулж, нил ягаан өнгийн хээнцэр костюмаар гоёсон харагдана.

 

Бага Келвин Харрисон

Jeff Kravitz / FilmMagic

Бага Келвин Харрисон Met Gala-гийн арга хэмжээнд ирэхдээ өнгө өнгийн талстаар чимсэн гутал, өмдөөр гоёж олныг алмайруулжээ.

 

Патрик Шварценеггер

John Shearer / Getty Images

Дээрх арга хэмжээнд хүрэлцэн ирсэн алдарт Арнигийн хүүгийн гэрэл зургийг папарацийнхан дарж амжжээ. Патрик энэ удаад зөөлөн ягаан өнгийн костюмаар гоёсон харагдана. Харин нэмэлт гоёл – хурц өнгийн гутал, мөн гуталдаа зохицох малгай – залуу ч сонголт сайтай юм аа.

 

Бруклин Бекхэм

Invision / Invision / East News

Бруклин музейн сайн үйлсийн хандив цуглуулах тусгай арга хэмжээнд хүрэлцэн ирэхдээ сонгодог загварын костюм хар ботинкоор гоёсон байв. Гэхдээ гутал нь стандарт бус ултай буюу авангард загварынх гэмээр.

 

Коул Спраус

Invision / Invision / East News

Жүжигчин улаан хивсний ёслолоор гялалзахаар шийдсэн тул тэр чигээрээ саарал өнгийн костюм өмсжээ. Адил өнгийн ботинк хүртэл олж чадсан байна.

 

Жастин Бибер

Invision / Invision / East News

Цагаан кетийг сонгодог гоёлтой хослуулж өмсөөд одоо хэнийг ч алмайруулж чадахгүй. Гэхдээ Жастин зүгээр суусангүй, музейн сайн үйлсийн хандив цуглуулах арга хэмжээнд хүүхдийн гэмээр жижигхэн зурагтай цагаан кэт өмсөн иржээ.

 

Бага Роберт Дауни

Schneider-Press / John Farr / SIPA / Sipa Press / East News

Харин Бага Роберт Дауни сонгодог загварын костюмыг хагас спорт загварын гуталтай хослуулан өмссөн байна. “Dolittle” киноны нээлтэд түрийтэй кэт сонгосныг харж болно.

 

Идрис Эльба

Van Tine Dennis / ABACA / East News

Идрис Эльба, Мэттью Макконахи нар “The Dark Tower” уран сайхны нээлтийн арга хэмжээний сурталчилгаанд цугтаа оролцсон. Жүжигчид хоёул загварын сонголт сайтай. Нэгэн арга хэмжээний үеэр Идрис далайн сэдэв бүхий костюмтай хүрэлцэн ирсэн бөгөөд түүний өмссөн гутал нь жижигхэн могойн зургийн чимэгтэй байв.

Таны хувьд алдартнуудын ямар гоёл нь илүү таалагдав? Ямар нь содон санагдсан бэ?

12
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *