Кристиано Роналдо Ковид-19 вирусын халдвар авчээ. Түүний Аваргуудын лигт Барселона клубын эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй байна

0

Португалийн шигшээ баг Cristiano Ronaldo-ийн Ковид-19 вирусын шинжилгээний хариу эерэг гарсныг баталжээ.

Түүний хувьд Португалийн шигшээ багийнхнаас цорын ганц вирусын халдвар авсан тоглогч болсон байна.

Тэрээр шигшээ багаа орхисон бөгөөд Португал “UEFA Nations League” тэмцээний хүрээнд Лисбон хотноо лхагва гаригт Шведийн шигшээ багтай тоглох юм.

Португалийн шигшээ багийн зүгээс шинжилгээний хариу эерэг гарсантай холбогдуулан дараах мэдэгдлийг хийжээ:

“Cristiano Ronaldo үндэсний шигшээ багийн бэлтгэлийг орхилоо. Тэр Ковид-19 вирусын халдвар авсан нь тогтоогдсон. Тиймээс Шведийн эсрэг тоглолтод оролцохгүй. Түүний биеийн байдал сайн байгаа. Ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Одоо тусгаарлалтад орсон. Багийн бусад тоглогчдын дахин шинжилгээнд хамруулахад бүгдийнх нь хариу сөрөг гарсан учраас бэлтгэлээ үргэлжлүүлэн хийцгээж байна.”

5
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Үүрээ Үүрээ

    Үүрээ Үүрээ

    2020/10/14 at 19:44

    Bilguun Bilguun Азбаяр О.

  2. Т.Амин Эрдэнэ

    Т.Амин Эрдэнэ

    2020/10/14 at 20:09

    ээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *