Клайв Веаринг: амьдралынхаа сүүлийн 30 секундийг л санадаг, хүнд хэлбэрийн мартах өвчтэй хүн

0

Британийн хөгжим судлаач, тенор, удирдаач, даруулт хөгжмийн хөгжимчин асан. Тэрээр архаг антероград болон ретроград амнези (мартах өвчин) оноштой. Өөрийн амьдралаа санахгүй, шинэ дурсамжаа ч сэргээж чадахгүй. Антероград болон ретроград амнезитэй түүнийг “30 секундийн Клайв” гэж нэрлэх болжээ.

Веаринг 1938 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн. Харин 1985 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дуу хөгжмийн салбарт өндөр амжилт гаргаж эхэлж байсан үедээ буюу ВВС Radio 3–д ажиллаж байхдаа герпесвирусын энцефалитаар өвчилжээ. Өвчний улмаас төв мэдрэлийн систем бүхэлдээ гэмтсэн ба энэ цагаас хойш тэрээр шинэ дурсамжаа хадгалж чадахгүйд хүрснээс гадна сэтгэл хөдлөлөө удирдах чадвараа алдсан юм. Амнезийн хүнд хэлбэр нь тархины гиппокамп хэсгийг гэмтээжээ. Тархины энэ хэсэг богино хугацааны дурсамжийг урт хугацааны дурсамж руу шилжүүлдэг үүрэгтэй. Түүний ой санамж 7-30 секунд хүртэл л үргэлжилнэ.

photoshelter.com

Тэр өдөр болгон 20 секунд тутамд сэрдэг, сэрэх болгондоо ой дурсамжаа “дахин ачаална”. Богино хугацааны ой санамжийн хугацаа (түүний хувьд 30-хан секунд) дуусангуут ч мөн адил “дахин ачаалахад” хүрнэ. Энэ хэдхэн секундэд тэр өөртөө маш олон асуултыг тавих нь өрөвдмөөр: яагаад эмч дээр очоогүй юм бол, юу болсон юм бол… Мөн сэрэх болгонд өөрийгөө комоос сэрж байна хэмээн мэдэрдэг ажээ.

cargocollective.com

Веаринг хэдхэн өгүүлбэрээр л ярьдаг. Түүнээс одоогийн байдлын тухай  асуухад их эмзэглэнэ, учир нь өөрийгөө яагаад таагүй мэдрээд байгаагаа тайлбарлан хэлж чаддаггүй.

1985 он хүртэлх өөрийн амьдралаас бага сага санадаг: өмнөх гэрлэлтээс төрсөн хүүхдүүдтэй, гэхдээ тэднийхээ нэрийг хөгжимчин нэрлэж чадахгүй. Хоёр дахь эхнэр Деборатайгаа өвчин тусахаас жилийн өмнө гэрлэжээ. Түүнийгээ хайрлах хайр нь огт өөрчлөгдөөгүй юм. Түүнийг харахаараа их баярладаг: эхнэртэйгээ их олон жил уулзаагүй юм шиг эсвэл урьд нь түүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй юм шиг мэдрэмж төрдөг гэнэ.

twimg.com

Клайв зарим нэг төрлийн хоолны нэрийг санадаг ажээ.

Эмч Веарингийг бодлоо цаасан дээр буулгаж байхыг зөвлөжээ. Түүний тэмдэглэл нэгэн хэвийн гэхэд болно:

“Өглөөний 8:31 – би яг одоо л бүрэн сэрлээ.

Өглөөний 9:06 – би одоо яг сэрсэн шүү

Өглөөний 9:34 – би одоо дээд зэргээр сэрсэн, үнэхээр сэрсэн”.

Өмнөх тэмдэглэлээ баллаж орхидог нь Клайв яагаад бичсэнээ санадаггүйтэй нь холбоотой. Гэхдээ тэр өөрийнхөө бичгийн хэвийг сайн таньдаг байна.

ahmednagarlive24.com

Веаринг өдөр болгон л шинэ зүйл хийж сурдаг, заримдаа хэд хэдэн удаа давтсан зүйлийг санадаг ажээ. Жишээ нь, олон дахин угсруулж үзсэн бичлэгийг үзсэнээ санахгүй хэдий ч дэлгэцээр гарах үйл явдлыг урьдчилан хэлж чаддаг нь сонин.

Хамгийн сонирхолтой нь, Веаринг удирдаж бас орган, төгөлдөр хуур зэрэг дээр хүнд дуурийг тоглож чадна, нот ч уншина. Клайв Веарингийн эхнэр Дебора хайртай нөхрийнхөө тухай “Forever Today” гэдэг ном бичжээ.

3
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *