Хэврэгшсэн хумсаар эрүүл мэндийнхээ байдлыг мэдэж авч зохих эмчилгээг цаг алдалгүй хийлгээрэй!

2

Олон төрлийн судалгаагаар хумсаар эрүүл мэндийн байдлаа мэдэх бүрэн боломжтой болох нь тогтоогджээ. Заримдаа хумс ямар байдлаар хэврэг болсныг харж, эрүүл мэнд ноцтой аюулд орсон эсэхийг мэдэж болно. Хумсны өнгө, хэлбэр өөрчлөгдөх нь уушиг, зүрх эсвэл мэдрэлийн системтэй холбоотой байдаг.

Бид танд шинж тэмдгийг эрт мэдсэн бол даруй арга хэмжээ авахад туслах эмчилгээний аргуудыг танилцуулж байна. Таны хумс зөвхөн гоо сайхныг илэрхийлэхгүй. Хумс биеийн бүх эд эрхтэнтэй холбогдсон байдаг. Ингээд хумсны хэврэг байдлаар таны эрүүл мэнд муудсан эсэхийг мэдэж авцгаая. Мөн нэмэлт байдлаар бид танд тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх аргыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Мөөгөнцрийн халдвар

Зузаан, өнгөө алдсан эсвэл шарласан хэврэг хумс мөөгөнцрийн халдвар авсныг илтгэдэг. Гарынхаас илүү хөлийн хумсан дээр энэ шинж тэмдэг илрэнэ. Мөөгөнцрийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эхний ээлжинд олон нийтийн газар хөл нүцгэн явахаа болих эсвэл цэвэрхэн, хуурай гутал өмсөх хэрэгтэй.

Халдвар нэгэнт авсан бол арьсны эмчид хандаж, зааврын дагуу эмчилгээ хийлгүүлээрэй.

 

2. Бамбай булчирхайн өвчлөл

Хуурайшсан эсвэл хугарсан хэврэг хумс бамбай булчирхайн өвчлөлийн нэг шинж тэмдэг. Бамбай булчирхай таны биеийн жин, өндөр болон температурыг хянаж байдаг гормоныг ялгаруулдаг. Нөхцөл байдал хүндрэхээс өмнө мэргэжлийн эмчид хандана уу.

 

3. Цус багадалт

Хумс хэврэг болж, гар болон хөл тань байнга хүйтэн байдаг болсон бол энэ нь цус багадалтын шинж тэмдэг юм. Мөн уг өвчин чичрэх, ядрах, толгой өвдөх, зүрхний хэм алдагдах болон цээжээр өвдөх зэргээр илэрч болно. Цус багадалт нь сарын тэмдэг өвдөлттэй ирэх, жирэмслэлт, төмөр болон витамин В12 амин дэмээр хомс хоол хүнс хэрэглэх эсвэл бөөр өвчилсөнтэй холбоотой байдаг. Хамгийн найдвартай сэргийлэх арга бол төмрөөр баялаг хоол хүнс болох загас, үр, элэг болон улаан махыг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх явдал юм. Мөн мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах ёстойгоос гадна, төмөр эсвэл витамин В12 амин дэмээр баялаг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээрэй. Мөн кофены хэрэглээгээ багасгах ёстой болохыг анхаараарай.

 

4. Хумсаа мэрэх муу зуршилд автах

Стресстэж, бухимдах үедээ хумсаа мэрдэг үү? Үр дүнд нь хумс хэврэг болж хугараад зогсохгүй хумсны завсар олон төрлийн бактери үржиж байдгийг мартаж хэрхэвч болохгүй.

Мэдрэлийн системийн асуудлыг мэргэжлийн эмчид үзүүлж заавар зөвлөгөө авах нь чухал. Хумсаа мэрэхээс сэргийлж, эрүүл зуршилтай болох хэрэгтэй. Үүний оронд сахарын бага агууламжтай бохь зажлах эсвэл стресстэх үедээ бугуйн дасгал хийж хэвшээрэй.

 

5. Хайрст үлд өвчин

Хумс салах эсвэл шарлаж улайх нь хайрст үлд өвчний шинж тэмдэг байдаг. Ихэвчлэн арьсан дээр улаан толгойтой загатнасан тууралт гарна. Орчин үед энэ өвчний эсрэг тос түрхэх, эм уух, лазер болон гэрлээр шарах зэрэг аргууд бий болсон. Иймд мэргэжлийн арьсны эмчид хандаж, ямар арга хэрэглэн, эмчилгээ хийлгэх ёстойг мэдэж аваарай.

 

6. Үе мөчний өвчин

Хумс амархан салж унах шинж тэмдэг илэрч байвал энэ нь үе мөчний өвчтэй холбоотой. Энэ өвчин асар их өвдөлт мэдрүүлж, хавагнуулдаг. Эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд өвчлөх магадлал өндөр. Зарим тохиолдолд эрэгтэйчүүдэд хүнд тусах нь ч бий. Генийн өөрчлөлт, удамшил энэ өвчний гол эх үүсвэр гэж үздэг.

Эмчилгээ нь ясыг бэхжүүлж, хүчирхэг болгох эм бэлдмэл хэрэглэнэ. Эмчид хандаж тохирох эмчилгээг хийлгүүлнэ.

 

Хумсыг бэхжүүлэх ерөнхий аргууд

  • Хумсаа үргэлж чийглэг байлга. Витамин Е амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэ.
  • Аяга таваг угаахдаа гартаа зориулалтын бээлий өмс.
  • Ацетон эсвэл формалдегид агуулсан хумсны будаг арилгагч бодис хэрэглэж болохгүй. Хумсыг хуурайшуулах сөрөг нөлөөтэй.
  • Шээсний хүчил, фосфолипид болон сүүний хүчилтэй гавар хэрэглэх.

Та хумсаа эрүүл, сайхан байлгахын тулд ямар арга хэрэглэдэг вэ? Бидэнд мэддэг аргуудаасаа хуваалцаарай.

7
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *