Гэрийн нөхцөлд педикюр хийхдээ баримтлах 5 дүрэм

3

Педикюр – зөвхөн ашиг тустай төдийгүй гоо сайхны хувьд сайхан арчилгаа болно. Мэдээж мэргэжлийн салоны үйлчилгээ авах нь хавьгүй амар, 1,5-2 цаг зүгээр сууж байгаад гоёмсог хөлтэй болоод гараад ирнэ шүү дээ. Гэхдээ педикюрийг гэрийн нөхцөлд ч гэсэн хийхэд хүнд хэцүү ажил биш юм.

Хамгийн гол нь хэд хэдэн дүрэм баримтлах хэрэгтэй.

1. Багаж хэрэгслээ сайтар ариутгах хэрэгтэй

Гэрийн нөхцөлд педикюр хийх гэж байгаа бол хамгийн түрүүнд баримтлах ёстой дүрэм бол багаж хэрэгслээ ариутгах явдал – үрүүл, хайч, хавчаар зэрэг бүгдийг. Тийм ээ, та эдгээр багаж хэрэгслийг өөрөө хэрэглэдэг ч гэлээ ариутгах зайлшгүй шаардлагатай.

Бүгдийг ариутгагч бодисоор цэвэрлэнэ. Цэвэрлэгээг арчилгаа хийхээс өмнө бас арчилгааны дараа ч хийх хэрэгтэй.

 

2. Хумсаа зөв зүлгэх

Хумсны ургалтыг эвдэхгүйгээр өөрт таагүй мэдрэмж төрүүлэхгүйгээр зүлгэх хэрэгтэй ( ялангуяа эрхий хурууны хумсыг), хумсыг тойрог байдлаар бус дөрвөлжин байдлаар засна. Хумс шигдэж ургаж байгаа бол мэргэжлийн эмчид хандана. Таагүй мэдрэгдэх өвчнийг өөрөө эмчлэх гэсний хэрэггүй, нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй.

 

3. Махыг хайчилж авахаас зайлсхийнэ

Педикюр – олон хүний хувьд таагүй арчилгаа санагддаг. Жишээ нь, илүү махыг авахдаа үрэвсүүлэх магадлал өндөр. Тиймээс зүсэхээс аль болох зайлсхийнэ. Эфирийн тос, давстай усанд хөлөө хэсэг дүрэхэд илүүдэл мах өөрөө зөөлөрдөг энэ үед нь арагш нь түлхээрэй. Хурдан, энгийн бас аюулгүй.

 

4. Хумсандаа эхлээд суурь тавихаа мартаж болохгүй

Хумсны будгийг удаан хадгалахын тулд бас хумсаа будагнаас хамгаалахын тулд суурь түрхэнэ. Хумс бэхжүүлэх үйлчилгээтэй суурийг сонгоорой. Илүүдэхгүй шүү.

 

5. Хөлөө усанд дүрсний дараа шууд будалгүй түр хүлээгээрэй

Хумс усанд байсан тул зөөлөрч зайтай болсон байдаг. Хумсны будгийг удаан хадгалахын тулд ваннд орсны дараа шууд будах хэрэггүй. Ядаж л 10-15 минут хүлээ.

Педикюр хийх ажлыг хөнгөвчлөх өөрийн гэсэн арга танд бий юу? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

7
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *