Ярилцлагын үеэр ажил олгогч нарт таны зүгээс тавих ёстой 9 асуулт

1

Ярилцлагын үеэр ажил олгогчид асуулт тавьснаар та ажилтай болох магадлал ихсэнэ эсвэл ажилтай болох итгэл найдвар үгүй болно.

Ажилд орох ярилцлагад бэлтгэлгүй ирвэл ажилтай болох нь юу л бол. Ярилцлагад очихоосоо өмнө тухайн байгууллагын талаар заавал мэдээлэлтэй байж хэд хэдэн асуулт бэлдэх хэрэгтэй. Асуулт нь цаанаа утга агуулгатай, таны тухайн ажилд сонирхож байгааг илтгэсэн байвал сайн. Зөв тавьсан асуулт таныг ажил олгогчийн өмнө ухаантай харагдуулна.

1. Мэргэжлийн ур чадвараас гадна танай компанид амжилттай ажиллахын тулд ямар ур чадвар шаардлагатай вэ?

Ухаантай хүмүүс ирээдүйд хийх ажлаасаа юу хүлээж байгаагаа мэдэх хүсэлтэй байдаг. Хариултанд нь та компанийн соёлын талаар ойлголттой болох болов уу.

2. Компани өөрийн үнэт зүйлсийг баримталж чаддаг гэж та бодож байна уу? Компанийн ажлыг сайжруулахад та юу хийж байна вэ?

Ажилд орохоосоо өмнө ажлын алдаа дутагдлыг эртхэн мэдэж авсан нь дээр. Үүнээс гадна, ажлын үйл явцыг мэдэх сонирхолтой байгааг илэрхийлнэ.

3. Компанийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг та хэрхэн үнэлдэг вэ?

Ажилтныхаа амжилтыг удирдлага нь хэрхэн үнэлж байгааг мэдсэнээр уг компанид орсноор өсөж дэвжих боломж байгаа эсэхийг мэдэж чадна.

4. Ажилтнуудыг мэргэжлийн хувьд хөгжихөд нь хэрхэн дэмждэг вэ?

Хичээнгүйлэн ажиллах сонирхолтой байгааг илтгэнэ, мөн компанийн хөгжилтэй мөр зэрэгцэн өөрийгөө хөгжүүлнэ.

5. Энэ албан тушаалыг горилж байгаа хүн ямар зан чанартай байх ёстой вэ?

Энэ асуулт нь ажил олгогчид таныг компанийн ирээдүйд зохих анхаарал хандуулна гэсэн ойлголтыг өгнө. Үүнээс гадна та энэ албан тушаалд өөрийгөө тохирох эсэхээ ч тодорхойлоход тусална.

6. Ажилтнууд танд гомдол санал гаргахад та яаж хүлээн авдаг вэ?

Энэ асуултаараа та ажлын явцад гарах үл ойлголцлыг зөвөөр шийдэх арга зам эрэлхийлнэ гэсэн ойлголтыг ажил олгогчид өгч байна.

7. Компанид тулгараад байгаа асуудал юу вэ? Энэ асуудлыг шийдэхийн тулд та бүхэн ямар арга хэмжээ авч байна вэ?

Ажил олгогчийн энэ асуултанд өгөх хариултаас та түүний хувь хүний чанар, амбицийг олж харна. Мөн компанийн өнөөгийн байдлыг дүгнэхэд хэрэгтэй мэдээллээ олж авах болов уу.

8. Энэ албан тушаалд ажиллаж байсан хүмүүс хэрхэн амжилтад хүрч байсан бэ?

“Амжилт” гэдгийг ажил олгогч хэрхэн ойлгож байгааг мэдэх бас нэгэн арга.

9. Гурван жилийн дараа компанийн дүр зургийг та хэрхэн төсөөлж байна вэ, таны болон миний горилж буй албан тушаал зорилгодоо хүрэхэд ямар үүрэгтэй байх бол?

Таныг хэрхэн цар хүрээтэй сэтгэж байгааг илтгэх бөгөөд уг албан тушаалд удаан хугацаагаар ажиллах сонирхолтой байгааг илэрхийлнэ.

4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *