Apple, Samsung, LG-г дампууруулж мэдэх Хятадын 5 ухаалаг утас

0

Гар утасны технологи эгэл жирийн хэрэглэгчдэд улам дөхүү болсоор байна. Үүнд дэлхийн зах зээл дээрх томоохон тоглогчдын араас өсгий даран нэхэж яваа хятад компаниуд чухал үүрэгтэй. Аягүй бол бид 5 жилийн дараа гэхэд Samsung, Sony, бүр iPhone-ийг ч мартаж магад. Саяхан зах зээлийг манлайлж асан Nokia-г мартчихаад л байгаа шүү дээ.

Xiaomi Mi 5

Энэ бол сүүлийн үед сурталчлаад байгаа утаснуудаас хамгийн дажгүй нь. MWC 2016 дээр анх танилцуулаад, дараа нь худалдаанд гаргасан бөгөөд Xiaomi-гийн бусад бүтээгдэхүүний адил хэдхэн минутын дотор л бүрэн зарагдаж дуусчээ. Одоо шинээр үйлдвэрлэгдэхийг нь хүмүүс хүлээж байна.

Энэхүү ухаалаг утасны дэлгэц нь 5,15 инч, Snapdragon 820 чип, 3 юм уу 4 Гбайт шуурхай санах ой, 32 эсвэл 64 Гбайт багтаамж, дажгүй камертай. 306 долларын үнэтэй энэ утсыг булаацалдан авсныг гайхах юмгүй.

Apple, Samsung, LG-г дампууруулж мэдэх Хятадын 5 ухаалаг утас 1

Zopo Speed 8

Хятадууд MediaTek Helio X20-ийн чипний суурин дээр Speed 8-ыг шинээр хийжээ. Бусад үзүүлэлтүүд – 4 Гбайт шуурхай санах ой, 32 Гбайт багтаамж, Sony IMX230 мэдрэгч, 21 Мп камертай, 5,5 инч Full HD том дэлгэцтэй.

5-5,5 инчтэй, Full HD эсвэл 2K гэдгийг энгийн хэрэглэгч ялгахгүй. Урьдчилж захиалсан тохиолдолд 280 долларын үнэтэй.

Apple, Samsung, LG-г дампууруулж мэдэх Хятадын 5 ухаалаг утас 2

Elephone P9000

Elephone фирм зах зээл дээр гараад удаагүй ч P9000-аа үйлдвэрлэж тэсрэлт хийсэн байна. Дэлгэц нь ирмэгээрээ хүрээ байхгүй шахам нимгэн. Өндөр үзүүлэлттэй төдийгүй дизайн сайтай байх нь хятадуудын ховорхон хийдэг ажил.

Р9000 цувралд 5,5 инчийн дэлгэцтэй утас, Samsung Galaxy Edge шиг ирмэг нь хүнхэр загвар орно. Процессор нь MediaTek Helio P10, 4 Гбайт шуурхай санах ой, 32 Гбайт багтаамж. USB Type-C, хурууны хээ уншигч, өндөр Мп-тэй камертай. 220 долларын үнэтэй.

Apple, Samsung, LG-г дампууруулж мэдэх Хятадын 5 ухаалаг утас 3

Meizu PRO 5

Хятадын ухаалаг утаснуудыг ярихдаа алдарт Meizu-г орхих аргагүй. Эхэндээ iPhone-ийг тэр чигээр нь хуулбарлаж, iOS-ыг дуурайлган Android нүүр ч хийсэн. Харин одоо Meizu зах зээл дээрх нэр хүндтэй өрсөлдөгч болсон бөгөөд гар утаснууд нь ч хямд биш аж.

Техникийн хувьд үнэхээр сонирхолтой. Meizu удахгүй PRO 5-ыг PRO 6 болгоно. 5,7 инчийн дэлгэцтэй утсыг халааслаад явах амаргүй. Процессор нь Samsung Exynos 7420, 3 юм уу 4 Гбайт шуурхай санах ой, 32 эсвэл 64 Гбайт багтаамжтай. Sony IMX230 камертай, 4К бичлэг хийнэ. Дуу ялгаралт маш сайн.

Apple, Samsung, LG-г дампууруулж мэдэх Хятадын 5 ухаалаг утас 4

Vernee Apollo Lite

Vernee-гийнхэн саяхан Apollo Lite-ынхаа үнийг зарлажээ. Ердөө 200 долларын үнэтэй ухаалаг утас нь металл корпус, Helio X20 процессор, 4 Гбайт шуурхай санах ой, 5,5 инч Full HD дэлгэцтэй юм.

Жагсаалтад Xiaomi Redmi Note зэрэг брэндүүд дурдагдаагүй болно. Хятадын ухаалаг утаснууд дотор чанаргүй бүтээгдэхүүн олон байсан ч одоо бол улам цөөрсөөр, чанар нь сайжирсаар байна. Хятад утасны үнэ харьцангуй хямд учраас зах зээл дээр бусад томоохон брэндүүд ч өртгөө буулгахыг үгүйсгэхгүй. iPhone SE – эхний алхам байж магадгүй юм.

Apple, Samsung, LG-г дампууруулж мэдэх Хятадын 5 ухаалаг утас 5

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Б. Болдоо

    Б. Болдоо

    2016/04/15 at 14:25

    Huawei :V

  2. Von Kleist Ludwig Viktor

    Von Kleist Ludwig Viktor

    2016/04/15 at 22:20

    humuus hujaa utas avahgui bhoo

  3. Т. Гоша

    Т. Гоша

    2016/04/16 at 02:49

    Chadahgui shde made in china ym chin

  4. Ган-Эрдэнэ Г.

    Ган-Эрдэнэ Г.

    2016/04/16 at 15:38

    Huawei Meizu lalriin utas shuu dee

  5. ........

    2016/04/16 at 21:58

    barij uzeegui baij yaj medhev dee

  6. gggg

    2016/04/17 at 15:16

    ipone samsung bugd made in china bdishde. meddeggui ym bhda ene humuus.

  7. Зочин

    2016/10/12 at 16:56

    Chana utasiig hvn abah uu mongoldoo zasahgvi sh dee ganst utas zasuulhiin toloo china ywahzvil bh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *