Биеийнхээ илүүдэл үсийг хусахаа больсноор таны биед гарах 5 эерэг өөрчлөлт

0

Эмэгтэйчүүдийн дийлэнх нь биеийнхээ илүүдэл үсийг хусдаг гэсэн судалгаа байдаг ч үүний эсрэгээр илүүдэл үсээ ургуулах чиг хандлага ч бас дэлгэрч эхлээд байна. Хэдийгээр биеийнхээ илүүдэл үсийг хусах, үгүй нь хувь хүний сонголт ч, үүнийг хийхээ болих эрүүл мэндэд тустай 5 эерэг шалтгаан байдаг ажээ.

Манай сайт уншигч танд биеийнхээ илүүдэл үсийг хусахаа больсноор танд болон таны биед гарах эерэг өөрчлөлтүүдийн талаар танилцуулахаар бэлдлээ.

1. Үрэгдэж, хорсох өвдөлт үгүй болно

© shutterstock.com, © depositphotos.com

Үс нь арьсыг хоорондоо үрэгдэж өвтгөхөөс сэргийлэх үүрэгтэй байдаг. Тухайлбал суга гэх мэт тогтмол үрэлтэд байдаг хэсгийн үсийг хуссанаар арьс цочрох, ургацаг үүсэх гэх мэт сөрөг үр дагаварт хүргэдэг байна.

 

2. Үс нь өвчин үүсгэгч бичил организмоос хамгаалж байдаг

Ялангуяа бэлэг эрхт*н гэх мэт мэдрэмтгий хэсгийн үс нь биед орж халдвар үүсгэх боломжтой бичил организмоос хамгаалж байдаг ажээ. Тэдгээр мэдрэмтгий хэсгүүдийн үсийг хуссанаар арьс цочмог болж эхэлдэг.

 

3. Арьсан дотор ургасан үснээс салахад тань тусална

© EAST NEWS, © shutterstock.com

Арьсан дотор ургасан үс нь тааламжгүй мэдрэмж төрүүлэхээс гадна эрүүл мэндийн доголдол ч үүсгэх магадлалтай байдаг. Учир нь ийнхүү буруу ургасан үс нь халдвар тээх нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд магадгүй таныг эмнэлгийн тусламж авахад ч хүргэж болзошгүй.

 

 

4. Таны биеийн дулааныг тэнцвэржүүлнэ

© shutterstock.com, © shutterstock.com

Үс нь бидний биеийн дулааныг хадгалагч учраас биеийн илүүдэл үсээ хусах үед бидний биеийн дулаан тэнцвэргүй болдог байна. Ялангуяа суга болон бэлэг эрхтний хэсэгт үс ихээр ургадаг нь ийм учиртай ажээ.

 

5. Цаг болон мөнгөнд ч хэмнэлттэй

© YakobchukOlena/easyfotostock/Eastnews, © East News

Биеийн илүүдэл үсээ хусах нь цаг их авах төдийгүй бидний санхүүд ч тодорхой хэмжээгээр нөлөөгөө үзүүлж байдаг. Үүнийг “ягаан татвар” хэмээн нэрлэдэг. Учир нь эмэгтэйчүүдийн бүтээгдэхүүн эрчүүдийнхээс үнэтэй байдаг нь нууц биш билээ. Үүнийг сахал болон үсний хутганы үнийн жишээнээс харах боломжтой.

Эмэгтэйчүүд биеийнхээ илүүдэл үсийг хусахаа болих хэрэгтэй болов уу? Дээрх 5 шалтгаанаас гадна илүүдэл үсээ хусахаа болих эерэг шалтгаан танд байна уу?

3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tuya Tuya

    Tuya Tuya

    2020/07/20 at 10:53

    Үс ихтэй цагаан хүүхнүүд эрчүүд шигээ үстэй харагдах байх даа тэгвэл.

  2. Namjil Dorjkhand

    Namjil Dorjkhand

    2020/07/20 at 12:49

    ЦАГААН ХҮМҮҮС ХУСАХГҮЙ БОЛ ХЭЦҮҮ.ЯДАЖ БАЙХАД БҮХ ХЭСЭГТЭЭ ҮС ИХТЭЙГ ХЭЛЭХ ҮҮ.БӨӨН ХАР ҮСНҮҮД.

  3. Konrad De Hun

    Konrad De Hun's

    2020/07/20 at 19:57

    Зааваан юм сурталчилах юмаа.
    Үснүүдээ хусаж цэвэрхэн байх хэрэгтэй.
    Манайхан зарим нь заваан шүү.

  4. Mongoliin Ganaa

    Mongoliin Ganaa

    2020/07/21 at 18:37

    Hahah tegeed sagsailgaad yv geh geeed bgamuuu japanuudshig uuu za boliidoooo

  5. Anuka Anujin

    Anuka Anujin

    2020/07/23 at 09:32

    С. Нинжбадам😁

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *