Яагаад витаминд зориулж их хэмжээний мөнгө зарах шаардлагагүй вэ?

2

Одоогоор таныг сайхан, цоо эрүүл болгодог супер эм гэгчийг хэн ч хийж чадаагүй билээ. Иймэрхүү хоосон ярианд бүү хууртаарай.

Та нүдээ аниад витамины тухай бод. Танд юу харагдаж байна? Хэрвээ таны өмнө савтай шинэ ногоо, жимс харагдаж байвал энэ нийтлэл танд зориулагдсан зүйл биш юм шүү. Гэхдээ бид витамин гэдэг үг нь янз бүрийн эм хэлбэртэй зүйлээр төсөөлөгддөг тэр үед амьдарч байна. Эмийн санд витамины бүхэл бүтэн тасаг байх ба сурталчилгааны материал нь таныг эрүүл болгох витамины тухай хаа явсан газар тань тааралдах болно.” Муу юм юу байна аа? гэж та хэлж болох. Тэгвэл ийм учиртай юм.

Витамины тухай юу мэдэх хэрэгтэй вэ: онолын ойлголт

Витамин нь хүний бие организм зөв ажиллахад зайлшгүй хэрэгтэй хэсэг бодисын групп юм. Хүн ихэнх витаминаа хоол хүнсээр дамжуулан авах боловч өөр арга зам бий: Д витамин нь хэт ягаан туяаны үйлчлэлээр бий болдог бол А витамин нь биеийн дотор бий болж, К болон В3 витамин нь нарийн бүдүүн гэдэсний үйл ажиллагаагаар бий болно.

Өөх тосонд уусагч витамин нь (A, D, E, K) бие организмд хуримтлагдах бол усанд уусах С болон В группийн витамин нь биеэс усаар дамжин гадагшилдаг байна.

Витамин юунд хэрэгтэй юм бэ? Бид үүнээс ямар ч энерги авахгүй, витамин нь эд эсийн бүтцэд орохгүй. Витамин нь үнэндээ бидний бие организмын нэг туслагч юм. Тэрээр ферментийн үйл ажиллагаа зөв явагдахад нь тус болж заримдаа дааврыг орлох ба ер нь зохицуулагчийн үүрэг гүйцэтгэнэ.

Мөн эрдсийн ионы тухай мартаж болохгүй. Энэ нь органик бус нэгдэл бөгөөд хүний биеийн янз бүрийн даралтанд хэрэгтэй бөгөөд зарим уураг болон нуклеины хүчилд байдаг билээ.

Хүн хаанаас витамин болон эрдэслэг ионыг авах вэ?

Тэдгээр нь хаа сайгүй байх бөгөөд таны идэж байгаа юм болгонд витамин болон эрдэс бий. Бүр чипс ч гэсэн С болон В6 витамин, кали агуулдаг. Витаминыг сүү, гурил, зайдас, бэлэн хоолонд ч нэмнэ. Гэхдээ эдгээрийн хамгийн баялаг эх үүсвэр нь ногоо, жимс, мах, загас, үр тариа, талх, сүү юм. Сонирхолтой нь хөлдөөсөн ногоо шинэ ногооноос дутахгүй хэмжээний витамин болон ион агуулж байдаг байна.

Мултивитамины юу нь болохгүй гэж?

Хэрэгтэй витаминуудаа нэг эм болгон шахаад л болчих мэт. Гэтэл тийм амар юм биш байжээ.

Харилцан зохицох боломж

Витамин нь усанд уусдаг, тосонд уусдаг гэсэн ялгаатай гэж хэлж байсныг санаж байна уу? Усанд уусдгийг усаар даруулж уух бол өөх тосонд уусдгийг нь тостой хоолоор даруулж хэрэглэнэ. Усанд уусдаг нь хуримтлагдахгүй, усаар дамжин гарах учир өдөрт хэд хэдэн удаа уух хэрэгтэй, харин өөх тосонд уусах витаминыг өдөрт нэг удаа ууна. Зөв хадгалахын тулд тус тусдаа байх шаардлагатай. Гэсэн хэдий ч үйлдвэрлэгчид үүнийг үл тоодог эсвэл тайлбар дээрээ хэрхэн зөв хэрэглэх талаар бичдэггүй билээ.

Витамин зөв уусах нь хүртэл түүний зөв үйл ажиллагааг бүрэн  хангаж чадахгүй

Витамин, эрдсийн харилцан зохицлын тухай том хүснэгт бий. Жишээ нь А болон Е витаминыг цугт нь хэрэглэх нь зөв бол кальци, магни, цайрыг тусад нь хэрэглэх ёстой. Хэдий ийм боловч одоо хүртэл эмийн санд хоорондоо харилцан зохицохгүй витамин болон эрдэс агуулсан комплекс зарагдсаар байна.

Үл тохирох нь

Зарим үйлдвэрлэгч нар заавар дээр байх сөрөг нөлөө үзүүлдэг аюултай бодисыг биологийн идэвхтэй нэмэлтэнд нэмж хийсээр байдаг. Ихэнхдээ жин хасах нэмэлт эм хэрэгсэлд ийм зүйл тохиолдоно. Хамгийн харамсалтай нь ийм бодис бүтцэд нь орсныг бичдэггүй билээ.

Нөгөө нэг үл зохицох чанар нь орц хэмжээ юм. Үйлдвэрлэгчийн сайт дээр нэг хэмжээ, хайрцаг дээр нь бас нэг өөр, эмэнд бас нэг өөр хэмжээ. Орцын өөрчлөлт нь хайрцаг болгонд өөр байх төдийгүй заримдаа нэг хайрцаг дахь шахмалд ч хүртэл өөр байх нь бий.

Үнэ

Зах зээл дээр шударга бүтэцтэй, тэнцвэртэй витамины комплекс байдгийг үгүйсгэж болохгүй. Мөн улс оронд витамины дутагдалтай хүн олон байдаг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ тэд ямар хүмүүс байна вэ? Ихэнхдээ ядуухан гэр бүл, нас өндөр хүмүүс байна. Эхний хэсэгт мөнгө дутагдах учир хоолноос хангалттай витамин авч чадахгүй бол нөгөө хэсэг нь насны байдлаас хамаарч өөр төрлийн витамин болон эрдсийн дутагдалтай байна.

Одоо эмийн сан дахь витамины комплекс дунджаар ямар үнэтэй байдгийг сана. Энэхүү витамины нэмэлтийг зориулан хийсэн, хамгийн их хэрэгтэй хүнд энэ витаминыг авах боломж байхгүй байгааг та ойлгож байгаа байх.

Ямар нэмэлт хэрэглэх вэ?

Бүх витамин хэрэггүй, ашиггүй зүйл биш юм. Тэнцвэртэй зөв хооллодог хүнд ч гэсэн тодорхой төрлийн витамин, эрдсийн дутагдал байж болно. (гэхдээ мултивитамины комплекст бий бүх витамин биш)

Витамин Д

Хүний ясны өсөлт, кальци шингээхэд чухал хэрэгтэй энэ витаминыг хоол хүнсээр авах нь хэцүү бөгөөд хотын нөхцөлд амьдардаг хүмүүс наранд шарах боломж тааруу учир нэмэлт болгон эмийн сангаас авдаг билээ.

Цайр

С витаминыг бодвол цайр нь ханиад томууны үеэр жинхэнэ тус болдог бодис. Тэрээр риновирусын тархалтыг зогсоон өвчлөлийн явцыг зөөллөж өгдөг байна.

Фолийн хүчил

Энэ хүчил нь жирэмсэн хүнд маш хэрэгтэй юм. Ургийн мэдрэлийн систем өвчлөхөөс хамгаалж, эд эсийн өсөлтийг дэмжинэ.

Дүгнэлт

Ихэнх витамины комплексийн үр дүн батлагдаагүй боловч эм хэрэгслийн үйлдвэрүүд маш үнэтэй, олон янзын, тэнцвэргүй бүтэц бүхий мултивитамины комплекс үйлдвэрлэж зарсаар байна. Хүмүүс сайхан уут савнаас болж эсвэл “олон юмтай нь сайн” гэсэн зарчмаар худалдаж авдаг ба үнэндээ витамин гэж юу болох, хэрхэн үйлчилдэг тухай ямар ч ойлголтгүй байдаг билээ.  Мэдээж зах зээл дээр үнэхээр сайн витамины комплекс байх нь ойлгомжтой боловч мэдэхгүй хүн түүнийг тэр олон янзын витамины дундаас ялгаж олж чадахгүй нь тодорхой.

Өөрийн хамаг өвчин зовлонг витамины дутагдалтай холбон тайлбарлахын оронд өөрийн амьдралын хэв маягаа эргэн харж, зөв хооллож сурах хэрэгтэй

Витамин бол шидэт эм биш. Витамин нойрны дутагдлыг нөхөж чадахгүй, буруу хооллолтыг өөрчилж чадахгүй, муу зуршлаас салгаж чадахгүй. Хэрвээ та үнэхээр тийм витамин авахыг хүсэж байвал эмчид үзүүлэн зөвлөгөө аваарай. Зөвхөн танд хэрэгтэй, зөв сонгосон витамин болон эрдсийн нэмэлт нь л танд хүссэн үр дүнг чинь өгөх болно.

5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *