Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан

0

Хэт мэдрэг хүмүүс унших хэрэггүй.

Мэрилин Монро, 1962 оны 8 сарын 05-нд нас барсан /36 нас/

Холливудын шүтээн болсон гоо бүсгүй Мэрилин Монро орон дотроо таалал төгсжээ. Задлан шинжилгээ хийсэн эмч Томас Ногучи тайландаа: “Түүний цуснаас нойрсуулагч бодис хлоралгидрат, нембутал илэрсэн” гэжээ. Үхэлд хүргэсэн албан ёсны тайлбар нь “барбитуратын хурц хордлого” бөгөөд “амиа хорлосон байх магадлалтай” ажээ. Мэрилин бусдын гарт амь үрэгдсэн гэх хувилбар олны дунд яригддаг.

Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан 1

Ривер Феникс, 1993 оны 10 сарын 31-нд нас барсан /23 нас/

Жүжигчин Хоакин Фениксийн ах. 10 наснаасаа эхэлж кинонд тоглосон бөгөөд ирээдүйтэй, авьяаслаг жүжигчин, хөгжимчин байлаа. Ривер Феникс тэр орой Холливудын Viper Room клубт тоглолттой байсан ч үүдэнд нь очоод зүрхний шигдээсээр нас эцэслэжээ. Үхлийн шалтгаан нь: хар тамхи /кокаин, героин/ хэтрүүлэн хэрэглэсэн. Мөн цусанд нь диазепам, эфедрин гэх эмийн бодис илэрчээ.

Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан 2

Пол Уокер, 2013 оны 11 сарын 30-нд нас барсан /40 нас/

Автын осолд орж, машиндаа бараг бүрэн шатсан Пол Уокерын цогцсыг танихад бэрх байжээ. 2005 оны Porsche Carrera GT машины жолооны ард түүний найз Рожер Родас сууж явсан бөгөөд жолоодлого алдаж гэрлийн шон, хажуугийн модыг мөргөсөн байна. Калифорнийн Санта-Кларита хотод болсон энэ ослын талаар цагдаагийн тэмдэглэлд бичсэнээр, уг машин 160 км/ц хурдтай явсан аж. Хоёул хүнд гэмтэл, түлэгдэлтийн улмаас нас эцэслэжээ.

Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан 3

Анна Николь Смит, 2007 оны 2 сарын 08-нд нас барсан /39 нас/

Хүү нь хар тамхи хэтрүүлэн хэрэглэж нас барснаас хойш нэг жилийн дараа Анна Николь Смит өөрөө Холливудын Seminole Hard Rock Hotel and Casino зочид буудлын өрөөнд таалал төгсжээ. Долоон долоо хоног мөрдлөг явуулсны эцэст Анна “олон тооны эм бэлдмэл хэрэглэж хордсон”-оос нас барсан нь илэрхий болсон гэнэ. Тэдгээр эмийн ихэнх нь нойрны эм байжээ.

Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан 4

Курт Кобэйн, 1994 оны 4 сарын 05-нд нас барсан /27 нас/

“Нирвана” хамтлагийн үндэслэгч, ахлагчийн цогцсыг 4 сарын 08-нд Veca Electric компанийн ажилтан Гэри Смит гэрт нь хамгаалалтын гэрэлтүүлгийн төхөөрөмж суурилуулахаар ирэхдээ олжээ. Кобэйний цээжин дээр гар буу, захианы хамт тавиастай байсан гэнэ. Толгойдоо буудаж нас барсан гэх бөгөөд задлан шинжилгээ хийхэд героин хэтрүүлж хэрэглэсэн нь тогтоогдсон байна.

Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан 5

Тупак Шакур, 1996 оны 9 сарын 13-нд нас барсан /25 нас/

1996 оны 9 сарын 07-нд Тупак Шакур боксын тэмцээнээс продюсер Шуг Найттай хамт гарч машиндаа суутал буудалцаан болж, Шакур толгой цээжиндээ шарх авсан байна. Гэмт хэргийн газар дээр ирсэн цагдаад Тупакийн хэлсэн эцсийн үг нь “F**k you” байсан гэнэ. 6 хоногийн дараа дотуур цус алдалтаас болж Тупак нас эцэслэв. Түүнийг чандарласан бөгөөд чандраас нь Outlaws хамтлагийнхан таслан авч марихуантай холин татсан гэдэг.

Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан 6

Диана гүнж, 1997 оны 8 сарын 31-нд таалал төгссөн /36 нас/

Уэльсийн гүнж Францад автын осолд орсны улмаас олон тооны хүнд гэмтэл авсан ч хэсэг хугацаанд ухаантай байжээ. Цагдаагийн тэмдэглэлд жолооч нь архи уусан, хурд хэтрүүлсэн тухай бичигдэж үлдсэн байна. Дианаг машинаас татаж гаргасны дараа зүрхний шигдээс болж, эмнэлэгт хүргэсэн хойно зүрхний шигдээс дахиснаас нас баржээ. Эмч нар хэчнээн хичээсэн ч хоёр дахь удаагаа зүрхийг нь ажиллуулж чадаагүй байна.

Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан 7

Элвис Прэсли, 1977 оны 8 сарын 16-нд нас эцэслэсэн /42 нас/

Угаалгын өрөөндөө үхсэн байдалтай олджээ. Задлан шинжилгээ хийхэд хэдэн төрлийн эмийг хэтрүүлэн хэрэглэсэн нь тогтоогдсон хэдий ч /Прэсли өөрийн эмчлэгч эмчийн зөвлөсөн нойрны эм, шүдний эмчийн өгсөн кодейныг ууж байжээ/ шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд: “Эм бэлдмэлээс болж үхсэн гэх юм алга. Гэнэтийн, хүчтэй зүрхний шигдээс болсон байна” гэсэн байдаг.

Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан 8

Уитни Хьюстон, 2012 оны 2 сарын 11-нд нас барсан /48 нас/

Зочид буудлын өрөөнд ухаангүй байхад нь түүнийг олжээ. Сэхээн амьдруулах ажиллагаа амжилтгүй болсон. Агуу хайрын тухай дуулдаг энэ эмэгтэй өөртөө тэгтэл хайртай байгаагүй бололтой. Задлан шинжилгээгээр түүний биед марихуан, кокаин, бенадрил, ксанакс, флексерил илэрсэн байна. Эдгээрийн үйлчилгээ дуучны биед сайнаар нөлөөлөөгүй нь мэдээж бөгөөд шалзлам халуун усанд явж орсон ажээ. Үхлийн албан ёсны шалтгаан нь “живсэн”.

Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан 9

Майкл Жэксон, 2009 оны 6 сарын 25-нд нас эцэслэсэн /50 нас/

Задлан шинжилгээний хариугаар “пропофол хэтрүүлсэн нь үхэлд хүргэсэн” гэжээ. Гэвч тухайн өглөө түүний эмчлэгч эмч Конрад Мюррей хэд хэдэн төрлийн тайвшруулах эм өгсөн байдаг. Пропофолын тун нь хүнд хагалгааны өмнө хийдэгтэй ижил хэмжээтэй байсан гэнэ. 2011 оны 11 сард Конрад Мюррейг санаандгүй аллагад буруутган 4 жил хорих ял оноожээ.

Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан 11

Жон Белуши, 1982 оны 3 сарын 05-нд нас барсан /33 нас/

Жүжигчин Жон Белуши кокаин героинтой хольж хэрэглэсний улмаас зүрхний шигдээсээр Лос-Анжелесийн Chateau Marmontt зочид буудалд амиа алджээ. Өмнөх орой нь үдэшлэг дээр түүнд Кэти Смит гэгч эмэгтэй хар тамхи тарьсан юм байна. Смит буруугаа хүлээж, 15 сарын хорих ялаар шийтгүүлсэн.

Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан 10

Эва Перон, 1952 оны 7 сарын 26-нд таалал төгссөн /33 нас/

Эва Перон 1946 оноос хойш 1952 он хүртэл нас барах хүртлээ Аргентиний тэргүүн хатагтай байжээ. Эвита гэх нэрээр нь хүмүүс мэднэ. Савны хавдраас болж сав авахуулах мэс ажилбарт орсон ч өвчнөө дийлээгүй юм. Нас барахдаа дөнгөж 36 кг жинтэй болсон байв.

Алдартнуудыг нас барсных нь дараа авсан зургууд ба үхлийн шалтгаан 12

16
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Bold Bold

    2016/04/15 at 13:24

  2. Барс Болд

    Барс Болд

    2016/04/15 at 16:42

    nas barsniih ni dara yaj zurgin awahin

  3. 2puc bol goyoo

  4. Dolgormaa Tserendorj

    2016/04/16 at 00:21

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *