Бодит хэмжээ бүхий амтлаг автомашины загварууд [14 фото]

0

Бодит хэмжээ бүхий амтлаг автомашины загварууд [14 фото]

Эрхэм уншигч та бүхэндээ нэгэн хооллох дуршил төрүүлэм зурган мэдээллийг хүргэе. Энэ бол бодит амьдрал дээр байдаг автомашины хэмжээгээр, бялуу болон чихэр, шоколад, амтат талх, нарийн боовоор хийсэн амтлаг машины загварууд юм. Гаднаас харахад гудамж болон хурдны замаар давхилдах машинуудаас ялгарах зүйлгүй харагдах боловч эдгээр машинуудыг зүсч хуваан тавган дээр тавиад хүртэж болохоороо гайхалтай юм. Юутай ч хөвсгөр зөөлөн, амтлаг машинуудын загварын фото зургуудыг товч мэдээллийн хамт хүлээн авч үзэцгээе.Шоколадан машин
2008 онд Сингапурын Royal Plaza-д үзмэр болон тавигдсан энэ амтат шоколадан машин нь 4.7 метр урттай, 2 метрийн өргөн бүхий Formula 1 машиныг дүрсэлсэн бөгөөд 90 кг хүртэл жин татаж байжээ. Хар, цагаан, сүүтэй шоколадаар бүтээгдсэн энэ машиныг найман хүний бүрэлдэхүүнтэй баг бүтэн найман өдөр шөнийн турш хийж дуусгасан байна.
[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Бөмбөлгөн бохин Hummer
Зураач Heidi Heiss гэгч энэ бүсгүй дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн хүндэтгэлд зориулан Hummer H1-ийн бөмбөлгөн бохин загварыг бүтээжээ. 2006 онд бүрэн хийгдэж дууссан HumVee нэртэй энэ бүтээл нь мянга мянган ширхэг өнгөт бөмбөлгөн бохь болон ган төмөр болон төмөр утсан торноос бүтсэн бөгөөд “Sugar Coated” гэдэг нэрээр алдаршсан байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Цагаан гаатай жигнэмгэн машин
1948 оны Ford Woodie машин нь үргэлж гайхалтай загвар байсаар ирсэн. Калифорнийн Laguna Niguel хотод байрлах Ritz-Carlton зочид буудлын тогооч нар энэхүү гайхалтай машиныг цагаан гаатай жигнэмэгнүүдээр бүтээжээ. Мэдээж хэрэг туйлын амттай гэдэг нь гарцаагүй энэ машиныг бүтээхэд тогооч нарын баг 800 орчим цагийг зарцуулсан бөгөөд 150 фунт цагаан гаатай жигнэмэг, 300 фунт амтат чихрийн түрхлэг ашигласан байна. Шаргуу хөдөлмөрийн үрээр бий болсон жигнэмгэн Woodie машин 2010-2011 он солигдох мөчид буюу шинэ жилийн баяраар олон хэсгүүдэд хуваагдан хүүхдүүдэд тараагджээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Шоколадан Porsche
Нидерландад Гэгээн Николасын өдрийг тэмдэглэхийн хамт шинэ үйлчлүүлэгчдийнхээ анхаарлыг татах үүднээс тус улс дахь Porsche-гийн салбар Porsche 911 Carrera загварын машиныг 150 фунт швейцарь шоколадаар бүрсэн байна. Гэхдээ бидний бэлтгэсэн жагсаалтанд орсон бусад машинуудтай адилгүй нь энэ машиныг бүхэлд нь идэж болохгүй ажээ. Учир нь жинхэнэ Porsche 911 Carrera машинаа эхлээд тусгайлан хамгаалалтын бүрхүүлээр бүрээд дараа нь хайлуулсан халуун шоколадыг дээр нь асгасан байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Талхаар хийгдсэн Torque
Дээр танилцуулсан Сингапурын Royal Plaza-д тавигдсан бодит хэмжээ бүхий шоколадан Formula 1 машинтай зэрэгцэн тус үзэсгэлэнд тавигдсан бас нэгэн идэж болох машин бол талхаар бүтээгдсэн машин байжээ. Энэхүү дан талхаар бүтээгдсэн машиныг бүтээхийн тулд тогооч нарын баг 549 цагийг зарцуулсан байна. Талхан машиныг бүтээхэд хэрэглэгдсэн 22 өөр төрлийн 1000 талхыг хийхэд 15 кг хөрөнгө, 14 литр ус, 2 кг давс хэрэгтэй болжээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Дугуйн дээрх бялуу
2009 онд болсон Америкийн талх, нарийн боовчид болон худалдаачдын чуулганы үеэр бүтээгдсэн энэ машиныг Нью Жерсигийн Hoboken хотын Carlo’s Bakery-д Buddy Valastrto болон түүний багийнхан бүтээжээ. Тэд бялуунуудыг давхарлан орж, чихрийн царцмагаар бүхэлд нь бүрэх маягаар доорх машины загварыг бүтээсэн байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Жигнэсэн Skoda Fabia
Энэхүү гайхалтай амттай бялуун Skoda Fabia нь Чехийн автомашины үйлдвэрлэгчийн худалдааг өсгөхөд өөрийн хувь нэмрээ оруулсан гэдэг нь гарцаагүй юм. Энэ идэж болох машиныг бүтээхэд 800,000 доллар шаардагдсан гэгдэж байгаа ба бялуу хийгчдийн баг болон бялуун машин бүтээгчдийн баг хамтран ажилласан байна. Машины хөдөлгүүрийг хүртэл бялуугаар хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү амтат машины зөвхөн их биеийг бүтээхэд 180 өндөг, 100 кг гурил, 100 кг элсэн чихэр, 30 кг бүйлс, 65 кг хатаасан жимс, аварга том хувингаар дүүрэн шоколадны соус шаардагджээ. Дээрх бүтээгдэхүүнүүдээр хийсэн их биеийг бүрж чимэглэх болон туйлын амтлаг харагдах хөдөлгүүрийн хэсгийг хийхэд мөн нилээд их хэмжээний орцууд орсон байна. Жинхэнэ таван ширхэг Skoda Fabia-наас ч өндөр үнээр бүтсэн энэ машин нь зөвхөн худалдан авагчдын сэтгэлийг хөдөлгөхөд л зориулагдсан байна.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

 

1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. tmra

    2011/02/19 at 11:07

    goyo hiihiimaa …

  2. bathishi_g

    2011/02/19 at 11:26

    AMTTAI YM IDMEER SANAGDCHIHLAA

  3. turuu_designer

    2011/02/19 at 11:44

    [b][color=800040][font=Impact][size=xx-large]WOW[/size][/font][/color][/b]

  4. Donjman

    2011/02/19 at 11:53

    huuh :-o

  5. gamez

    2011/02/19 at 12:18

    HAH

  6. ugedei_0106

    2011/02/19 at 12:21

    Amttai haragdaj bna

  7. trojan08

    2011/02/19 at 12:34

    mmmmm amttai hahahaha

  8. ben_jr

    2011/02/19 at 14:01

    [b]ideh yumaaraa zarim n togolj bhad, zarim n ulsuud bj bdag nugelt horvoo yum daa.[/b]

  9. happy13

    2011/02/19 at 14:18

    idmeer bn shuu ntr

  10. love666

    2011/02/19 at 14:32

    amtt bhda :-)

  11. R0ME0

    2011/02/19 at 18:55

    tiim e hu amttai bh :-)

  12. chibi_gaara

    2011/02/20 at 15:52

    gants hazchih ymsan he he

  13. FX_Satan

    2011/02/25 at 23:41

    yooy uner n barag unertej bnshd :O buur ulschihloo

  14. barnerd

    2011/03/01 at 10:42

    Hazmaar bna

  15. shiji_batuka

    2011/04/24 at 21:35

    goy goy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *