Дайсны хил даван тагнуул хийхээр бул чулуу, мод, бүр заримдаа хиймэл газар шороо шиг болж хувирдаг үзэгдлийг бид кинон дээрээс харж байсан. Цаст талаар тайван зугаалаад явж байтал ойролцоохон том хар бул чулуу гараад ирлээ гээд та төсөөлөөд үз дээ.
Үүний хэдээс харуулахад
Жирийн л чулуу шиг харагдаж байгаа энэ чулууг та цохиж үзвэл алмайрах болно.
Чулууны арын хэсэгт онгойх хэсэг бий. Хий юм харсан байх гэж бодох шаардлагагүй шүү.
Амьдран суух зориулалтаар засаж янзалсан тухтай өрөө байгаа биз?
Бюро А-гээс Antoine гэх нэртэй чулуун-оромжийг санал болгодог байна. Энэ оромжинд хүссэн болгон амьдарч болно. Амьдарч байгаа нэг нь тодорхой хэмжээний эрсдэлийг ч үүрэх шаардлагатай болно.
Энэхүү төслийг Бюро А хэрэгжүүлж байгаа бөгөөд Альпийн нуруунд аялж яваа хүмүүст зориулсан аж. Энэ оромжинд буцалж буй амьдралаас хэсэг зуур салж орогнох хүсэлтэй хүмүүс түр амьдарч болно. Камин зуух, ор, тавиуртай, байгалийг харж баясах жижиг цонхтой.
Оромжинд суухад үнэгүй, гэхдээ эрсдэлийг нь та өөрөө хариуцах болно, учир нь чулуун дунд байрлаж байгаа тул нуранга орж ирэх аюултай. Орогнох байр нь эргэн тойронтойгоо адил байгалийн өнгө төрхийг харуулсан загвараар хийгдсэн.
Мэдээж, зочид буудал ч юм уу, жирийн тасалгаа шиг ая тухыг мэдрүүлэхгүй ч, Альпийн архитектурын нэг хэсэг болох нь мэдээж юм.
Байгалийн чулуутай адил харагдуулахын тулд оромжийг гадуур нь хиймэл чулууны элементээр бүрсэн. Оромжийг барих хамгийн сүүлчийн шат дамжлага бол хиймэл чулуугаар бүрэх ажээ:
Зочин
2015/05/26 at 16:16
Сэтгэгдэл *dAIND hereglej bsn bolu ?
goy yma :)
Д. Бямбацогт
2015/05/26 at 16:49
Чулуу байхгүй юу