
Хүмүүс гэр бүлээрээ бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино үзэх дуртай байдаг болохоор энэ төрлийн олон бүтээл кино театруудаас чамлахааргүй орлого хурааж чаддаг. Зарим нэг тохиолдолд бүрэн хэмжээний уран сайхны киноноос ч илүү орлого олох нь цөөнгүй. Ингээд 21 дүгээр зуунд, өөрөөр хэлбэл сүүлийн 22 жилийн дотор ашиг орлогоороо амжилт тогтоосон хүүхэлдэйн кинонуудыг сонирхоцгооё. Энэ хугацаанд дэлгэцнээ гарсан бүх л төслүүдээс хамгийн их орлого олсон 3 тохиолдол байна. Хүүхэлдэйн кино гэдгийг та биднээр хэлүүлэлтгүй мэднэ биз ээ.
Энд ямар франшиз хамгийн их дурдагдахыг та хэзээ ч таахгүй.
2001 он – Monsters, Inc.

Кассын нийт орлого: 528 сая ам.доллар
2002 он – Ice Age

Кассын нийт орлого: 383 сая ам.доллар
2003 он – Finding Nemo

Кассын нийт орлого: 941 сая ам.доллар
2004 он – Shrek 2

Кассын нийт орлого: 923 сая ам.доллар
Уг хүүхэлдэйн кино зөвхөн өөрийн төрөлдөө хамгийн их орлого цуглуулаад зогсоогүй мөн дэлгэцнээ гарсан бүх төслүүдээс орлогоороо давжээ.
2005 он – Madagascar

Кассын нийт орлого: 542 сая ам.доллар
2006 он – Ice Age: The Meltdown

Кассын нийт орлого: 667 сая ам.доллар
2007 он – Shrek the Third

Кассын нийт орлого: 813 сая ам.доллар
2008 он – Kung Fu Panda

Кассын нийт орлого: 632 сая ам.доллар
2009 он – Ice Age: Dawn of the Dinosaurs

Кассын нийт орлого: 886 сая ам.доллар
2010 он – Toy Story 3

Кассын нийт орлого: 1,066 тэрбум ам.доллар
Түүхэнд тэрбум ам.долларын орлого олсон хамгийн анхны хүүхэлдэйн кино. Энэ нь Pixar студийн олон жилийн хөдөлмөрийн амжилт мөнөөс мөн. Энэ нь тухайн жилд дэлгэцнээ гарсан бүх бүтээлүүдээс илүү их орлого олсон хоёр дахь тохиолдол юм.
2011 он – Kung Fu Panda 2

Кассын нийт орлого: 665 сая ам.доллар
2012 он – Ice Age: Continental Drift

Кассын нийт орлого: 877 сая ам.доллар
2013 он – Frozen

Кассын нийт орлого: 1,274 тэрбум ам.доллар
Бүх төслүүдээс дээд амжилт тогтоосон бас нэгэн лидер.
2014 он – Big Hero 6

Кассын нийт орлого: 657 сая ам.доллар
2015 он – Minions

Кассын нийт орлого: 1,159 тэрбум ам.доллар
2016 он – Finding Dory

Кассын нийт орлого: 1,029 тэрбум ам.доллар
2017 он – Despicable Me 3

Кассын нийт орлого: 1,034 тэрбум ам.доллар
2018 он – Incredibles 2

Кассын нийт орлого: 1,243 тэрбум ам.доллар
2019 он – The Lion King (ремейк)

Кассын нийт орлого: 1,663 тэрбум ам.доллар
2020 он – Demon Slayer -Kimetsu no Yaiba- The Movie: Mugen Train

Кассын нийт орлого: 453 сая ам.доллар
2014 оноос хойш тэрбум доллар цуглуулаагүй анхны бүтээл.
2021 он – Sing 2

Кассын нийт орлого: 408 сая ам.доллар
2022 он – Minions: The Rise of Gru

Кассын нийт орлого: 939 сая ам.доллар







