Сэтгэл сэргээж итгэлийн оч асаах 10 уран зөгнөлт кино

1

Уран зөгнөлт кино хүн болгоны сонирхолыг татдаг. Бодит байдал, хий хоосон бодлын хооронд маш их ялгаа байх хэдий ч тэрхэн зуур хүмүүс бүгдийг умартах нь бий. Уран зөгнөл биднийг өдөр тутмын амьдралаас өчүүхэн хором ч гэсэн холдуулаад зогсохгүй ахуйн асуудлаа зөвөөр шийдэхэд ч тусалдаг тал бий. Эдгээр киноны баатрууд нь бидний зүрх сэтгэлд хоногшин үлдэж дараа дахин хэзээ учрахаа хүлээж суудаг болжээ.

Та бидний зүрх сэтгэлд итгэлийн оч асаах уран зөгнөлт киноны түүврээс таньд танилцуулахаар бэлдлээ.

Big Fish

Тим Бёртоны найруулсан сонирхолтой үйл явдлыг өгүүлсэн киног Дэниел Уоллесийн туужаар хийжээ. Эдвэрд Блум үхэхээсээ өмнө жирийн нэгэн санхүүч мэргэжилтэй хүүтэйгээ уулзахыг хүснэ. Хүүдээ тэрээр хэн ч итгэхэд бэрх түүхийг ярина, хүү сонсохоос өөр аргагүйдээ л сонсож суугаа. Эцгийнхээ үхлийн дараа түүний үг үнэн бодит байдлаас тийм ч их холдоогүйг ойлгох ажээ.

Сэтгэл сэргээж итгэлийн оч асаах 10 уран зөгнөлт кино 1

Jumanji

Хүүхдийн уран зөгнөлт маш сонирхолтой кино. Хүүхэд болгон багадаа өөрийн ертөнцийг сэтгэн бодож тоглодог байлаа: адал явдал, үнэнч найз нөхөд, ид шид, энэ дэлхийд байдаггүй амьтад… Кино бүтээгчид хүүхдийн энэ хүсэл мөрөөдлийг дэлгэцийн бүтээл болгожээ. Гутлын үйлдвэрийн  эзний хүү үйлдвэрийн зоориноос нэгэн сонирхолтой хөлөгт тоглоом олно. Найз Саратайгаа тоглож эхлээд ер бусын адал явдалтай учирна …

Сэтгэл сэргээж итгэлийн оч асаах 10 уран зөгнөлт кино 2

The Green Mile

Улсын шоронгийн ахлах хянагч ид шидэд итгэдэггүй нэгэн. Тэрээр цаазын ял авсан ялтнууд түр хоригддог “Е” блокт ажиллаад олон жил болж байгаа бөгөөд тийм газар ажиллахдаа хүн чанараа алдаагүй юм. Нэгэн өдөр маш аймшигтай хэрэг үйлдсэн гэх ялтанг авчирснаас хойш итгэмээргүй үйл явдал өрнөх ажээ.

Сэтгэл сэргээж итгэлийн оч асаах 10 уран зөгнөлт кино 3

The Hobbit: An Unexpected Journey

Агуу киноны анхны анги – Бильбо Бэггинс алсын аянд гарна. Аяны зорилго бол – хорон муу санаат Смауг луугийн эзэлсэн хаант улсыг эргүүлэн авах. Туулах зам амаргүй, Бильбо гномуудтай найз болж бусад баатруудаас тусламж авна.

Сэтгэл сэргээж итгэлийн оч асаах 10 уран зөгнөлт кино 4

Big

Хүүхэд болгон л том болохыг хүсдэг, харин том хүн болгон эргээд хүүхэд насандаа очихыг хүсдэг тийм ертөнцөд бид амьдардаг. 12 настай жаалхүүг 30 настай залуу болговол яах вэ? Энэ киноны гол баатарт яг л ийм зүйл тохиолдсон юм. Паркаар зугаалж яваад санаандгүй нэг тоглоомонд хүслээ хэлтэл биелж орхино, түүнд ганц л хүсэл байсан юм.

Сэтгэл сэргээж итгэлийн оч асаах 10 уран зөгнөлт кино 6

Family Man

Ажил төрөл нь өөдрөг яваа залууд юу дутах вэ? Тансаг оффис, зугаа цэнгээн, хүн болгоны хүндлэл, том байр, үзэсгэлэнт нууц амраг – ихэнх эрчүүдийн хүсэл мөрөөдөл бүгд байна. Энэ л мөрөөдлийнхөө төлөө коллежид байхдаа найзалдаг байсан Кейт бүсгүйгээс салжээ. Одоо залууд мөрөөдлийнх нь бүх зүйл бий. Дэлгүүрт таарсан жижиг хулгайч түүнд юугаар тусалж чадах вэ гэж асуух нь юуны учир вэ?

Сэтгэл сэргээж итгэлийн оч асаах 10 уран зөгнөлт кино 5

Dragonfly

Биднийг орхин өөр ертөнц рүү халин одсон хүмүүстэй бид холбогдож чадах уу? Хариулт нь тодорхой бус. Хүмүүс байдаг гэх хэдий ч доктор Жо Дэрроу үүнд үл итгэнэ. Гэр бүлд нь тохиолдсон золгүй явдлаас хойш сонин сонин зүйл түүнтэй тохиолдох болжээ. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн яриа, соно гээд л… Соно эхнэрийнх нь шүтээн байлаа. Жо зүрх сэтгэлээ сонсож сурах бөгөөд “нөгөө ертөнц”-өөс ирүүлэх утга санааг ойлгож эхэлнэ.

Сэтгэл сэргээж итгэлийн оч асаах 10 уран зөгнөлт кино 7

Ruby Sparks

Уран бүтээлийн амжилтаар дүүрэн явсан залуу зохиолчийн ажил нь гэнэт зогсоно. Туужаа бичих ажил нь урагшлахаа больж, хувийн амьдрал нь ч олигтой байхаа больжээ. Кэлвин өөрийн гэсэн музаг олохоор шийднэ – ухаантай, үзэсгэлэнтэй Руби Спаркс гэх бүсгүй түүний мөрөөдлийн бүсгүй. Хэдэн долоо хоногийн дараа залуу зохиолчийн онгод нь орж эхлэхэд тэрээр туужаа үргэлжлүүлж чадах болов уу…

Сэтгэл сэргээж итгэлийн оч асаах 10 уран зөгнөлт кино 9

*batteries not included

Гэр орон – хүн болгоны амин сүнс. Хотын сайхан байшин биш байсан ч хамаагүй. Төрөлх хана туурга нь бүх дурсамжийг агуулна. Харин нэгэн өдөр тэдний байшинг газарт оруулах гэж байгааг сонсож сэтгэлээр унах бөгөөд ид шидийг л хүлээхээс өөр аргагүй болжээ …

Сэтгэл сэргээж итгэлийн оч асаах 10 уран зөгнөлт кино 8

1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Өсөх Баяр

    Өсөх Баяр

    2016/03/13 at 15:49

    Big Man l goy :)]

  2. М.с Сака

    М.с Сака

    2016/03/13 at 16:06

    Big fish goy

  3. Ариунаа Батбаяр

    Ариунаа Батбаяр

    2016/03/15 at 10:14

    Jumanji

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *