Таныг сэтгэл санаагаар өөдрөг болоход туслах амьсгалын техник

3

Юуг ч үл харгалзан сайхан сэтгэл санаатай байх – олон хүний мөрөөдөл болов уу.

Хүний сэтгэл санаа бие махбодид хэдий хэр ионийн агууламжтай байгаагаас шалтгаална гэж үздэг. Хүн амьсгалахад агаараас бие махбодид эерэг болон сөрөг ион хоёул ордог байна. Хамар амьсгалж байгаа агаарыг шүүнэ. Зүүн хамраар зөвхөн сөрөг ион орно, харин баруун хамраар – эерэг нь ордог. Өөдрөг сэтгэл санаатай хүмүүсийн зүүн хамрын нүх том байдаг, харин гутранга сэтгэл санаатай хүмүүсийнх эсрэгээрээ байгааг олон удаагийн судалгаагаар баталжээ.

Сөрөг ионоор цэнэглэгдсэн агаар нь хүний эрүүл мэнд болон сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг болохыг судалгааны явцад баталжээ. Сөрөг ионыг эрүүл бөгөөд сайхан сэтгэл санааны ион хэмээн нэрлэдэг байна.

Сөрөг цэнэгтэй ион нь эрүүл агаарт ихээр агуулагддаг, жишээ нь ойн мод, гол, далайн эрэг, борооны дараа маш ихээр илэрнэ. Тийм ч учраас зүүн хамраараа зөв амьсгалах техникт суралцах хэрэгтэй, өөрөөр хэлбэл сөрөг ионы цэнэгийг өөртөө авч сураарай.

Амьсгалах техник:

Баруун хамраа долоовор хуруугаараа дараад зүүн хамраараа амьсгална. Аажим, гүнзгий амьсгална. Зүүн хамраараа амьсгалаад дараа нь баруун хамраараа амьсгалаарай. 20-иос багагүй удаа амьсгална, ялангуяа сэтгэл санаа тавгүй байгаа үед. Энэ дасгалыг хэзээ ч хийж болно, шаардлагатай гэж үзсэн л бол уг аргаар амьсгалаарай. Сэтгэл санаа таагүй үед зүүн хамраараа амьсгалахад амаргүй байдаг, өөрөөр хэлбэл зүүн хамраар агаар саадтай орно. Энэ нь зүүн хамар муу амьсгалж байна гэсэн үг юм. Тиймээс энэ нөхцөл байдлыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай.

2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Пунцаг З.Ц

    Пунцаг З.Ц

    2018/10/10 at 21:25

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *