
Та тамхи татахыг та юу гэж боддог вэ? Амьдралдаа та ганц удаа тамхи татаж үзээгүй ч байж болно, эсвэл шинэ долоо хоногийн эхний өдөр тамхинаас гарна гэсэн хэрнээ тамхинд бууж өгөөд байгаа нэгэн ч байж болно, тамхинаас гарах элдэв шалтаг хайгаад даан ч шалтаг олдохгүй ч байж болно. Энэ муу зуршлын тухай та хангалттай мэдэх үү, тэгвэл танд дараах 20 баримтыг таницуулья.
Дараах баримтууд нь тамхийг эерэг талаас нь харуулаагүй бөгөөд сонирхолтой баримт бүхий мэдээлэл гэдэг утгаар нь нийтэлсэн болно. Тамхи таны эрүүл мэндэнд хортой!
1. Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 21 наснаасаа тамхи татаж эхэлсэн бөгөөд 117 насандаа тамхинаас гарсан буюу насан эцэслэхийн 5 жилийн өмнө л тамхийг орхиж чадсан байна.
Jeanne Calment гэх Франц эмэгтэй бараг л нэг зуун жил тамхи татсан бөгөөд муу зуршлаа орхисноос 5 жилийн дараа насан өөд болжээ.
2. Ионийн гэрэлд биеэ шарахад үүссэн арьсны хорт хавдар, тамхинаас үүдэлтэй уушигны хорт хавдраас их байдаг байна.
Америкийн 400,000 гаруй иргэдийн арьсны хорт хавдар нь ионийн шарлагыг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй. Энэ тоотой харьцуулахад тамхи бага хор нөлөөтэй аж.
3. Тамхи татахдаа огцом хурдан утааг сороход биеийг сэргээх үйлчилгээ үзүүлнэ, харин гүн сороход тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.
Их хэмжээний никотин нь өвчин намдаах, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг.
4. Бээжингийн хортой агаараар амьсгалах нь өдөрт 21 ширхэг тамхи татсантай адил хор нөлөөтэй.
2014 оны 1-р сарын эхээр агаарын бохирдлоос үүссэн өтгөн мананг Бээжингийн оршин суугчид өнөөдөр ч мартаагүй байна. Тухайн үед хотын захиргаа хурдны замыг хүртэл хааж байсан удаатай.
5. Тамхи татдаг охидуудын хөхний ургалт эрт зогсдог, учир нь залуу биеийн өсөлт бойжилтод сайнаар нөлөөлдөг эластин гэгч бодисыг тамхи устгадаг байна.
Мэдээж, хөвгүүдийн хувьд ч мөн нөгөө …… багасна, юу гэх гээд байгааг ойлгож байгаа биз дээ.
6. “Iron man”киноны од Robert Downey Jr. 6 настайгаасаа эхлэн марихуан татжээ.
Мөн кино од Daniel Radcliffe тамхинд гүн орсон нэгэн ажээ.
7. “Scooby Doo” хүүхэлдэйн киног гашиш татдаг өсвөр насныхны амьдрал дээрээс бүтжээ. Мөнхийн өлсгөлөн, хиппи маягийн фургонтой.
Сургуулиас завсардсан 4 бүтэлгүй нөхөр, нэг ухаантай нохойтой (тамхи татдаггүй) орон нутгаар аялж, амьдрахын тулд хар тамхи зараад л…
8. Барак Обама залуу насандаа хогийн ургамлаар ороосон тамхи татдаг байсныг мэдэх үү?
Доорх зураг нь түүний тамхинаас таашаал авч байгаа ховорхон зурагны нэг юм.
Тухайн үед хогийн ургамал ороож татдаг цөөхөн залуучууд байжээ. Коллежийн насан дээрээ марихуан татдаг байснаа Ерөнхийлөгч хүлээн зөвшөөрчээ.
9. Тамхи татахад таны амьдралын 11 минут өнгөрч байна.
Нийт амьдралын 7-8 жилийг зөвхөн тамхи татахад зориулж байдаг байна.
10. 40 настайдаа тамхинаас гарахад муу ур нөлөөнөөс зайлсхийх боломжтойг эрдэмтэд нотолжээ.
Дашрамд хэлэхэд, эрдэмтэд тамхинаас огцом гарахыг санал болгодог байна.
11. Apple компьютерийн хажууд тамхи татахад баталгаат хугацаа тооцогдохгүй.
Тамхины утаа компьютерийн жирийн ажиллагаанд нөлөөлдөг байна. Уг нь асуудлыг амархан шийдэж болохоор, компьютер дээрээ амны цаас тавих, эсвэл сэнсээр үлээлгэж болно, гэхдээ л Apple-ийнхан утаанаас үүдэлтэй гэмтэл гэдгийг нь олж тогтоон баталгаат засвартаа авахгүй.
12. Байнга алхдаг хүмүүс бага стресстдэгээс гадна, тамхинаас гарах үед бага зовж биед гарах ялгаа бага мэдрэгдэнэ.
Бас, жингээ хасахад ч нөлөөлнө.
13. Тамхи татсан он жилээр Паркинсоны өвчин тусах эрсдэл багасдаг.
Хичнээн жил тамхи татна, төдий чинээ энэ өвчнийг тусах магадлал буурдгийг судалгаагаар нотолжээ.
14. Нью-Йорк хотод олон нийтийн битүү газар тамхи татахыг хориглосны дараа тус хотын насанд хүрэгчдийн таргалалтын өсөлт 25 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.
Амеркчуудын таргалалт 80-аад оноос эхлэн насанд хүрэгчдийн таргалалт 2 дахин, хүүхдүүдийн таргалалт даруй 3 дахин нэмэгдэж эхэлжээ.
15. 2000 онд тамхинаас үүдэлтэй гал түймрийн гамшгаас 27 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.
Галд өртсөн үхлийн 10 хувь нь тамхинаас болж нас баржээ.
16. Тамхичдын 69 хувь нь тамхинаас гарахыг хүсдэг.
Тэдний тал нь ямар нэгэн байдлаар оролдлого хийдэг, харин 6,2 хувь нь амжилтад хүрдэг. Энэ муу зуршлаас салахад тийм ч амар биш юм.
17. Өдөрт ойролцоогоор Америкийн 4000 өсвөр насныхан анхны тамхиа зууж үздэг байна.
Өдөрт 1000 хүүхэд тамхинд ордог гэсэн тоо Америкийн судлаачид хийсэн байна.
18. Америкт л гэхэд дам тамхидалтын улмаас жилд ойролцоогоор 50,000 хүн нас бардаг байна.
Үхлийн 1-5 шалтгаан нь тамхинаас улбаатай.
19. Дэлхий дахинаа өдөрт 15 тэрбум тамхи татдаг.
Энэ нь нэг минутад 10 сая тамхи гэсэн үг юм.
20. Тамхины эсрэг олон нийтийн арга хэмжээг … Гитлер анх санаачилж байжээ.
Тэгсэн хэрнээ Адольф Гитлер өөрөө 28 төрлийн тамхи татдаг байсан.
21. Дэлхийн тамхичдын гуравны нэгнээс илүү хувийг нь Хятадын тамхичид эзэлнэ.
Хятадад 300 сая тамхичин амьдарч байна.








Battumur Sosorburam
2015/05/18 at 15:43
Ер нь бол тамхи татах нь хүнд ямар ч ашиггүй бөгөөд хүмүүс эрүүл мэндээ сайруулахад мөнгөө зарцуулах байтал эсрэгээрээ хордуулахад зарцуулаад байгаа нь туйлын харамсалтай. Үүнийг л сайн ухаарах хэрэгтэй юм даа.
Зочин
2015/05/18 at 17:57
Сэтгэгдэл *tiim shuu tamhi er n ikh hereggui hort muu zurshil shuu
Зочин
2015/05/18 at 17:58
Сэтгэгдэл *tiim shuu tamhiig hayj chadah l heregtei
Амаржаргал Бат-Эрдэнэ
2015/05/18 at 19:33
Boldbaatar Boldoo !!!!
Зочин
2015/05/18 at 19:38
ih huurai shuud argaar tamhi hortoi olon udaa ulig boltol uhuulj bgaa ldaa! tamhindaa gol ni bish shig baigaa yum! gol ni hunii dald uhamsart baih alivaa yumand dontoj mansuurah huselt ni baidag shigee… tegeheer oort ni gol ni asuudal…
Зочин
2015/05/19 at 01:56
Tamhi marijuana hoyr chini oor zuil shu dee. Marijuana bol ymar ch horgui tamhinaas bol hamaagui iluu.
Зочин
2015/06/03 at 03:16
Сэтгэгдэл *ghdee ooriigoo taiwshruuldag baij bolnoshdeee hunii l huwiin asuudal
Зочин
2017/02/16 at 01:01
Эднүүс тэгээ л дандаа худлаа шаахымаа..
———-
19. Дэлхий дахинаа өдөрт 15 тэрбум тамхи татдаг. Энэ нь нэг минутад 10 сая тамхи гэсэн үг юм.
———-
15 тэрбум / 8400 минут = 1.7 сая л байшт..