Хэрэв та телевиз үзэж байгаад унтчихдаг бол үүнийг заавал уншаарай!

2

Энэ зүйл танд гарцаагүй тохиолддог: урт өдрийн дараа гоё кино эсвэл телевизийн олон ангит цувралыг тааламжтай нь аргагүй үзэж байгаад дуг хийх ба гэнэт сэрж, “би энд юу хийж байгаа юм бол оо?” гэж бодно. Үнэндээ та телевизийн өмнө унтчихсан байгаа нь энэ юм. Энэ төрлийн хүмүүст дуулгах таагүй мэдээ бидэнд байна. Телевизийн өмнө унтах нь маш том сөрөг үр дагаварт хүргэдэг!

Таны нойр хүрч, телевизийн өмнө толгой чинь бөхийдөг үү? Телевизээ унтрааж, ор руугаа яв!

 

Ааш зан

Бид танд одооноос эхлэн үзэх дуртай олон ангит цуврал чинь гарч байлаа ч гэсэн телевизийн өмнө унтаж болохгүй гэдгийг анхааруулж байна. Магадгүй байж болох асуудал юм шиг санагдаж байгаа байх, гэхдээ үр дагавар нь таны бодож байгаагаас ч дор байх болно! Судлагаанаас харахад энэ нь таны ааш занд нөлөөлдөг гэнэ. Доктор Гай Мийдоус (Guy Meadows)-ийн үзэж байгаагаар телевизийн гэрэл үүнд нөлөөлдөг байна. Мөн та телевизийн өмнө унтсанаар амархан депресст өртөж болзошгүй. Шоконд орохоор мэдээлэл байгаа биз?

Депресс

“Бидний бие организм шөнө унтах горимтой байдаг. Нар мандах үед нүдний торлог бүрхэвч гэрэл хүлээж авахад бэлэн болж, тархинд сэрэх цаг болсныг мелатонин гормоны ялгаруулалтыг түр зогсоосноор мэдэгддэг, энэ гормон нь нойр хүргэдэг.” хэмээн доктор Мийдоус “Daily Mail”-д ярилцлага өгөхдөө тайлбарлажээ. Тэгэхээр та асаалттай телевизийн дэлгэцийн өмнө унтсанаар, бат бөх гэгч нь унтаж амрах боломжгүй болох юм. Нойр болон ааш зан хоёр хоорондоо уялдаа холбоотой байдаг ба сайн унтаж амрахгүй бол хүний ааш зан таагүй байдаг билээ. Харин та энэ мэтчилэн ааш зангаа таагүй байлгасаар байвал үр дүнд нь депресстэж эхлэх болно. Мэдээж хэрэг та ийм зүйл болохоос өмнө урьдчилан сэргийлэх боломжтой ба буйдан дээрээ тухлаж, телевиз үзэх үед нойр чинь хүрвэл ор руугаа явж тавтай сайхан нойрсох хэрэгтэй. Таны бие организм танд талархах болно!

4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Battsetseg Jadamba

    Battsetseg Jadamba

    2019/03/06 at 18:52

    Badamragchaa nyanduuchamba

  2. Tseegii Bat-erdene

    Tseegii Bat-erdene

    2019/03/07 at 14:45

    Dorjpalam Munkhbayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *