Бусад улсад маш энгийнд тооцогдох эдгээр 10 зүйлс Хойд Солонгост хориотой байдаг

0

Хойд Солонгос – дэлхий дээрх хамгийн хаалттай улс. Ард иргэд нь хатуу хууль дүрмийг чандлан дагах ёстой. Тус улсын хуулиар хориглосон зүйл бусад улс орнуудад хүний эрх зөрчиж байгаа хэрэг болно. Гэхдээ ихэнх Хойд Солонгосчуудад уг хориг ердийн үзэгдэл бололтой.

Хойд Солонгосын иргэн ямар хоригтой нүүр тулгардаг вэ? Тэдний хийж болохгүй зүйлс:

1. Интернет ашиглах

listverse.com

Хойд Солонгост дэлхий дахинд ашигладаг “Интернет” хэрэглэхийг хориглодог. Сүлжээний хяналтыг улс гүйцэтгэх бөгөөд зөвхөн төрийн тодорхой нэр бүхий дарга, эрдэмтэд болон оюутнууд л интернет ашиглах эрхтэй. Бусад нь бүгд  тус улсын Kwangmyong сүлжээг л ашиглана.

 

2. Тодорхой өдрүүдэд инээмсэглэх

listverse.com

Хойд Солонгосын ард иргэд 7 дугаар сарын 8-ны өдөр буюу Ким Ир Сений нас барсан өдөр инээмсэглэх эрхгүй. Энэ дүрмийг зөрчвөл хүнд шийтгэл хүлээх аюултай, тэр дундаа шоpонд xоригдож ч мэднэ. Мөн энэ өдөр (өөд болсон аугаа удирдагчийн гашуудлын өдөртэй холбоотой бүхий л хоногуудад) үдэшлэг зохион байгуулах, төрсөн өдөр тэмдэглэх бас баярлаж хөөрч болохгүй.

 

3. Бусад улсын суваг тохируулах

listverse.com

Хойд Солонгосчуудыг гадаадын телевиз үзэх, радио сонсохыг хориглодог. Интернеттэй л адил, өөрийн гэсэн төрийн суваг бий. Хойд Солонгост албан бус хэвлэл, мэдээллийн бүх хэрэгслийг хориглодог. Тийм ээ, юу ч байхгүй – барууны сувгийг барих хүчин чадалтай зурагт, хүлээн авагч ашиглахыг ч хориглоно.

 

4. Машин барих (хэсэгчилсэн хориг)

listverse.com

Бүр ч хориглоогүй л дээ. 100 хүн тутмын нэг нь, тэр дундаа эрэгтэй хүн машин жолоодох эрхтэй байна. Хэрвээ та эмэгтэй хүн бол – танд аз таарсангүй, уучлаарай. Эмэгтэйчүүдийг машин барихыг  хориглодог, замын хөдөлгөөн мэддэг, тэр бүү хэл зохицуулдаг байсан ч эмэгтэй хүн л бол танд эрх олгохгүй. Хотын гудамжаар эмэгтэй хүнийг дугуй унаж хөдөлгөөнд орохыг хүртэл хориглож байсан цаг үе ч бий. Дараа нь уг хоригийг цуцалсан, тиймээс баярлах хэрэгтэй. Ядаж л дугуйгаа жийгээд хөдөлгөөнд оролцох боломж байна.

 

5. Хилийн дээс алхах, цагаачлах

Энд бүх зүйл ойлгомжтой: хил хаалттай, жуулчин хүний хувиар ч аялж болохгүй, зөвхөн сонгогдсон цөөн хүнд л ийм эрх байна. Аль нэг тийш явах бол засаг төрөөс заавал зөвшөөрөл авах шаардлагатай. Улс эх орноосоо бүрмөсөн явахаар шийдсэн бол оргон зугтаах зам л байна. Баригдсан тохиолдолд шоpонд сууна, бүр цаaзаар ч авахуулж мэднэ. Зугтааж чадсан цөөн нэг нь маш их мөнгө төлж байж хулгайн замаар явсан байдаг юм. Энэ нь ч их эрсдэл хүлээж байгаа юм.

 

6. Жийнсэн өмд өмсөх

listverse.com

Хойд Солонгосын удирдагч өөрийнхөө улс эх оронд жийнсэн бариу өмд хэрэггүй гэж үзжээ. Учир нь Барууны суртал ухуулга явж залуучуудыг эвдэнэ гэж үзсэн бололтой. Энэ дүрмийг зөрчиж жийнс өмсөх юм бол шүүхийн өмнө зогсоход хүрнэ. Гэмт хэрэг үйлдсэнээ бичгээр хүлээн зөвшөөрөхөөс өөрцгүй. Өөрт тохирох зөвшөөрөгдсөн хувцастай болсон цагт л эрх чөлөөтэй болно. Мөн үсээ будах, пирсинг зүүх ч мөн адил. Зарим нэг хотуудад залуучууд цуглардаг газруудад хяналт тавьж эргүүл явдаг ажээ. Моодны талаар хууль дүрэм зөрчсөн залуучуудыг ч барьж авдаг байна.

 

7. Олон улсын дуудлага хийх

listverse.com

Хойд Солонгост олон улсын дуудлага хийвэл цаaзаар авах ял ч авч мэднэ. 2007 оны 10 дугаар сард Хойд Пхёнан мужид байрлах үйлдвэрийн дарга чухам энэ л зохицуулалтыг зөрчсөн хэргээр 150,000 хүний нүдэн дээр бyyдуулж байжээ. Тэрээр үйлдвэрийнхээ зооринд гадаад улс руу ярьж болдог 13 утас суурилуулсан байсан гэдэг.

 

8. Өөрөө мэргэжил сонгох

listverse.com

Дунд сургууль төгссөний дараа Хойд Солонгосын иргэн aрмид алба хаах ёстой – эрчүүд нь 10 жил, эмэгтэйчүүд нь 23 нас хүртлээ. Алба хаасан хүнийг ажилд хуваарилна, үүнтэй маргалдах эрх байхгүй. Хэн нэгнийг талбай дээр ажиллуулна, нөгөөг нь – үйлдвэрийн ажилтан болгоно, бас – сургуулийн багш зэрэг … Ажилчин анги долоо хоногт багадаа 48 цаг хөдөлмөрлөх ёстой, амралтын ганц өдөртэй – ням гарагт л амарна.

 

9. Зөвшөөрөгдсөн засалтаар л үсээ засуулна

listverse.com

Хойд Солонгосчууд гоёмсог үсний засалт ч хийлгэх эрх байхгүй, учир нь үсчинд ороход л дүрэм уншина: сонголтод 28 төрлийн үсний засалт бий. Эмэгтэйчүүдэд зориулсан, эрчүүдийнх – хэдхэн төрлийнх, тэр нь ойлгомжтой – богино засалт. Эрчүүд 5 см-ээс илүү гарах үсний засалт хийлгэж болохгүй. Үс будуулахыг эрс хориглоно. Жагсаалтаар батлагдсанаас өөр засалттай байвал түүнийг нийгмийн эсрэг үзэл бодолтойд тооцож арга хэмжээ авна.

 

10. Төр засгийг шүүмжлэх

Хойд Солонгосын бүх ард иргэд удирдагчдаа, мөн түүний гэр бүл, төр засагтаа үнэнч байж, үгэнд нь орох ёстой. Дээд удирдлага, түүний гэр бүлийг доpомжилсон хэн ч бай шоpонд xоригдоно, бүр цaазаар ч авахуулж мэднэ. Өөр бусад улсаас ирсэн явуулын жуулчдад ч энэ зохицуулалт хамаарна. Жишээ нь, америкийн оюутан Отто Уормбир Пхеньяны олон улсын нисэх буудал дээр баригдаж байсан түүхтэй. Тэрээр Хойд Солонгост жуулчлаад буцахдаа зочид буудлын өрөөнөөс сурталчилгааны хуудсыг хулгайлсан байжээ. Хулгай хийсэн хэргээр мөн төр засгийг доpомжилсон хэргээр шоpонд сууж байгаад галзуурлын байдалтайгаар суллагдаж 2017 оны 6 дугаар сард нас барсан юм.

15
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *