Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт

1

Өдөрт 4-хөн цаг унтаж болох уу? Нэг дуу 1,5 секунд л үргэлжлэх боломжтой юу? Өмнөд Африкт бэлгийн хүчирхийлэлд өртөх магадлал уншиж сурахаас ч илүү гэдэг үнэн үү?

Хамгийн их могойтой газар

Дэлхийн 2-р дайны эцэст Гуамд модны бор могойг суурьшуулсан байна. Уг могой нь хортой ч хүнээс илүү амьтдад аюултай юм. Өнөөдөр Гуамын шувууд бүгд могойн идэш болж үгүй болсон ба нэг квадрат километрт 2000 могой олддог байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 3

Зартай самурайнууд

Япон хэлэнд “цүжигири” гэдэг үг байдаг. Тус үг нь сэлмээ туршиж шалгах зориулалттай хиймэл хүн гэсэн утгатай юм. Хуучны цагт энэ үг нь нөхцөл байдлыг илэрхийлдэг байсан байна. Шинэ сэлэмтэй болсон самурай ихэнхдээ орой үдэш гудамжаар явж буй жирийн иргэн дээр зэвсгээ туршдаг байсныг цүжигири гэдэг байж. Энэ арга барилыг халснаар үгийн утга өөрчлөгджээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 1

Дэлхийн шилдэг далайн эрэг

Grace Bay далайн эрэг нь Теркс болон Кайкос арлууд дээр оршдог бөгөөд TripAdvisor-ын хэлснээр хамгийн сайхан эрэг болсон юм.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 6

1,3 секунд үргэлжилдэг дуу

Британийн Napalm Death хэмээх нэртэй дэт-метал хамтлаг “You Suffer” нэртэй дуу гаргасан ба уг дууны үргэлжлэх хугацаа ердөө 1,316 секунд юм. Дууны нийт үг – You suffer-but why?

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 4

Шүлстэй чича

Чичаг бэлтгэхийн тулд эмэгтэйчүүд эрдэнэ шишийн гурилаар барьсан талхыг амандаа зажлан шүлсээрээ норгодог. Шүлсний тусламжтайгаар крахмал сахар болон хувирдаг ба энэ нь исэлтийг түргэсгэдэг байна. Чичад агуулагдах алкохолын хэмжээ 1-6% байдаг. Энэхүү ундаа нь инкийн үед хүртэл байжээ. Өнөөдөр уг архийг Өмнөд Америкийн олон улсад бэлдэж хэрэглэдэг байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 8

Цаазын ял авсан ялтнууд өөрсдийг нь цаазаар авах хүнийг нэхэн шаардаж байна

Зимбабвегийн удирдлага 2016 онд үхэх ял сонссон ялтнуудын цаазын өдрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Ингэх болсон шалтгаан нь цаазын шийдвэрийг гүйцэтгэх хүн олдохгүй байгаа гэнэ. Үхэх ялаа сонссон хоригдлууд өөрсдийг нь ингэж торонд удаан хугацаагаар байлгаж байгаа нь хүний эрхийг зөрчсөн хэрэг хэмээн гомдол мэдүүлсэн байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 7

Өмнөд Африкийн гаж үзэгдэл

Өмнөд Африкт 4 эрэгтэй тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байдаг ба эмэгтэй хүн уншиж сурах магадлал хүчирхийлэлд өртөхөөс хавьгүй бага байдаг байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 9

Шоргоолж хэрхэн шимэгч мөөгөнцөртэй тэмцдэг вэ?

Хэрэв нэг шоргоолжинд мөөгөнцрийн үрэнцэр халдварласан бол бусад шоргоолжнууд түүнийг тусгаарлахын оронд нийт сүргийн вакцинжуулалт явуулдаг байна. Халдвар авсан шоргоолж эрүүл шоргоолж болгонд мөөгөнцрийн багахан хэсгийг өгдөг ба энэ нь тухайн мөөгөнцрийн эсрэг дархлаатай болоход чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 2

Зан араншингийн хоёрдол

Билли Миллиган зан араншингийн хямралтай цорын ганц хүн биш юм. Германы эмнэлгийн 33 настай өвчтөн маань эмнэлэгт хэвтэхээс 13 жилийн өмнө сохорчээ. Түүнийг сохор болсон шалтгаан нь осол юм. Гэхдээ эмнэлэгт хандах болсон гол шалтгаан нь түүний зан араншингийн гажуудлаас үүдэлтэй юм. Түүний дотор арав гаруй өөр хүн амьдардаг ба бүгд нас, хүйс мөн зан араншингаараа ялгаатай. Эмчилгээний явцад түүний дотор байх залуу хүү харах чадварыг нь буцааж чадсан ба түүнийг дагаад бусад нь ч харж чаддаг болсон байна. 2-оос бусад нь. Энцефалографын шинжилгээгээр өвчтөний хоёрдмол зан чанартай нь батлагдсан ба түүний дотор буй хүмүүс өөрсдийгөө сохор гэж итгэсэн тохиолдолд нүд нь харахаа больж итгээгүй тохиолдолд зүгээр харж байсан гэдэг.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 10

Программист Лео

Гудамжинд амьдарч байсан Лео Грандад 100$ авах эсвэл программистаар суралцах сонголтыг олгосонд Лео эрдэм номыг сонгосон юм. Тэр удалгүй утасны аппликейшн гаргаж 15,000 долларын эзэн болсон ч гудамжинд амьдрах хэв маягаа орхиж чадсангүй. Суралцаж эхэлснээсээ хойш хагас жилийн дараа тэр нийгэмших тал дээр асуудалтай тулгарсан учир сургуулиа хаяжээ.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 11

Nestle-гийн эмблем дээр байсан нэг ангаахай хаачив?

100 гаруй жилийн өмнө Nestle компанийн лого дээр 3 ангаахайтай шувууг харуулсан байдаг байсан ч 1988 оны дараа тэд нэг ангаахайг авч хаясан байна. Ингэх болсон шалтгаан нь тухайн үеийн гэр бүлүүд 2 хүүхэдтэй байсанд оршдог юм.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 13

Уйлах чимээг анд хэрхэн ашигладаг вэ?

Муурын овогт хамаарагддаг зарим ангуучид өөрсдийн олзыг хуурахын тулд тэдний дуу хоолойг дуурайдаг байна. 2005 онд Бразилийн байгаль шинжээчдэд урт сүүлт муур тамарин сармагчны зулзаганы уйлах чимээг дуурайн дуугарч буйг ажиглах боломж олджээ. Нас бие гүйцсэн тамаринууд уйлах чимээг даган ирээд өөрсдийг нь идэх гэж буй араатныг хараад зугтан одсон байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 12

Окэй

Олон оронд тус тэмдэг нь эерэг утгатай байдаг. Гэвч харамсалтай нь Бразилд бол энэ тэмдэг нь зайл гэсэн утгатай байдаг.

Portrait of happy smiling woman with okay gesture on dark grey background

Өдөр бүр 4-хөн цаг унтаж болох уу?

Ихэнх хүмүүс өдөр бүр 7-8 цаг унтах хэрэгтэй байдаг. Харин hDEC2 генд өөрчлөлт орох үед 4 цаг унтахад л хангалттай байдаг байна.

Хорвоо ертөнцийн хачирхалтай 15 баримт 14

43
ГайхмаарГайхмаар
11
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. dun have name

    2016/03/12 at 15:46

    ter multiple personality disorderiin talaar jhn delgerengui medmeer bnaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *