Apple, Samsung-ийг март, PhoneBlok бол ирээдүй!

0

Apple, Samsung-ийг март, PhoneBlok бол ирээдүй!Гар утас эвдэрч эсвэл загвар нь хоцроход 2-3 жил л хангалттай. Зарим үед гар утасны ямар нэгэн эд анги эвдэрсэн л бол тэр утсыг дахин ашиглах боломжгүй болох нь ч бий. Голландын дизайнер Дейв Хаккенс /Dave Hakkens/ энэ асуудлыг PhoneBlok хэмээн нэрлэсэн дэвшилтэт шинэ ухаалаг гар утсаараа маш ухаалгаар шийдвэрлэжээ. Нэг ерөнхий суурин дээр байрлах салдаг блокнуудаас бүрдсэн энэхүү ухаалаг гар утас яг лего шиг. Хэрэглэгч өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн утасныхаа камер, батерей, процессор, санах ой, bluetooth, Wi-Fi гэхчилэн салдаг блокнуудыг янз бүрээр байрлуулах боломжтойн дээр эвдэрсэн блокыг шинээр сольж болдог. Энэ нь хүрээлэн буй орчныг бохирдуулах хог хаягдлын хэмжээг бууруулах үр ашигтай тал нь юм. Түүнчлэн жил бүр шинэчлэгдэн сайжирч, багтаамж нь нэмэгддэг процессор болон санах ойг солиод л байж болно. Хэдийгээр одоогоор концепци төдий байгаа ч зохион бүтээгчийн зүгээс энэхүү ухаалаг гар утсыг нь сонирхох, хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах байгууллага, хүмүүс олноор олдоно гэдэгт итгэлтэй байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *