
Аливаа кинонд бүтэлгүйтэх, амжилт олох магадлал тавь, тавин хувьтай байдаг гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс ч Холливудын алдартнууд ямар нэгэн кинонд тоглохдоо тун болгоомжтой хандаж татгалзах явдал ч цөөнгүй гардаг аж. Манай сайт уншигч танд алдартай кинонуудад тоглох саналаас татгалзаж байсан алдартнуудыг танилцуулж байна.
1. Жүжигчин Jennifer López “Unfaithful” кинонд тоглохоос татгалзсан

Jennifer López-ын жүжигчний замналыг өөрчлөх ч боломжтой байсан дүрээсээ тэрээр өөрөө татгалзаж байжээ. “Unfaithful” киноны Коннигийн дүрийн бүрэн бичиж дуусгаагүй зохиолыг найруулагч түүн рүү илгээж, кинонд дүр бүтээх санал тавьж байжээ. Хожим тэрээр энэ шийдвэртээ харамсдаг боловч тэр дүр Diane Lane-д төгс тохирсон дүр байсан гэж боддог тухайгаа хуваалцаж байжээ.
2. Madonna “The Matrix” кинонд тоглохоос татгалзсан

Бид өдгөө тус цувралын Trinity-ийн дүрийг жүжигчин Carrie-Anne Moss бүтээснээр нь сайн мэдэх билээ. Тэгвэл кино багийнхан уг дүрийг Madonna-д санал болгосон ч татгалзсан хариу авч байсан аж.
3. Жүжигчин Denzel Washington Michael Clayton-ын дүрд тоглохоос татгалзсан

Нэгэн ярилцлагадаа тэрээр Michael Clayton-ын дүрийг бүтээх боломжтой байсан ч найруулагчтай үл ойлголцож байсан тул татгалзаж байсан хэмээж байжээ.
4. Жүжигчин Michael Keaton “Groundhog Day” кинонд тоглохоос татгалзсан

Жүжигчин Michael Keaton бүрэн хэмжээний уран бүтээлд тоглож эхэлсэн цагаасаа л алдар нэрд гарч, амжилттай жүжигчин хэмээгдэх болсон билээ. Тэгвэл тэрээр алдарт “Groundhog Day” кинонд тоглохоос татгалзаж байсан аж. Хожим тэрээр тус дүрийг Bill Murray-аас илүү гаргаж чадах байсан эсэхдээ эргэлздэг хэмээн ярьж байжээ.
5. Жүжигчин Eddie Murphy “Who Framed Roger Rabbit?” кинонд тоглохоос татгалзсан

1980-аад оны хит кино болсон “Who Framed Roger Rabbit?” кинонд жүжигчин Eddie Murphy тоглох санал хүлээн авч байсан ч хүн болон анимейшн дүр хоёр хоршин кинонд тоглож чадахгүй гэж үзсэний үндсэн дээр татгалзаж байжээ. Хожим тэрээр тус киног үзэх бүртээ татгалзсан шийдвэр гаргасандаа харамсдаг хэмээн ярьсан байдаг.
6. Жүжигчин Sean Connery “The Matrix Reloaded” кинонд тоглохоос татгалзсан

Нэгэнтээ James Bond-ын дүрийг бүтээж байсан жүжигчин Sean Connery дүрийн зохиолыг уншаад ойлгоогүй гэсэн шалтгаанаар Connery “The Matrix Reloaded” кинонд тоглохоос татгалзсан түүхтэй.
7. Жүжигчин Halle Berry “Speed” кинонд тоглохоос татгалзсан

“Speed” кинонд жүжигчин Sandra Bullock-оос өмнө жүжигчин Halle Berry-г тоглох саналыг тавьж байсан ажээ. Харамсалтай нь жүжигчин бүсгүйд дүрийн зохиол таалагдаагүй тул татгалзаж байжээ. Хожим тэрээр энэ шийдвэртээ харамсаж явдаг талаараа өгүүлж байв.
8. Жүжигчин Brad Pitt “The Matrix” кинонд тоглохоос татгалзсан

“The Matrix” цувралыг жүжигчин Keanu Reeves-гүйгээр төсөөлөх ч аргагүй билээ. Гэвч Neo-ын дүрийг анх жүжигчин Brad Pitt-д санал болгож байсан аж. Харин түүний хувьд Neo-ын дүр өөрт нь тохирно гэж үзээгүй ажээ.
9. Marilyn Monroe “Breakfast at Tiffany’s” кинонд тоглохоос татгалзсан

Алдарт “Breakfast at Tiffany’s” киноны гол дүрд анх Marilyn Monroe-г тоглуулахаар зохиолч Truman Capote ярилцаж байсан ч Marilyn Monroe-ын туслах нь тус дүрийг бүтээхээс татгалзах санал тавьж, эцэстээ британи жүжигчин Audrey Hepburn тус дүрийг амилуулсан билээ.
10. Жүжигчин Matt Damon “Avatar” кинонд тоглохоос татгалзсан

Жүжигчин Matt Damon-д $250,000,000 цалинтайгаар “Avatar” кинонд дүр бүтээх санал тавьсан ч тэрээр тухайн үед өөр киноны зураг авалттай байсан тул татгалзаж байжээ. Хэдийгээр маш их хэмжээний мөнгө алдсан боловч тэрээр хийсэн байсан гэрээндээ эзэн болж, ёс зүйтэй байхыг эрхэмлэсэн аж.
Хэрэв тэд эдгээр дүрүүдийг бүтээсэн бол өнөөгийн бидний үзэх дуртай кинонууд хэрхэн өөрчлөгдөх байсан бол?








Damdindorj Skyline
2022/03/14 at 22:04
tatgalzsanch bolson baina