Анхаар! Эмч нар хуванцар саванд хоол хийж авч явах эрүүл мэндэд ямар хор хөнөөлтэй болохыг хэлж байна

2

Зарим хуванцар савнууд аюултай

Хуванцар саванд агуулагдах химийн найрлага нь аюултай талаар мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрчээ. Жишээ нь, удаан хугацаанд хэрэглэсэн хуванцар савнаас ус уух нь зөв санаа биш. Яагаад гэвэл хуванцар саванд агуулагддаг химийн найрлага нь хоол хүнсний шим тэжээлийг үгүй хийж, эрүүл мэндэд аюул учруулдаг. Хуванцар савыг хийхэд хэрэглэдэг тэдгээр химийн элементүүд болон бусад нэмэгдэл нь хүүхдийн эрүүл мэндэд бүр ч ихээр хор хохирол учруулдаг байна. Иймд та аль болох хуванцар саванд хоол хийж авч явах эсвэл хадгалсны хэрэггүй юм.

Зөвшөөрөгдсөн нэмэгдлүүд ч гэсэн мөн ялгаагүй хор хөнөөлтэй.

Хуванцар

Хэрэв та эцэг эх болсон бол дан ганц өөрийнхөө эрүүл мэндээс гадна хүүхдийнхээ эрүүл мэндэд давхар анхаарал тавих хэрэгтэй. Хэд хэдэн судалгаанаас харахад, бид “BPA” агуулсан хуванцар материалаар хийгдсэн аяга, сав зэргийг хэрэглэж болохгүй гэдэг нь батлагдсан байна. “BPA” гэдэг нь маш хортой химийн найрлага ба олон удаа контакт үүсгэвэл хүнийг хүндээр өвчлөхөд хүргэнэ. Гэсэн хэдий ч үүнээс гадна өөр олон төрлийн химийн болон нэмэгдэл найрлагууд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хүүхдийн өсөлт хөгжилтийг зогсоох эрсдэлтэй.

Судалгаа

АНУ-ын Хүүхдийн Эмнэлзүйн Академийн саяхан хийсэн судалгаагаар хоол хүнсний будаг, савлагааны материалд агуулагдах химийн найрлага нь хүүхдийн эрүүл мэндэд аюултай болохыг олж тогтоожээ. Тэр тусмаа дааварт нөлөөлдөг ба энэ нь хүүхдийн өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг даавар ажээ. Энэ судалгаагаар мөн хүүхдийн хэт таргалалт нь хуванцар саванд хоол хадгалж, халааж болон авч явж иддэгтэй холбоотой гэж үзсэн байна. Тийм учраас хуванцар савыг шил эсвэл хулсаар хийх нь эрүүл мэндэд элдэв хор хөнөөл учруулахгүй байх ач тустай юм.

Химийн найрлагын хор хөнөөл

Хуванцар саван дахь химийн найрлага дараах байдлаар хор хөнөөл учруулдаг:

  • Фталат: Энэ химийн найрлага нь судалгаагаар, эрэгтэй хүний бэлэг эрхтний хөгжилд их хэмжээгээр нөлөөлдөг болох нь тогтоогдсон ба түүгээр ч зогсохгүй хэт таргалалт болон зүрх судасны өвчин тусахад хүргэдэг байна.
  • PFC (Перфлуролкил химийн найрлага): Энэ нь бамбай булчирхай болон нөхөн үржихүйн эрхтэнд сөргөөр нөлөөлдөг.
  • Перхлорат: Тархины өсөлт хөгжилд сөрөг нөлөө үзүүлж, бамбай булчирхайг гэмтээнэ.
  • Хүнсний будаг: Хиймэл аргаар өнгө оруулсан хоол хүнс болон “ADHD”-ээс илэрдэг. Ихэнх хүүхдүүдийн идэж ууж байгаа хоол хүнс нь хүнсний будагтай байдаг.
  • Нитрат/нитрит: Нитрат бол хорт хавдар тусах эрсдэлийг ихэсгэгч. Мөн гормоны ялгарах явцад саад учруулж, бамбай булчирхайг үрэвсүүлдэг байна. Ингэснээр хүчилтөрөгчийн дутагдалд орох эрсдэлтэй байдаг.
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sara Tuvaan

    Sara Tuvaan

    2019/03/07 at 12:00

    Saturn Saturn

  2. Chuluunkhvv Chuka

    Chuluunkhvv Chuka

    2019/03/07 at 14:00

    Orchlon Mendee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *