Давстай усаар амаа тогтмол зайлах нь ямар ашиг тустай болохыг батлах 8 шалтгаан

3

Эрүүл шүд буйлны төлөө!

Давс – энэ бол байгалийн гаралтай нэгэн гайхамшигт бодис бөгөөд олон төрлийн ашигтай шинж чанарыг агуулна. Ялангуяа цэвэр байгалийн гаралтай давс нь бүр онцгой гэж үзэж байна.

Давс нь эрдсийн маш төгс бүтэцтэй бөгөөд хүний эрүүл мэндийн байдлыг сайжруулах чадалтай.

Давс нь натри агуулах ба энэ бодис бактерийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учир бактерийн эсрэг хүчтэй тэмцэгч юм.

Давстай усны гол ашигтай талууд:

1. Хоолой өвдөх

Давсны уусмал нь хоолойг цэвэрлэж хүчлийг саармагжуулан, загатнах зэрэг зовиурыг алга болгож амны хөндийн элдэв шарх хурдан эдгэж анихад тустай.

Ам зайлах болгондоо шинэ уусмал бэлдэж байх ба энэ нь аяганд хийгээд хадгалж, өчнөөн бактериар бохирдсон уусмалаас хол дээр гэдгийг санаарай.

2. pH түвшин

Амны хөндий дэх өндөр хэмжээний хүчиллэг байдал нь амны муухай үнэрийн шалтгаан байж болох юм. Энэ хүчиллэг байдлыг тэнцвэртэй байлгах цорын ганц зам нь pH-ийн зөв тэнцвэрт хэмжээ юм.

Үүнд давсны уусмал тус болно. Амаа давстай усаар зайлснаар амнаас үнэртэх муухай үнэрийн эх үүсвэр болсон олон бактерийн өсөлтийг зогсоодог байна.

3. Мөөгөнцөртэй тэмцэх тэмцэл

Candida төрлийн жижиг мөөгөнцөр амны хөндий болон хоолой, хоол боловсруулах системийн эрхтнүүдэд бий болдог. Энэ үед амны эргэн тойрон цагаан жижиг зүйл туурна. Энэ нь амны муухай үнэртэй холбоотой юм биш биз?

Мөөгөнцөр нь энэ бэрхшээлийн нэг үүсвэр яах аргагүй мөн. Амаа давстай усаар зайлснаар мөөгөнцрөөс салж муухай үнэр үгүй болно.

4. Цэртэй тэмцэх тэмцэл

Цэр нь ихэвчлэн ханиад томууны үеэр бий болно. Мөн амны хөндийн зарим халдварт өвчин нь нэг шалтгаан нь болох магадлалтай. Энэ нь хортой бактерийн өсөлтийг дэмжиж амны муухай үнэрийг бий болгодог.

Давсны уусмалын нэг ашигтай тал нь цэрийг гадагшлуулах юм. Ингэснээр амнаас гарах муухай үнэрийн асуудлыг ч бас шийднэ. Мөн ханиад томууны үед сонгино маш хэрэгтэй гэдгийг мэдэж аваарай.

5. Гүйлсэн булчирхайн үрэвслээс зайлсхийх

Гүйлсэн булчирхайн үрэвсэл ихэнхдээ хүүхдэд тохиолдоно. Ийм үед хүүхдийн хоолой хавиар өвдөхөөс гадна амнаас муухай үнэр гарна.

Та давсны уусмалаар амаа зайлж бүйлсэн булчирхайн хавдар, хаванг буулгах төдийгүй амны муухай үнэрээс сална.

6. Ходоодны шарх эдгээхэд тустай

С амин дэмийн дутагдал нь ходоодны янз бүрийн шарх бий болох зэрэг сөрөг талтай. Ийм үед С амин дэмийн дутагдлыг яаралтай нөхөх нь чухал юм.

Бас шарх аних явцыг хурдасгахын тулд давстай усаар хоолойгоо зайлж байгаарай.

7. Буйл үрэвсэх

Давстай ус нь эд эсийн үрэвслийг багасгаж тухайн хэсгийн шингэнийг “сорж” авдаг. Давс аманд ороод буйл болон бусад хүрэхэд хэцүү хамгийн нарийн жижиг завсарт орж бүх л муу бактерийг хаман авна. Мөн давсны уусмал нь хоолны үлдэгдлийг сайн цэвэрлэх ба иймэрхүү үлдэгдэл нь элдэв үрэвсэл үүсгэдэг билээ.

8. Шүд өвдөх

Шүд өвдөх үед шүдний эмчид нэн тэргүүнд хандах боловч өвчнийг түр ч болов намдаахын тулд давсны уусмалаар амаа зайлж болно.

Хэрвээ шүдний өвчин нь халдварын улмаас бий болсон бол энэ арга ач тусаа өгнө. Давс нь янз бүрийн өвчин үүсгэгч микро организмыг устгадаг байна. Шүдээ удаан хугацаагаар эрүүл байлгахын тулд хоол идэх болгоны дараа амаа давстай усаар зайлж байгаарай.

Уусмалыг бэлтгэх:

Давсны уусмал бэлтгэхийн тулд далайн болон энгийн давс хэрэглэх ба ямар нэг консервант, йод болон бусад хольцгүй байх хэрэгтэй. Иймэрхүү хольц нь янз бүрийн хямрал үүсгэж болзошгүй.

Ус нь мөн адил элдэв хольцгүй цэвэр байх ёстой ба нэрсэн, шүүсэн, буцалгасан, борооны ус таарна.

Та өөр юунд давсны уусмал ашигладаг вэ?

10
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/06/23 at 12:15

    Ariunaa Boldbaatar

  2. Purewdulam Sonomtseren

    Purewdulam Sonomtseren

    2019/06/23 at 22:40

    М. Баярмаа

  3. Б. Агиймаа

    Б. Агиймаа

    2019/06/24 at 10:41

    #pray4dulguun

  4. У. Мөнхэрдэнэ

    У. Мөнхэрдэнэ

    2019/06/24 at 14:14

    Дэлгэр Жаргал

  5. Jamsran Batmunkh

    Jamsran Batmunkh

    2019/06/24 at 16:41

    #Pray4Dulguun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *