Хүссэн зүйлээ татаж авахад туслах шилдэг 10 торрент сайт

1

Торрент сайтуудыг хуулийн хүрээнд хориглох хандлага ажиглагдаж байгаа энэ үед одоо ч гэсэн үйл ажиллагаагаа явуулж байгаа хамгийн шилдэг торрент сайтуудыг танилцуулж байна. “BitTorrent” одоогоор эрэлттэй байгаа бөгөөд интернет хэрэглэгчдийн сайн мэдэх “KickAss”-ийн хандалтын тоо буурах төлөвтэй байна.

Түүнчлэн “Netflix” болон “Amazon Prime” зэрэг стримингийн үйлчилгээ 100 гаруй улс оронд хэрэглэгчдийг илүү ихээр татах болсон нь торрент сайтуудын хандалт буурах гол шалтгаан болж байгаа юм. Гэвч хүмүүс торрент сайтууд ашиглан, хүссэн файлаа үнэгүй татах боломжтой учир энэ төрлийн сайтууд үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх нь ойлгомжтой асуудал. Ингээд хамтдаа инернет орчин дахь хамгийн шилдэг 10 торрент сайттай танилцацгаая.

2018 оны байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа шилдэг 10 торрент сайт

Бидний танд танилцуулж буй эдгээр торрент сайтууд нь хэдийнээ хэрэглэгчдэд хүрснээс гадна, “Alexa”-д өөрийн гэсэн рэйтингтэй сайтууд юм.

1. The Pirate Bay

Alexa Rank: 104

Үйл ажиллагаагаа явуулаад нилээдгүй хугацааг ардаа үдсэн сайт бол “The Pirate Bay” бөгөөд уг сайт нь өөрийн гэсэн домэйн дээр ажилладаг. Өнгөрсөн жил хамгийн шилдэг торрент сайт гэх статусыг “KickAss” сайтаас булааж авсан.

Та уг сайтаас шоу нэвтрүүлэг, кино, тоглоом, програм, аудио ном болон дуу зэрэг файлуудыг татаж авах боломжтой. Нэгдүгээр байранд орсон хамгийн том шалтгаан бол “seed” хийж буй хүний тоо их байдаг учир ямар ч файлыг богино хугацаанд татаж авч болно. Харамсалтай нь зарим улс оронд уг сайт руу орох хандалтыг хориглосон байдаг.

 

2. Rarbg.to

Alexa Rank: 279

“Leech”-ээр дамжуулан уг сайтаас хамгийн аюулгүй, эрсдэл багатай файлуудыг татаж авах боломжтой боловч хэрэглэгчдийн зүгээс сайт руу ороход хэтэрхий их зар сурталчилгаа гарч ирдэг нь төвөгтэй байдлыг үүсгэдэг байна.

Хэдийгээр “Alexa” дээр нилээн хойгуур байранд бичигдэж байгаа ч, уг сайт одоо ч гэсэн шилдэг торрент сайтуудын жагсаалтанд бичигдсээр байгаа.

Кино, хөгжим, програм болон тоглоом зэрэг файлуудыг татаж авах боломжтой. Мөн удахгүй нээлтээ хийх кинонуудын трэйлерийг үзэж болно. Магадгүй хүмүүс торрент сайт руу киноны трэйлер үзэх гэж ордоггүй ч гэлээ, зарим хүмүүс үүнийг таашаадаг.

Мөн уг сайт хүмүүсийн хамгийн их татаж байгаа файлуудыг жагсааж, хэрэглэгчдэд иүү амар хялбар нөхцлийг бүрдүүлж өгдөг байна.

 

3. Torrentz2.eu

Alexa Rank: 329

“Torrentz2.eu” сайтыг та магадгүй хэдийнээ мэддэг болсон байх. Энэ сайтын хамгийн том давуу тал бол, бусад торрент сайтууд руу хандалт хийж, файлуудыг татаж авах боломжийг олгодог.

Мөн “MyTorrentz” хэсэг рүү нэвтэрч, хүссэн файлаа сайтад байршуулах боломжтой.

Түүнчлэн өөрийн домэйн дээр ажилладаг учир аюулгүй талаасаа найдвартай. Өөрөөр хэлбэл хувийн мэдээллээ алдалгүй хүссэн файлаа татаж болно гэсэн үг.

 

4. 1337x.to

Alexa Rank: 316

1337x бол энэ жагсаалтын хамгийн дизайн сайтай нь гэж ойлгож болно.

Хамгийн их татагдаж байгаа торрент файлуудыг өдөр өдрөөр эсвэл 7 хоног бүрээр шалгаруулж, хэрэглэгчдэд мэдээллэдэг. Түүнчлэн 100 өөр төрлийн торрент файлын категоритой.

 

5. YTS.ag (YTS.am)

Alexa Rank: 720

Кино бүхий торрент файл татах сонирхолтой хүмүүст зориулсан сайт. Уг сайт нь шинэ домэйн хаягтай болсон учир “Alexa” дахь рэйтинг нь бага зэрэг буурчээ.

Мөн уг сайтаар дамжуулан бусад торрент сайтууд руу хандалт хийж болох бөгөөд үүний тулд хайлт хийх хэсэг рүү нэвтрэх хэрэгтэй. Зарим файлуудын хувьд зохиогчийн эрх зөрчсөн байдаг учир ямар нэгэн файл татахдаа болгоомжтой байх хэрэгтэй.

Хэрэглэгчид торрент файлууд байршуулах боломжтойгоос гадна, сайтын админтай хамтарч ажиллаж болно.

 

6. EZTV.ag

Alexa Rank: 979

EZTV бол өөрийн домэйн дээр ажилладаг “Alexa” дахь шилдэг 1000 сайтын нэг юм.

Телевизийн төрөл бүрийн шоу нэвтрүүлгүүдийг та сайтаас татаж авч үзэх боломжтой.

Түүнээс гадна хэрэглэгчид уг сайт дээр өөрийн гэсэн бүртгэлийг хийж, дуртай файлынхаа торрентыг хадгалж болдог байна.

 

7. Limetorrents.cc

Alexa Rank: 1275

Телевизийн цувралууд, кинонууд, тоглоомнууд, аппликэйшнууд болон анимэ хүүхэлдэйн кино зэргийг татаж авч болно.

Файлууд нь ямар ч аюулгүй бөгөөд зохиогчийн эрх зөрчих вий гэж эмээх хэрэггүй. Түүнчлэн хэрэглэгчдэд яг одоо эрэлттэй байгаа 100 торрент файлыг танилцуулдгаараа давуу талтай.

Мөн хэрэглэгчид өөрийн гэсэн бүртгэлийг үүсгэж, торрент файлаа байршуулах боломжтой.

 

8. Torrents.me

Alexa Rank: 2141

Татаж авахыг хүсч байгаа торрент файлаа хайлт хийх хэсгээх хайж, татаж авч болно. Хайлт хийхэд сайтын зүгээс таниар юу ч хийлгэхгүй. Бусад торрент сайтуудын мэдээллийг энэ сайтаас мэдэх боломжтой.

Доороо хэд хэдэн жижиг торрент сайтуудтай бөгөөд эдгээр нь бүгд олон категоритой. Сүүлийн үеийн кино бүхий торрент файлыг уг сайтаас хайлт хийж, татаж аваарай.

 

9. Zooqle

Alex Rank: 2315

“Zoogle” энэ жагсаалтын есдүгээр байранд жагсжээ. Экосистемийг нэвтрүүлж байгаа уг сайтын хувьд хэд хэдэн торрент сайтуудыг өөртөө нэгтгэсэн.

Та ямар ч зар сурталчилгаанд цаг хугацаагаа алдалгүй, хүссэн файлаа татаж авч болно. Ихэвчлэн телевизийн шоунууд болон кинонууд бүхий торрент файлууд байдаг. Мөн төрөл бүрийн платформ дээр ажиллах програм, тоглоомнууд байдаг гэдгийг дурдах хэрэгтэй байх.

 

10. TorLock.com

Alex Rank: 5044

“Zoogle”-ийн нэгэн адилаар уг сайт олон торрент сайтуудын өөртөө нэгтгэсэн. Ямар ч гацалт, алдаагүй ажилладгаараа онцлогтой. Мөн чанартай, баталгаажсан файлуудыг татах боломжийг хэрэглэгчдэд олгодог.

Харин та ямар нэгэн файл татахыг хүсч байвал өөрийн бүртгэлийг хийх ёстой. Дизайны хувьд өвөрмөц шийдэлтэй биш боловч, бусад томоохон торрент сайтуудтай адил нэр хүндтэй.

 

Бусад торрент сайтууд

Дэлхий дээрх шилдэг торрент сайтуудын тоо зөвхөн 10-аар зогсохгүй бөгөөд бид танд бусад шилдэг торрент сайтуудыг хүргэж байна.

TorrentDownloads

Alexa Rank: 2449

TorrentFunk

Alexa Rank: 4287

YourBitTorrent

Alexa Rank: 4496

TorrentDownload.ch

Alexa Rank: 5759

Хуурамч торрент сайт руу нэвтрэх хэрэггүй

Хуурамч торрент сайт руу нэвтэрснээр хувийн мэдээллээ алдах, вирус татаж авах, их хугацаа алдах зэрэг сөрөг нөлөөтэй.

Танд 2018 онд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа хамгийн шилдэг 10 торрент сайтыг танилцууллаа. Та өөрийнхөө хамгийн ихээр орж, файл татдаг торрент сайтыг сэтгэгдэл бичих хэсэг дээр бичээрэй.

5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. ыбйбйц

    2018/07/15 at 14:05

    хийх юмаа олж ядсан хүний бэлтгэсэн мэдээ

  2. zochin

    2018/09/06 at 14:51

    thepiratebay ajillaj bna uu :(

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *