Бидний дуртай үлгэрүүдийн оригинал хувилбарууд: яагаад ч юм уншаад нуруугаар хүйт даах шиг л болж байна

4

Алдартай үлгэр – хуучны түүхийг сайжруулсан хувилбар гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Жишээ нь, “Нойрсож буй гүнж” гэхээр бидний толгойд Шарль Перро-гийн бүтээлээр хийсэн Диснейн хүүхэлдэйн кино л санаанд орно. Угтаа бол 17 дугаар зууны италийн яруу найрагч Жамбаттист Базилийн бүтээл бөгөөд ардын аман зохиол дээр үндэслэн хийжээ.

Алдартай үлгэрүүдийн анхны хувилбар ямар болохыг та бүхэндээ танилцуулахаар шийдлээ. Нийтлэлийг уншиж байхдаа хэдэн зууны өмнөх ойлголт болон ухамсар өөр байсныг бодолцоорой. Үлгэрээр дамжуулж хүүхдүүдэд нэг зүйлийг маш тодорхой бөгөөд товчхон ойлгуулдаг байв: тэгж хийж болохгүй эс бөгөөс чиний амьдрал үгүй болно.

“Нойрсож буй гүнж”, Жамбаттист Базиле. Эх хувь нь “Нар, Сар болон бэлхүүс” нэртэй

© Sleeping Beauty / Walt Disney

Хорон санаат илбэчин эмгэн гоо бүсгүй Талияг нойрсуулна. Нойрссон бүсгүйг ойд эзэнгүй байдаг нэгэн муу модон байшинд орхижээ. Ан хийж явсан хаан байшинд орж гоо бүсгүйг харан дурлана. Цаг хугацаа өнгөрсөөр, бүсгүй унтсаар, энэ хугацаанд бүсгүй 2 ихэр хүүхэд төрүүлнэ – Нар болон Сар. Хүүхдүүд ээжийнхээ цээжин дээр хэвтсээр байдаг.

Нэг удаа хүү нь ээжийнхээ хөхийг амнаасаа алдаад оронд нь хуруугаа хөхдөг – тэр хуруунд хорон санаат илбэчин эмгэний хор байжээ. Хүү хорыг сорж гадагшлуулахад Талия сэрнэ.

Энэ үеэр эзэн хаан гоо бүсгүй дээр ирдэг – амь орсон гоо бүсгүй болон түүний хоёр ихэр хүүг хараад тэдэнтэй байх хүсэл төрдөг. Даанч хаан гэрлэсэн. Хатан хаан нөхрөө нууц амрагтай болсныг гадарлаж хүүхдүүдийг ялз чанаж, харин гоо бүсгүйг шатаах зарлиг буулгажээ. Ихрүүдийг тогооч аврах бол гоо бүсгүйг хаан аварна. Талиягийн оронд хатан хаан өөрөө галд шатах үхдэг. Ингээд хаан хайртай Талиятайгаа хурим найр хийж гэрлэж, үлгэр амар сайхандаа жаргажээ.

 

“Хуруун чинээ хүү”, Шарль Перро

© clock.ru

Гуйланчлал бас өлсгөлөн. Модчин залуу эхнэрийн хамт долоон хүүхдээ тэжээж чадахгүйд хүрнэ. Тэгээд хүүхдүүдээ ой модонд орхихоор шийджээ. Хүүхдүүдийн нэг болох хамгийн бага биетэй Хуруун чинээ хүү нь эцэг эхийнхээ төлөвлөгөөг санамсаргүй сонсжээ, тэгээд халаасандаа цагаан чулуу хийгээд унтахаар хэвтэв гэнэ. Эцэг эх нь хүүхдүүдээ ойн гүн рүү авч явна. Хуруун чинээ хүү замдаа цагаан чулуунуудаасаа нэг нэгээр газар хаясаар. Дараа нь хаясан чулуугаа дагаж явсаар ах нартайгаа цуг буцаад гэртээ хүрээд ирдэг. Хүүхдүүд нь амьд сэрүүн, эрүүл саруул гэртээ буцаж ирсэнд эцэг эх нь их баярлажээ. Яг энэ үеэр тэдэнд өртэй байсан хүн өрөө буцааж төлсөн тул хоол ундтай ч залгаж чадсан байна. Харамсалтай нь аз жаргал удаан үргэлжилсэнгүй…

Дахин өлсгөлөн эхэлнэ, эцэг эх нь дахиад л хүүхдүүдээ ойд аваачиж орхихоор шийдэв, гэхдээ унаа удаад Хуруун чинээ хүүгээ хайрцагт цоожилж авч явжээ – тэр гэртээ хүрэх замыг цагаан чулуугаар хийж чадахгүй. Ойд хаягдсан хүүхдүүд төөрч хүн иддэг махчны гэрийг олно. Чононуудаас айсандаа болоод тэр байшинд орохоос өөр аргагүй. Хуруун чинээ хүү шөнө тэднийг идэх болно гэдгийг сайн мэдэж байсан тул махчны 7 охины алчуурыг өөрсдийнхөө толгойд боогоод хэвтжээ.

Ингээд махчин өөрийнхөө 7 охиныг идэж орхино. Хүүхдүүд энэ хооронд махчнаас зугтааж чадна, даанч араас нь махчин хурдан явдаг гутлаа өмсөөд араас нь хөөнө. Махчин амрахаар түр гутлаа тайлж тавина. Хуруун чинээ хүү гутлыг хулгайлж ах нарыгаа гэр рүү нь явуулж чадна, харин өөрөө махчны гэрт буцаж очоод эхнэрт нь махчин нөхрийг барьцаалсан гэж айлгажээ. Эхнэр нь олзлогдсон нөхрөө суллахыг хүсэж байгаа бүх мөнгөө хүүд өгнө. Хүү баян болоод гэртээ эргэж иржээ. Эцэг эх нь дахиад л бөөн баяр хөөр, ингээд үлгэр амар сайхандаа жаргажээ.

 

“Гурван тоорой” – английн ардын аман зохиол. Уран зохиолын хувилбарыг  Жеймс Холливел-Филипс бичжээ

© Three Little Pigs / Walt Disney

Гурван тоорой өсөж том болцгоожээ, тэд бие даан амьдрахаар шийднэ. Тэднийг аян замд гарахад нь ээж нь нэгэн захиас хэлнэ: “Та нар юу ч хийсэн хамаагүй, бүгдийг хамгийн төгс хийж байх хэрэгтэй. Ингэж байж л энэ дэлхий дээр амьдарч чадна”.

Цаашлаад яг л диснейн хүүхэлдэйн кино шиг үйл явдал өрнөнө. Гэхдээ чоно сүрлээр барьсан байшинг үлээгээд гахайг иднэ, бас дараагийн гахайг ч иднэ. Гурав дахь гахай дээр очоод байшинг үлээж чадаагүй учраас яндангаар нь орохоор шийджээ. Яндангаар ортол буцалж байгаа халуун усан дээр унана.

Хөдөлмөрч гахай энэ бүхний дараа ээж дээрээ эргэн ирнэ, юу болсныг ээждээ бүгдийг ярьжээ. Ээж гахай нь сонсож байснаа “Та нар юу ч хийсэн хамаагүй, бүгдийг хамгийн төгс хийж байх хэрэгтэй. Ингэж байж л энэ дэлхий дээр амьдарч чадна” гэж дахин хэлжээ.

 

“Үнсгэлжин”, Жамбаттиста Базиле. Эх хувилбар нь “Зезолла” нэртэй

© Cinderella / Walt Disney

Зезолла хэрцгий хойд эхийн аашийг тэвчиж чадахгүй байсан учраас асрагчтайгаа нийлж байгаад авдарны бариулаар хойд эхийнхээ хүзүүг хуга цохиод алчихна. Асрагч эмэгтэй аль эртнээс л Зезоллын эцэгт талтай байсан тул тун удалгүй түүний хойд эх болно. Шинэ хойд эх 6 охинтой, Зезоллагийн хүнд хэцүү амьдрал эргэж ирнэ.

Хөөрхөн охиныг нэгэн өдөр хаан олж харав гэнэ, мэдээж түүнд ухаангүй дурлажээ. Цааш үргэлжлэх үйл явдал яг л Диснейн хүүхэлдэйн кино шиг, гэхдээ болор шаахайны оронд жирийн тариачны л гутал байдаг.

 

“Лусын дагина”, Фридрих де ла Мотт Фуке. Эх хувилбарын нэр “Ундина”

© The Little Mermaid / Walt Disney

Ундина нэртэй лусын дагина ханхүүд дурлана, ингээд хүний сэтгэлтэй болсон тул хайртай хүнтэйгээ суужээ. Гэхдээ лусын дагины хамаатнууд нь энэ гэр бүлийн эсрэг. Залуу гэр бүлд саад болохыг олон янзаар оролдоно. Яг таагүй үеэр хааны ордонд үзэсгэлэнт Бертида зочноор ирнэ. Ханхүү түүнд дурлажээ.

Энэ тухай Ундины үеэл ах олж мэджээ. Хайртай хүнийхээ амийг аврахын тулд Ундина усанд унажээ. Тэр хооронд ханхүү Бертидатай гэрлэнэ. Лусын дагины сүнс хайр сэтгэлдээ үнэнч байж чадаагүй нөхрөөсөө өшөө авна.

Ханхүүгийн оршуулгаас жижигхэн горхи урсаж эхэлсэн нь хайр сэтгэл ямар ч үхлээс хүчтэй гэдгийг харуулахыг зорьжээ.

 

“Буратиногийн адал явдал”, Карло Коллоди. Үлгэрийн төгсгөлийг хэвлэж гаргасны 2 долоо хоногийн дараа аз жаргалтайгаар сольжээ

© Pinocchio / Walt Disney

Буратино анх удаа гэрээсээ оргоод цагдаад баригдана. Хүүгийн хэлсэн ярьсныг сонсоод цагдаа мужаан Жеппеттог баривчилна. Мужаан хүүгээ тарчлаан зовоодог гэж цагдаа үзжээ. Буратино гэртээ эргэж иртэл олон жил Жеппеттогийн гэрт амьдарч байгаа царцааны сургаалыг сонслоо. Түүний сургаалыг сонсохоос залхсан тул царцааг алхаар цохиод алчихна. Цаашлаад танил үйл явдлаар үргэлжилнэ, гэхдээ Үнэг болон түүний анд муур хоёр дээрэмчний хувцас өмсөөд Буратиног модны мөчрөөс дүүжилжээ.

 

“Цасан гоо”, Жамбаттиста Базиле

© Snow White and the Seven Dwarfs / Walt Disney

Цасан гоо 7 настайдаа өөд болно. Түүний цогцсыг 7 шилэн авсанд хийнэ. Авсны түлхүүрийг өөд болсон охины үеэл ах хадгална, харин эх нь уй гашуугаасаа болоод өөд болно. Охин нойрондоо томорсоор, ингээд нэгэн өдөр нойрсож буй гоо бүсгүй болно.

Үеэл ахын шинэ эхнэр шилэн авсыг олж нойрсож буй бүсгүйн хортой үсийг сугалж автал бүсгүй амь орно. Цасан гоог нөхрийнхөө нууц амраг гэж бодсон эхнэр түүнийг байнга зодож тарчлаана, эцэс сүүлд нь зүгээр нэг боол зарц болгон хувиргажээ. Бүсгүй амиа хорлохоор шийдэв гэнэ, үхэхээсээ өмнө өөрийнхөө тоглодог хүүхэлдэйнд сэтгэлээ хөнгөвчилж бүх зовлонгоо нэг нэгэнгүй тоочин ярьжээ. Үеэл эх нь түүнийг сонссон тул эхнэрийгээ гэрээсээ хөөж, сэтгэлээр унасан Цасан гоог эмчилж сайн нөхөртэй суулгажээ.

Эдгээр үлгэр хэдэн зуун жилийн дараа яаж дахин өөрчлөгдөх бол гэж та нэг бодоод үзээрэй. Магадгүй үлгэрийн эдгээр баатрууд орчин үеийн технологи ашиглах ч юм билүү?

76
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
14
Ха ХаХа Ха
10
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Khulan Purevjav

    Khulan Purevjav

    2019/03/06 at 12:46

  2. Uran Shai-Enkh

    Uran Shai-Enkh

    2019/03/06 at 14:50

    Manai mangas shulamtai ulgeruudiig orchuulhaar buur aimr…

  3. Otgonbayar Batsugar

    Otgonbayar Batsugar

    2019/03/06 at 15:29

    Za yostoi eniig yamarch zohiolch baitugai eruul uhaantai hun law huleen zowshoorohgui manai ernii baitugai manai ernii omnoh ulger domogiig ingej zohiogdson bhgui shuu joohon hun shig yum zohioj niitlel bichne shuu humuusee

  4. Жаварцэцэг Ё.С

    Жаварцэцэг Ё.С

    2019/03/06 at 15:59

    Эксо ‘Ээл Хшгдлгр энэ бна??

  5. Хахахахаха

  6. Сувдмаа Ц.Ц

    Сувдмаа Ц.Ц

    2019/03/07 at 00:27

    Nomin Erdene

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *