
Өдөр тутмын амьдралд алхам бүртээ бид янз бүрийн л зүйлтэй учирдаг. Эдгээр нь бидний эрүүл мэнд, амь насанд аюул занал хийж байгааг огт гадарлахгүй явах нь энүүхэнд. Чухам юу аюултай байж болох вэ? Энэ асуултыг сошиал сүлжээ хэрэглэгчдэд тавьжээ – тэдний өгсөн хариултуудыг танд толиулж байна.

Ковид. Хүмүүс энэ өвчнийг тоохоо больжээ, гэтэл бидний аминд хүрсээр л байна. Амны хаалтаа зүүцгээ, дархлаажуулалтыг бүү алгас.
Жолооны ард мессеж бичих.

Стресс. Таны бие махбод тодорхой хэмжээний стрессийг л даах чадалтай, тийм ч учраас “чимээгүй aлуурчин” гэдэг юм. Цусны өндөр даралт, өдрийн 5-хан цагийн нойрноос болоод стресс гээч чимээгүй aлуурчин тань дээр бодож байснаас чинь эрт ирнэ.

Депресс буюу сэтгэл гутралаас болж жил болгон 850,000 хүн үxэж байна.

Кокос. Энэ жимс жил болгон дэлхийн 150 хүний амь насыг авч оддог. Өөрөөр хэлбэл акулаас ч илүү аюултай гэсэн үг юм.

Нойрмог үедээ жолоо барих.

Өвчтэй шүд. Ломбо тавиулаагүй шүд нь зүрхний шигдээс, цус харвалтад ч хүргэж мэднэ.

Хиропрактик. Баримтжуулалт байхгүй тул үүнтэй холбоотой үxлийн нарийн тоо гардаггүй. Гэхдээ АНУ-д багаар бодоход 40 хүн бариа заслаас болж нас бaрдаг ажээ.

Моцарелла бяслагны савхан хорхой. Статистик тооноос харахад хоол хүнснээс үүдэлтэй үxлийн ихэнх нь уг бяслагтай холбоотой байдаг.

Төрөлт. Хачирхалтай сонсогдох хэдий ч аюултай хэвээрээ л байна. Төрөх нь өмнөх жилүүдээс хамаагүй аюулгүй болсон ч хүндрэл гарсаар байгаа юм. Төрөлтийн үед нас барах эмэгтэйчүүдийн тоо ч буурахгүй байгааг анхаарах хэрэгтэй.

Шумуул. Энэ жижигхэн нисдэг биет жилд нэг сая хүнийг aлж байна. Сая шүү! Харьцуулахын тулд дараагийн аюултай амьтан – хүн: адил хугацаанд хүн өөрийн төрлийн 135 мянган хүний амийг авчээ.

Ганцаардал.

Нүүрсний утаа болон хүнд үйлдвэрээс үүдэлтэй агаарын бохирдол. Ялангуяа Хятад, Энэтхэг улсуудад түгээмэл асуудал. Агаарын бохирдлоос болж дэлхий дээр жилд 6-7 сая хүн цагаасаа эрт нас барж байна. Өөрөөр хэлбэл нүүрс, түлшний бохирдол нь 2-3 долоо хоног тутамд түүхэнд тэмдэглэгдсэн атомын цахилгаан станцын нийт ослоос үүдэлтэй үxлээс их байгаа юм. Тэр дундаа, Хирошима, Нагасакиг оруулаад шүү.
Шээcний замын үрэвсэл. Маш амархан цусны халдвар болдог. Ээж маань үрэвслээс болоод хоёр ч удаа үxэхээ шахсан, ер нь цусны халдвар болохоос л наагуур. Шээcний замын үрэвслийг хөнгөн өвчин гэж бодох хэдий ч үнэн хэрэгтээ нэн яаралтай эмчид хандан цаг алдалгүй антибиотикийн эмчилгээг эхлүүлэх шаардлагатай. Таныг мэдээ ч үгүй явж байхад үxэлд хүргэх өвчин шүү.

Аюултай нөхцөлд селфи хийх. Манай бүсэд хэд хэдэн тохиолдлоос (үxэл болон хүнд гэмтэл) болоод сургуулийн аяллыг хориглоод байна.

Ханиад. Ердийн л ханиад. Олон хүн үл тоодог, өөрөө эдгэчихнэ л гээд яваад байдаг. Эцэстээ дэлхийн хэмжээнд ханиаднаас болж жилд нас бaрсан хүний тоо 300-500 мянга хүрдэг.

Шат. Жил болгон 20 сая хүн хүнд бэртэл авах шалтгаан болдог, мөн шатнаас унаснаас болж 200,000 хүн нас бaржээ. Миний хоёр өвөө, эмээ нар шатнаас унаж өөд болцгоосон юм.

Гудамжны зодoон. Та холливудын зодоoнтой кино, дүрэмгүй зодоoны тyлаан зэргийг олон л үзэж харж байсан байх. Өөрийгөө ч ингээд зодoлдож чадах юм шиг төсөөлсөн байхыг ч үгүйсгэхгүй. Би гудамжинд зодoлдож байхдаа толгойгоороо унасан нэг залууг мэддэг байсан юм: газар унахаасаа өмнө нас бaрсан даа. Жилийн өмнө манай дүүрэгт бас нэг хэрэг гарсныг санаж байна – тэр залуу гудамжны зодoонд оролцож байхдаа хүзүүндээ xутгалуулж 10 секундийн турш цус алдсан байдаг. Ингэхээ больцгоо хүмүүс минь, таны аминаас үнэтэй зүйл гэж юу байх вэ дээ.

Гудамжинд болон тасалгаанд явж байхдаа унах. Инээдмийн кинонд мөсөн дээр, нойтон шалан дээр унаж байгааг хараад бид инээцгээдэг. Үнэн хэрэгтээ, АНУ-д гэхэд л жилд ойролцоогоор 17 мянган хүн үүнээс болж хүнд гэмтдэг ажээ.

Ванны өрөөний нойтон шалан дээр халтирч унах. Ялангуяа ванны өрөөнд шүү.

Оргилуун дaрсны бөглөө. Энэ гэмгүй мэт эд бодит амьдрал дээр хортой аалзнаас ч илүүтэй олон хүний амийг авч одсон. Жилд дунджаар 34 хүн нас бaржээ.

Цусны өндөр даралт. Та үүнийг анзаарахгүй, энэ тухай мэдэх ч үгүй явж байхад олон үxлийн шалтгаан болж байна.

Эвхэгддэг шат. Эвхэгддэг шатыг жил болгон шинэчилж бай. Эс бөгөөс үxэлтэй нүүр тулах эрсдэлтэй.

Хугацаа нь дууссан хэрчсэн сармис үxлийн аюултай хор л болно. Маш болгоомжтой байгаарай.







