Дасгал хийхдээ бидний гаргадаг хамгийн түгээмэл 15 алдаа. Үүнээс болж ямар ч ахиц дэвшил гардаггүй ба хэрхэн эдгээр алдааг засч залруулах талаар

0

Олон хүмүүс эрүүл мэнд, бие галбиртаа анхаарч дасгал хөдөлгөөн хийх, фитнесст явахыг илүүд үзэх болоод буй билээ. Гэвч зааварлагч багшгүйгээр бэлтгэл хийх явцдаа дасгалыг буруу хийснээс үүдэлтэй гэмтэл бэртэл авах, зовуурь үүсэх зэрэг эрсдлүүд үргэлж биднийг дагаж байдаг. Манай сайт уншигч танд хамгийн түгээмэл хийдэг дасгалуудыг хэрхэн зөв гүйцэтгэх талаар зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.

1. Гэдэсний таталт хийхдээ хүзүүний булчингаа ашиглах

Буруу: Гэдэсний таталт хийхдээ хүзүүгээ урагш xүчилж, хүзүүний булчингаа ашиглах.

Зөв: Хүзүүгээ нуруутайгаа тэгш хэмд барьж гүйцэтгэх.

 

2. Гуяны булчингийн дасгал хийхдээ өсгийгөө өргөх

Буруу: Энэхүү дасгалыг хийх үедээ өсгийгөө өргөх нь дасгалыг үр дүнгүй болгодог.

Зөв: Хөлийн улыг шалнаас салгалгүйгээр дасгалыг хийж гүйцэтгэнэ.

 

3. Суулт хийхдээ өвдөгний зайгаа ойртуулах

Буруу: Суулт хийхдээ өвдөг хоорондын зайгаа ойртуулж болохгүй.

Зөв: Суулт хийх үед өвдөг хоорондын зай мөртэй ижил хэмжээтэй байснаар булчинд ирэх ачаалал тэнцвэржиж байдаг.

 

4. Суниахдаа тохойгоо задлах

Буруу: Суниах үедээ тохойгоо хоёр тал руу дэлгэж суниах.

Зөв: Суниахдаа тохойгоо их биеийн дагуу арагш нугалж суниах нь зүйтэй.

 

5. Биеийн жингээр хайчин суулт хийхэд хөлөө буруу байрлуулах

Буруу: Энэхүү дасгалыг хийх үедээ хөлний байрлалдаа анхаарч байх нь хамгаас чухал. Ялангуяа өвдгөө 90 хэмээс хурц өнцөгтэй нугалж хийхээс болгоомжлоорой.

Зөв: Өвдөг, хөл хоёр тэгш хэмд буюу 90 хэмийн өнцөг үүсгэж дасгалаа хийж гүйцэтгээрэй.

 

6. Налуу суултыг хийхдээ хөлөө газраас хөндийрүүлэх

Буруу: Энэхүү дасгалыг хийх үедээ хөлийн улыг шалнаас хөндийрүүлснээр дасгалын үр нөлөө үлэмж буурдаг.

Зөв: Дасгалыг гүйцэтгэхдээ хоёр хөлийн улыг бүрэн шаланд хүргэсэн байх шаардлагатай.

 

7. Өгзєгний булчин чангалах дасгал хийхдээ нуруугаа хотойлгох

Буруу: Уг дасгалыг хийх үед санамсаргүй байдлаар нуруу хотойх явдал их үүсдэг тул үүнд анхаарал хандуулах нь зүйтэй.

Зөв: Өгзєгний дасгал хийх үед нуруу цэх байх шаардлагатай.

 

8. Гурван толгойт булчингийн дасгал хийхдээ тохойгоо задлах

Буруу: Энэхүү дасгалыг хийх явцад тохойгоо гадагш нугалбал булчин гэмтэх, өвдөх эрсдэлтэй.

Зөв: Тохиромжтой байрлалд орсон бол тохойгоо эгц ар тал руу нь нугалж дасгалыг гүйцэтгэх хэрэгтэй.

 

9. Хайчин суулт хийхдээ урагш бөхийх

Буруу: Хайчин суулт хийж алхахдаа нуруугаа бөгтийлгөж болохгүй.

Зөв: Уг дасгалыг нуруугаа цэх байдлаар гүйцэтгэх хэрэгтэй.

 

10. Налуу суулт хийхдээ хөлөө буруу байрлуулах

Буруу: Хөлний байрлал эгц биш байрлалд байх.

Зөв: Гуяны булчинг сунгаж, налуу суулт хийх үед хөлийн байрлал эгц урагш харсан байх шаардлагатай.

 

11. Нуруу болон гараа тэнийлгэхгүй дасгалыг гүйцэтгэх

Буруу: Уг дасгалыг хийхдээ нуруугаа бүрэн шаланд наалгүй хотойлгож, гараа бүрэн тэнийлгэхгүй хийх нь буруу.

Зөв: Нуруугаа цэх болгож, шаланд бүрэн наагаад гараа сайтар тэнийлгэж өгснөөр зөв байрлалд орно.

 

12. Ууланд авирагч жийлт хийх үед гараа урагш сунгаж тавих

Буруу: Бэлхүүс хэсгээ хэт дээш өргөж, гараа урагшаа сунгаж тавих.

Зөв: Гар мөрний хэмжээний зайд эгц байрласан байх хэрэгтэй бөгөөд бэлхүүс хэсгээ хэт дээш өргөхгүй байх шаардлагатай.

 

13. Биеийн тэгш хэмийг хадгалахгүй дасгал хийх

Буруу: Биеийн ерөнхий байрлал цэх биш, бэлхүүс хэсгээрээ доош унасан байрлалд байх.

Зөв: Хоёр гар мөртэй нэг хэмд тэгш байхаас гадна, цээжин бие хөлтэй шулуун байрласан байна.

 

14. Нурууны сунгалт хийх үед нуруугаа бөгтийлгөж, толгойгоо өргөх

Буруу: Нуруу бөгтийж, толгойгоо өргөж дасгал хийх.

Зөв: Энэхүү сунгалтын дасгалыг хийх үед бэлхүүснээс мөр хүртэл бие нэг шугаманд тэгш байх хэрэгтэйгээс гадна толгойгоо дээш өргөх ёсгүй.

 

15. Хэвлийн булчингийн дасгал хийхдээ нуруугаа бөгтийлгөх

Буруу: Хөл эгц урагш чиглэлтэй бус хурц өнцөг үүсгэн хазайж, нуруу бөгтийснөөр хэвлийн булчинд ирэх ачаалал буурч, хүзүү, нуруу өвдөх магадлалыг нэмэгдүүлнэ.

Зөв: Хоёр хөл болон нуруу цэх байх хэрэгтэй. Түүнчлэн хүзүүгээ эгц байлгах шаардлагатай.

Та дээрх дасгалуулыг зөв хийж байсан байна уу?

16
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *