Танай гэрийн хивсийг цоо шинэ мэт болгох хялбархан бас хямдхан арга. Та үр дүнг нь хараад бидэнд талархах болно!

4

Балчир насны хүүхэд танай гэрт байна гэдэг, хивс чинь хэзээ ч цэвэрхэн байхгүй ээ л гэсэн үг, та хэдийгээр тэднийг хивсэн тоглохыг нь хориглолоо гээд ч нэмэргүй. Жимс, тараг, шоколадны толбо – өдрийн төгсгөлд та эдгээрийг олон газраас олж харах болно!

Бид танд цэвэрлэгээний бүтээгдэхүүнд мөнгөө гарздалгүйгээр хивс цэвэрлэх үр дүнтэй аргыг хүргэхээр бэлтгэлээ – гэрийн нөхцөлд бэлдэнэ, ямар ч харшил өгөхгүй.

Бага зардлаар л бүтнэ, найрлагандаа ямар ч химийн бодис агуулаагүйгээр барахгүй таны гэрийг цэвэрхэн байлгана.

Elena Matveeva / YouTube

 

Ид шидийн гэмээр хивс цэвэрлэгчийг бэлтгэх

Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд танд дараах зүйлс хэрэг болно:

  • 1/3 аяга цагаан цуу (эсвэл 2 хоолны халбага 70% цагаан цууны уусмал)
  • 1 хоолны халбага хүнсний сод
  • 1 хоолны халбага ямар ч хамаагүй угаалгын нунтаг
  • ½ аяга халуун ус
  • Цацлага болгон ашиглахад тохирох хоосон сав
  • Порлон

Та энэхүү бэлтгэсэн бодисыг хэрэглэхийн өмнө бээлий өмсөхөө бүү мартаарай!

focal point / Shutterstock.com

 

ThamKC / Shutterstock.com

Хэрхэн хэрэглэх вэ?

  1. Орцуудыг бүгдийг нь хольж, шүршдэг саванд хийнэ.
  2. Шингэнийг хивс рүү цацна.
  3. 20 минутын дараа толбо үүссэн хэсгүүдийг сойзоор сайтар үрж арчина.
Elena Matveeva / YouTube

 

Elena Matveeva / YouTube

 

Ингээд л болоо! Энэхүү энгийн аргын тусламжтай таны хивс цоо шинэ мэт харагдах болно!

Сод болон цагаан цуу нь зөвхөн хивс гэлтгүй тавилгуудыг цэвэрлэхэд ч бас эерэг нөлөө үзүүлдэг. Үүсээд удаагүй байгаа болон хуучин толбоны аль алийг нь арилгана.

Бусад ямар ч зориулалтын цэвэрлэгээний бүтээгдэхүүн ийм үр дүн гаргахгүй! Хуурай болгож хатаах нь магадгүй үр дүнтэй боловч энэ нь хор хөнөөлтэй. Бидний та бүхэнд хүргэж буй энэхүү арга нь үр дүнтэйгээс гадна таны цагийг хэмнэнэ. Мөн энэхүү хэрэгтэй мэдээг найзууддаа дуулгаж, тэдний гэрийн хивсийг цоо шинэ мэт гэрэлтэхэд нь туслаарай!

18
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Byambaa Basan

    Byambaa Basan

    2019/05/25 at 19:47

    tseverlej chaddaggyi l yum bna lee ter byy hel bidnees doloon dor

  2. Byambaa Basan

    Byambaa Basan

    2019/05/25 at 19:59

    zygeer uursduu l tseverle zaa

  3. Sonya Luvsan

    Sonya Luvsan

    2019/05/27 at 17:17

    Лм

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *