Гэдэс ходоодны асуудлыг бүрмөсөн мартахад туслах 11 хүнс

2

Гэдэс ходоодны асуудал – алхам тутамдаа тулгараад байх асуудал биш ч гэлээ бидний ихэнх нь бие махбодийн энэ хэсэгт асуудалтай тулгарч байсан удаатай. Шалтгаан нь ямар ч байж болно. Удамшил, буруу хооллолт, хүнд өвчин.

Энэ асуудлыг арилгах хоол хүнс гэж байх ажээ. Бүгд эрүүл мэндэд нэн тустай. Эдгээр хүнсийг хоолны цэсэндээ оруулснаар өтгөн хаталт, ходоодны шарх зэргийг мартах болно. Үр дүн ч удаан хүлээлгэхгүй.

1. Бор будаа

Бор будаа нь бүхэл үрийн будааны төрөлд хамрагддаг. Будааны хатуу хальсыг авсан ч гэсэн будааны шим тэжээл хэвээр байна. Бор будааны калори өндөр биш, 100 г-д ойролцоогоор 330 ккал, ашигтай нүүрсус ихтэй, ялангуяа сахар, уураг болон сайн чанарын тос агуулдаг, органик хүчил, ширхэглэгээр баялаг, Е, РР болон В-ийн бүлгийн амин дэм агуулдаг. Бор будаа нь овьёос шиг гэдэс, ходоодны хана цочроохгүй.

 

2. Киви

Ширхэглэгээр баялаг тул хоол боловсруулах эрхтэнд эерэг нөлөө үзүүлнэ. Уг жимсийг байнга идсэнээр биеэс илүүдэл давсыг гаргаж бөөрний чулуу үүсэхээс хамгаална. Кивинд агуулагдах зарим нэг бодис нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ, тиймээс ходоодны шарх зэрэг өвчний үед өргөнөөр ашигладаг байна. Хэдий хүчиллэг амттай ч гэлээ гэдэс ходоодны төрөл бүрийн өвчнийг анагаана, мөн биеэс сахар хөөдөг ажээ.

 

3. Бууцай

Ногооны хаан гэж үзэх энэ ногоо нь гэдэсний шүүр л гэлтэй. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ, ургамлын гаралтай уураг А, С болон В-ийн бүлгийн амин дэмээр баялаг. Ногоон навчит ногоонд агуулагдах тосны хүчил нь ходоодны шарх болон гэдэс ходоодны үрэвсэлт өвчнийг анагаах чадалтайг саяхны нэгэн судалгаагаар баталжээ. Тиймээс гэдэс, ходоодоо эрүүлжүүлэхийг хүсэж байгаа бол бууцайны шөл идэхийг зөвлөж байна. Үүнээс гадна өтгөний гаралтыг тогтмолжуулна.

 

4. Тараг

Антиобик хэрэглэж байхад гэдэс, ходоодоо хамгаалах зорилгоор тараг уухыг зөвлөдөг. Зөв зохих зааврын дагуу ууж чадвал ходоодны шархыг ч эдгээж чадна, мэдээж эмийн хослол явагдана. Гэдэс, ходоодны микро орчинг тогтворжуулж аливаа нөлөөнд тэсвэртэй байхад тусалдаг.

 

5. Даршилсан байцаа

Даршилсан байцаа нь гэдэс ходоод, бие галбир, элэг, за тэгээд бие махбодид бүхэлд нь сайн. Хамгийн сонирхолтой нь, даршилсан байцаанд шинэ байцаанаас илүү шим тэжээлтэй бодис агуулагддаг байна. Даршилж байх явцад ашиг шимтэй олон төрлийн бодис шинээр исэж бий болдог. Даршилсан байцаанд агуулагдах сүүн хүчил нь энэ бүх шим тэжээлийг бий болгодог ажээ. Сүүн хүчил нь гэдэс ходоодонд байгаа савханцар, хортой нянг устгадаг, тиймээс боломжийн хэрээр даршилсан байцаа идэхийг зөвлөж байна.

 

6. Хар чавга

Юуны түрүүнд хатаасан хар чавга – гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжинэ. Өтгөн хаталтыг таслан зогсоож хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Өдөрт 4-6 ширхэг хатаасан хар чавга идвэл гэдэс, ходоодны үйл ажиллагаа дэмжигдэж үүргээ хэвийн гүйцэтгэх ажээ.

 

7. Попкорн

Попкорн – чанартай нүүрсус болон үрд агуулагдах бусад шим тэжээлийг агуулдаг. Илүүдэл жин хасах зорилгоор ч энэ хүнсийг ихээр хэрэглэдэг. Нэг порц попкорнод дөнгөж 70 килокалори агуулагдана. Өег, бас хоол идэх дуршлыг бууруулна. Маш их хэмжээний ширхэглэг агуулдаг хүнс юм.

 

8. Шош

Хатаасан улаан, цагаан шош, мөн хатаасан вандуй зэрэг нь цээж хорсох үед нэн тустай. Шош нь ходоодны илүүдэл хүчлийг дарж олон төрлийн өвчнөөс хамгаална. Шошид агуулагдах ширхэглэг нь өтгөн хаталтаас хамгаална, мөн цагаан мах эргэхтэй холбоотой хүндрэлтэй гарах өтгөний гаралтыг зөөлрүүлнэ.

 

9. Ус

Өдөрт 2 литр хүртэл түүхий эсвэл цэвэршүүлсэн ус уухад гэдэс ходоодны аливаа асуудлаас ангижирч чадна. Гэдэс өвдсөн үү – “яаралтай эмчилгээ”- стакан түүхий ус. Гэхдээ, цус гараад амийг нь аврахаас бусад тохиолдолд шүү дээ. Архаг өвчлөлийн хувьд бол шилдэг бодис.

 

10. Хурган гуа

Хурган гуаны ширхэглэг нь биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулдгаас гадна холестирин, усны хуримтлалыг багасгана. Илүүдэл жинтэй хүмүүсийн хувьд хурган гуа идэхэд амархан цаддаг. Өндөр настай хүмүүс хурган гуа хүнсэндээ түлхүү хэрэглэвэл зохиолтой, гэдэс ходоодны хэвийн үйл ажиллагааг дэмжихээс гадна үе мөчид сайн нөлөө үзүүлдэг ажээ.

 

11. Яргай загас

Яргай загасанд хүний эрүүл мэндэд нэн тустай бодис ихээр агуулагддаг гэж эрдэмтэд үзээд байгаа. Биологийн идэвхт бодисоор баялаг – үе мөчний мөгөөрсийг хамгаалах, гэдэс ходоодны үрэвслийг анагаах чадалтай тул өдөр болгон идэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

14
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Tsetsegmaa Munkhbat

    Tsetsegmaa Munkhbat

    2017/11/13 at 06:52

    Мөнхбат Отгонбилэг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *