Эцэг эхийн үр хүүхдээ гэх хайранд хязгаар байдаггүй. Үүнтэй адилаар амьтдын үр зулзагаа хайрлах хайранд ч хэмжээ хязгаар үгүй байдаг ажээ. Экологичид ан амьтдыг үр төлөө өсгөх байдлаар нь r ба K гэсэн хоёр бүлэгт хувааж үздэг. К ангилалд багтах заан, муур болон хүн зэрэг амьтад нь тээлтийн урт үеийг туулж, харьцангуй цөөн үр төл гаргадаг. Тэрхүү цөөн үр төл нь урт хугацааны туршид илүү их асаргаа халамж шаарддаг. r ангиллын амьтдын хувьд чанараас илүү тоонд төвлөрсөн байдаг ба тэдний гаргасан олон үр төл нь хурдан өсдөг ч амьд үлдэх магадлал багатай байдаг байна.
Эх амьтдын үр зулзагаа энэрэн хайрлах хайр
7
1
1
0
0
0
0
0
Зочин
2016/05/14 at 22:04
маш их таалагдлаа. Хичээлдээ хэрэглэхэд хүүхдүүд маань их сонирхсон. Баярлалаа хэрэгтэй зураг оруулсанд.