
Хүн болгон хоол хийх дуртай гэвэл хилс болно. Хоол хийх үйл явц өөрөө олон шат дараатай, ярвигтай ажил болохоор л хүмүүс зугтаадаг болов уу. Гэхдээ гал тогоон дахь амьдралыг хамаагүй хөнгөвчилж өгөх лайфхак гэж бий. Хоол хийх ажлыг хамаагүй хурдан бас сонирхолтой болгоход тустай лайфхак. Сошиал сүлжээнд танилцуулсан лайфхакуудаас танд түүвэрлэн хүргэж байна, зарим нэгийг нь та өөрийн болгож авахаар туршиж үзэж ч болох юм.
Хоёр пиццаг хэрхэн нэг зэрэг болгох вэ?

Хоёр пиццаг шарах шүүгээний нэг хавтан дээр зэрэг болгохын тулд дундуур нь хуваагаад гэрэл зураг дээр үзүүлсэн шиг байрлуулж тавина.
Тарвас дотор нь шууд коктейль бэлдэх

Жимсэнд бага зэргийн нүх гаргана. Миксерээ залгаад жимсний зөөлөн эдийг хэсэгхэн xутгана. Дараа нь бусад орцуудыг хийж коктейлийг бэлэн болтол нь xутгана. Бэлэн болсон коктейлийг стаканд аягалаарай.
Тал гадилыг хэрхэн шинээр нь хадгалах вэ?

Тако хийж байх үеэр салж яваад байдаг. Үүнийг дараах байдлаар шийдэж болно

Танд хөлдүү биш зөөлөн цөцгийн тос хэрэг болсон уу? Стакан ашиглаарай

Цөцгийн тос хөлдүү байвал (дөнгөж сая хөлдөөгчнөөс гаргаж ирсэн) жирийн стаканд бүлээн ус хийж хэсэг байлгана. Дараа нь усыг асгаад хөлдүү цөцгийн тосон дээрээ стаканыг хөмөрч тавих юм. 2-3 минутын дараа цөцгийн тос хайлмагтсан байх тул талх зэрэгт түрхэхэд ямар ч асуудалгүй.
Гүзээлзгэнийг соруулаар цэвэрлэж болно

Мангоны зөөлөн эдийг 5-хан секундэд арилгаж авах

Хоёр хуванцар тагны тусламжтайгаар хэд хэдэн жижиг үрийн улаан лоолийг жигд зүсэж болно

Энэ аргын тусламжтайгаар усан үзэм, олив, тоор зэрэг өөр бусад жижиг үрийн жимс, ногоог хэрчиж болно.
Хүйтэн кофе уумаар байна уу? Үлдэгдэл кофегоо хөлдөөгөөд дараа нь хүссэнээрээ хэрэглээрэй

Хөлдөөсөн кофег халуун ундаандаа хийж ууна.
Түүхий котлетийг хөлдөөгчинд наалдуулахгүйн тулд дунд нь нарийн боовны цаас тавиарай

Авокадогийн үлдэгдлийг харлуулахгүйн тулд зөв хадгалж сураарай

Хоолноос үлдсэн тал авокадо харлаад байдаг уу? Энэ асуудлыг шийдэхийн тулд үлдэгдэл жимсэн дээр нимбэгийн шүүс цацаад тал сонгинотой цуг шилэн саванд хийж таглаарай.
Жилийн дөрвөн улиралд ногоон сонгино ургуулж хэрэглээрэй

Дөрвөлжин шөл – өнгөрсөн зууны шилдэг хэрэглээ

Ногоон навчит ногоо нь шарлаж муудаад байвал олив эсвэл цөцгийн тостой хольж мөс хийдэг дөрвөлжин саванд хийж хөлдөөнө. Ийм бэлдэцийг шөл эсвэл хачранд хэрэглэхэд тун амар.
Ногоон навчит ногоог цэцэг шиг хадгалаарай

Ногоон навчит ногоог удаан хугацаанд шинээр нь хадгалахыг хүсвэл гялгар уутаар битүү боогоод хөргөгчинд хийнэ. Энэ аргаар ногоон сонгино, базилик, яншуй, кинза зэргийг хадгалж болно.
Лууванг усанд хийж шинээр нь хадгална

Хоолноос илүү лууван гарсан бол хаях гэж яарсны хэрэггүй. Луувангийн ногоон навчийг тасдаж аваад устай шилэн саванд хийгээрэй. Гялгар уутанд ус хийсэн ч болно. Лууванг ийм байдлаар 1-3 сар хүртэл айлтгүй хадгалах боломжтой.







