Хэрэв та сүүлийн 2 долоо хоногт ялимгүй жин нэмсэн бол унтах зуршлаа шалгаж үзэхэд гэмгүй. Шөнө сайн унтаж амарч чадахгүй байх нь маргаашийн аж амьдралд чинь олон байдлаар нөлөөлнө, 2016 онд хийсэн судалгаагаар, нойр дутуу байх нь жин нэмэх үндэс болохыг баталсан байна. Хэрэв та биеийнхээ галбирт анхаарах эсвэл хоолны дэглэм баримталж үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол нойрны асуудлаа зөв шийдвэрлэх хэрэгтэй.
Бид та бүхэндээ анхааруулах үүднээс нойрны асуудалдаа яагаад ач холбогдол өгөх ёстой тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
Хэрэв та тогтсон цагаас бага хугацаанд унтах юм бол хэдэн настайгаас шалтгаалж, дараагийн өдөр нь олон сөрөг байдлаар танд нөлөөлнө, тухайлбал бүтээлч байдал сулрах, энерги багасах, уур хүрэх болон бусадтай амархан маргалдах, тэр тусмаа хамтрагчтайгаа ам зөрөх гэх мэт. Мөн дээрээс нь жин нэмэх болно. Лондонгийн “Kings” коллеж болон Амстердамын “Vrije” их сургуулийн судлаачдын олж тогтоосноор нойрны асуудал нь дараагийн өдөр их хэмжээний калори хэрэглэхэд хүргэдэг гэж үзжээ.
Судлаачид нойрны дутагдал болон жин нэмэх асуудлын хоорондох холбоог судалсан 11 судалгаан дээр дүн шинжилгээ хийсэн байна. Судалгаанд нийт 172 хүн хамрагджээ. Тэдний зарим нь 2 долоо хоногийн хугацаанд нойр дутуу байсан бол үлдсэн нь тийм биш байв. Дараа нь тэдний калорийн хэрэглээг хэмжсэн байна. 11 судалгаан дээр түшиглэж гаргасан үр дүнгийн хувьд, нойрны асуудалтай хүмүүс нойрны асуудалгүй хүмүүстэй харьцуулахад дунджаар 385 калори илүү хэрэглэдэг болох нь тогтоогджээ. Мөн судлаачид нойрны асуудалтай байгаа хүмүүс энэ хэвээрээ цаашид байх юм бол калорийн хэрэглээ нь улам өсөх хандлагатай гэж үзсэн байна.
Судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх нь нойрны асуудалтай үедээ ихэвчлэн тослог хоол хүнс хэрэглэдэг аж. Мөн уураг агуулсан хоол хүнс бага хэрэглэдэг нь тогтоогджээ. Сонирхолтой нь, тэдний хэрэглэж буй нүүрс усны хэмжээ нь яг ижилхэн байсан байна. Та бас өөр юуг ижилхэн байсан гэж бодож байна? Тэдний хөдөлгөөний идэвхтэй байдал. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хэрэв бид хангалттай унтаж амрахгүй байвал, дараа нь шатаалгүйгээр их хэмжээний калори авч, улмаар жин нэмдэг байна. Энэ бол маш энгийн зүйл.
Судлаачдын итгэж буй нэг судалгаа байгаа нь нойрны дутагдалд орсноор, бидний өлсөх мэдрэмж нэмэгдэж, цатгалан гэсэн мэдрэмжийг төрүүлдэг дааварт асуудал үүсдэг байна. Гэсэн хэдий ч өөр хэсэг бүлэг судлаачдын үзэж байгаагаар, хүмүүс дутуу нойртой хонож, энергиэ алдсан учир ихэнх нөхцөлд хоол хүнсээр калори их хэмжээгээр хэрэглэж, нөхөхөөс өөр аргагүй болохыг онцолжээ. Гэхдээ ямар ч байсан дутуу нойр нь сөрөг үр дагаварт хүргэх нь дамжиггүй юм.
Бас нэгэн судалгаагаар хүмүүс хангалттай унтаж амарч чадахгүй байвал, дараагийн өдөр нь тогтмол иддэг байсан хоол хүнснээсээ тэс өөр зүйлийг сонгож хэрэглэдэг болох нь тогтоогдсон ба энэ нь тослог хүнс юм. Хүмүүс тослог хоол хүнс болох гамбургер болон шарсан тахиа зэргийг идсэнээр, унтахад улам хүндрэл үүсдэг ба энэ нь ходоодонд шингэх үйл явцыг удаашруулахаас гадна калори ихтэй байдагтай нь холбоотой аж. Үр дүнд нь унтаж амрахад саад учруулна – үүнээс улбаалж эрүүл бус хооллолт үүсдэг байна.
Хангалттай унтаж амрахгүй байх нь эрүүл бус амьдралын хэв маягийн эхлэл болдог учир үүнийг анхаарах хэрэгтэй.
Нойр дутуу байх нь танд хэрхэн нөлөөлдөг вэ? Танд нойр хүргэх ямар нэгэн арга байдаг юм биш биз? Тийм бол сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.
Lhagvajav Luvsansharav
2019/06/22 at 20:10
Золбоо Тогоо
2019/06/22 at 20:15
С. Ундрах. Тэгээд яагаад таргалахгүй бгааан бэээ энэ асуудлаа шийдэж өгөөч ээ!!!???
С. Ундрах
2019/06/22 at 20:17
Yaj meddiin ???
Хосо Т.
2019/06/22 at 20:18
Anu Dari hllel bga
Togtokhjargal Ganbaatar
2019/06/22 at 20:21
Эрдэнэбат Мандухай. ymar negen ym medregdj bsnuu hhhahaha???
Molor Molor
2019/06/22 at 20:22
Odonchimeg Nominzul ahhaha
Azaa Bt
2019/06/22 at 20:41
Dèrme Tsogtbaatar
М. Рэнцэнмядаг
2019/06/22 at 20:49
ᠪ. ᠡᠷᠬᠢᠮᠪᠠᠶᠠᠷ
П. Баярцэцэг
2019/06/22 at 21:00
Aimaar ymaa
Odnoo Ovoot
2019/06/22 at 21:23
Enkhee Enkhee
Booloo Palam
2019/06/22 at 21:31
Unen bhaaa
М. Удвал
2019/06/22 at 23:15
Munguntsooj Gan helsn bdgima
Хуаныш Батцэнгэл
2019/06/22 at 23:32
Shal hudlaa
Нямсүрэн Нямаа
2019/06/22 at 23:40
Demid Amarzaya
Ёлка Тилеухабыл
2019/06/22 at 23:52
Shal hudlaa
Riska Risgul
2019/06/23 at 00:27
Uranjargal Uugii
Г. Эрдэнэчимэг
2019/06/23 at 00:34
Mongoo Muugii
М. Номин
2019/06/23 at 02:51
Turaad hereg alga
Gerelmaa Zinemeder
2019/06/23 at 06:04
ideh tsag ih gejuu kkk
Baasanjav Tuul
2019/06/23 at 07:07
2010 onoos xoish 9 jil dutuu noirtoi yvlaa nemsen l um alga
Amara Amur
2019/06/23 at 08:07
Э. Шүрэнцэцэг
Jagdal Jaagii
2019/06/23 at 10:40
Энх Ирээдүй
Анука Анужин Анужин
2019/06/23 at 10:54
Энхжин Мөнх noiroo sn av
Тунгаа Тунгаа
2019/06/23 at 11:41
Galbadrakh Gantur ingeed l jin nemeed bsn bn
Энхжаргал Энхжаргал
2019/06/23 at 14:08
Ganaa Gansuhk
Bella Bella
2019/06/23 at 14:46
Ene unen bh ers nemleeshd noir dutuu
Ayush Shavirai
2019/06/23 at 21:17
Манай эхнэр нойронд их муу нойргүйдлээсээ болоод өвчин их ороох юмаа нойронд сайн ямар арга байна ямар эм байна.
Odontuul Odnoo Giinaa
2019/06/23 at 21:39
ene harin unen bj magadgui
Enkhmaa Enkhamgalan
2019/06/24 at 12:59
Anujin Batbold
Г. Батдэлэг
2019/06/26 at 13:06
Ц. Болорзул