Windows 10 үйлдлийн системд хийгдсэн томоохон 9 шинэчлэл, онцлох сайжруулалтууд

0

Microsoft 2018 оны 10-р сард Windows 10 ашигладаг хэрэглэгчдэд зориулан олон шинэ өөрчлөлтийг хийгээд байна.

Microsoft жилд 2 удаа сайжруулалт хийдэг ба сайжруулалт хийх бүрдээ олон шинэ өөрчлөлтүүдийг санал болгодог – онцгойлон компьютер хэрэглэгчдэд хэрэгтэй байдаг боловч, хүмүүсийн дийлэнх нь тэр бүр эдгээрийг мэддэггүй.

Өдөр тутам компьютер дээр ажил хэргээ явуулдаг хүмүүст үнэтэй хувь нэмэр оруулах Windows 10 үйлдлийн системийн олон шинэ өөрчлөлтүүдийг танд хүргэж байна. Таны ажил хэргийг хөнгөвчлөх олон шинэ өөрчлөлтүүд байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Тэдгээрээс хамгийн өвөрмөц өөрчлөлт нь Андройд гар утастай хэрэглэгчид компьютероосоо мессеж явуулах боломжтой болж байгаа явдал юм.

Мөн Timeline болон шинэ Cloud Clipboard ашиглах боломжтой.

Хэрэв та компьютероо автомат шинэчлэл хийх горимд тохируулсан бол Windows 10 дээрх шинэ, илүү сайжруулсан өөрчлөлтүүд 10-р сарын 9-нд хийгдэх болно. Хэрэв та дээрх горимд тохируулаагүй бол компьютерынхоо Settings хэсэг рүү орж Check for updates хэсгийг идэвхжүүлээрэй.

Ингээд хамтдаа Windows 10 дээр хийгдэх 9 шинэ өөрчлөлттэй танилцацгаая.

1. Одоо та Андройд гар утсаа Windows 10 үйлдлийн системтэй холбож, компьютероосоо шууд мессеж болон зураг илгээх боломжтой

Гар утасны апп байхад та Андройд гар утсаа Windows 10 үйлдлийн системтэй холбож, компьютероосоо зураг болон мессеж илгээж, мөн хүлээж авах боломжтой юм.

Энэ нь гайхалтай гэж хэлж болох шинэ өөрчлөлт ба таныг гар утсаа компьютертой холбож ашиглах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг гэж ойлгож болно.

 

2. Windows 10 дээрх таны Timeline тань iPhone болон Андройд гар утсан дээр харагдана

Энэ жилийн эхэнд, Microsoft-ийн зүгээс Timeline гэх зүйлийг танилцуулсан ба Windows 10 үйлдлийн систем дээр ашигласан веб хуудсууд болон файлыг хадгалах, хайж олох үйл явцыг илүү хялбар болгожээ.

Одоо Андройд хэрэглэгчид Microsoft Launcher app-ийг суулгах боломжтой ба энэ үедээ Timeline дээрх хайлт хийсэн веб хуудас эсвэл Office 365 дээрх файлуудыг зэрэг ажиллуулах боломжтой. Microsoft-ийн зүгээс энэ боломжийг удахгүй iPhone хэрэглэгчид ашиглах боломжтой гэдгийг мэдээллэсэн байна.

 

3. Cloud Clipboard өөрчлөлтийн тусламжтайгаар текстийг хуулах эсвэл компьютероос зураг хуулах, өөр фолдерт зөөх боломжтой

Windows 10 үйлдлийн систем таны хуулахыг хүссэн бүх зүйлийг бичиж, хадгална, үүнд текст болон зураг хамаатай ба энэ нь Cloud Clipboard-ийн өөрчлөлт юм. Мөн танд нэг дор олон зүйлийг зөөх шаардлагагүйгээр хуулах боломжийг олгоно. Та компьютерын гар дээрх Windows+V товчлуурын тусламжтай хуулсан бүх зүйлээ харж болно.

Cloud Clipboard-ийн шинэ өөрчлөлтийн тусламжтай та Windows 10 үйлдлийн системтэй холбогдсон бүх төрлийн төхөөрөмжид видео бичлэг хуулах боломжтой. Энэ нь Windows 10 үйлдлийн систем дээр олон хаягтай хүмүүст тохиромжтой зүйл юм.

 

4. File Explorer цэс болон Windows 10 үйлдлийн системийг Dark Mode болгож болно

 

5. Windows 10 үйлдлийн систем таны Bluetooth ашиглан компьютерт холбогдсон төхөөрөмжинд хичнээн хэмжээний цэнэг үлдсэнийг хэлж өгнө. Энэ нь Apple-ийн MacOS үйлдлийн системтэй адилхан болсон гэж хэлэхэд буруудахгүй.

Гадаад орчноос таныг тусгаарлаж, ямар ч дуу чимээ нэвтрүүлэхгүй Microsoft-ийн чихэвчийг 349 доллароор худалдаж авах боломжтой юм байна.

 

6. Мөн танд компьютер дээрх аль апп хамгийн их цэнэг зарцуулж байгааг хэлж өгнө

Энэ нь үнэхээр сайн нэмэлт үйлчилгээ болсон ба та энэ өөрчлөлтийн тусламжтай таны компьютер дээрх аль апп хамгийн их цэнэг зарцуулж байгааг мэдэх боломжтой. Иймд та хойшдоо компьютерынхоо цэнэгийг өөрөө хянах учир цэнэг дуусах вий гэж санаа зовох хэрэггүй болох юм.

 

7. HDR дэлгэцэнд илүү сайн дэмжлэг үзүүлэхээс гадна Nvidia-ийн шинэ Ray Tracing технологийг ашиглах боломжтой

Windows 10 үйлдлийн систем HDR дэлгэцийн үзүүлэлтийг илүү сайжруулсан ба та үүнийг энэ сард хийгдэх сайжруулалтаас харж болно.

HDR бол өнгөний нягтралыг илүү сайн ялгаж, чанарыг тод харуулах зорилготой шинэ дизайнаар хийгдэж байгаа дэлгэц юм. Windows 10 үйлдлийн системийн сайжруулалтын нэг том өөрчлөлт гэж ойлгоход буруудахгүй.

Сүүлийн Windows 10 үйлдлийн системийн нэг онцлог бол Nvidia-ийн Ray Tracing технологи ба энэ нь видео тоглоом сонирхогчдод илүү бодит орчинг мэдрэхэд туслах юм.

Дан ганц видео тоглоом гэлтгүй таны компьютер дээрх бусад хэрэглээний програмуудыг ч гэсэн илүү бодит болгох болно. Түүнчлэн Microsoft-ийн зүгээс Nvidia-ийн сүүлийн 20 цуврал болох RTX график картын сайжруулалт дээр анхаарч ажиллаж байгаагаа мөн олон нийтэд зарласан байна.

 

8. Текстийг томруулалгүйгээр уншиж болно

Олоход хэцүү боловч, та одооноос Windows 10 үйлдлийн систем дээр текстийн хэмжээг хүссэнээрээ томруулж, жижигрүүлэх боломжтой. Дэлгэцийг илүү нягтралтай байлгах үүднээс текстийг жижигрүүлсэн ч танд хангалттай уншигдахаар хэмжээтэй байна гэж ойлгож болно.

Windows 10 үйлдлийн систем дээрх хайлтын хэсгээс make text bigger гэж хайгаарай.

 

9. Шинэ Snop & Sketch өөрчлөлтийг Snipping Tool-ийн оронд ашиглана

Windows key+Shift+S товчлууруудыг дарж бүтэн screenshot хийж болох ба үүн дээр нэмэгдээд тэгш өнцөгт, эсвэл бусад хэлбэр дүрсээр screenshot хийх боломжтой болсон байна.

Мөн таны хийсэн screenshot автоматаар Clipboard-д хадгалагдах ба Windows key+V товчлуурыг дарна. Энэ нь Snipping Tool-ийг ашиглахаас илүү хялбар болсон боловч, зарим талаар сайжруулалт хэрэгтэй байгаа – screenshot хийсэн ч бүтэн дэлгэцээр харагдахгүй.

2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Санчир

    2018/10/11 at 15:49

    Сайн байна уу хэрэгтэй мэдээлэл болон программ хангамжийг цаг алдалгүй оруулдаг та бүхэнд баярлалаа. Одоо Оффис 2019 гэж гарсан байсан. тэр программыг татахаар оруулах боломжтой юу. мэйл хаяг руу юм уу сэтгэгдлээр хариу өгнө үү. баярлалаа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *