Хайртай хүнээсээ салснаас хойш хэв маягаа эрс өөрчилж, гайхалтай сайхан харагдах болсон 11 алдартай эмэгтэй

0

Оддын зарим нэг нь хайртай хүнтэйгээ харилцаагаа таслахаараа өөрийгөө дотогшоо хураадаг, харин зарим нь бүр эсрэгээрээ үнсэн дундаас дахин төрсөн Галт шувуу мэт л байна. Салснаасаа хойш танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн Адель эсвэл Брэдли Куперээс салснаас хойш үнэхээр үзэсгэлэнтэй харагдах болсон Ирина Шейкийг санацгаая л даа.

Хайртай залуугаасаа салснаас хойш өөрчлөгдсөн алдартай бүсгүйчүүдийн гэрэл зургийг бид багагүй хугацаанд судалж үзлээ. Таны өмнө хоёр өөр хүн байгаа юм шиг л санагдах байх.

1. Адель

© AP / East News, © NBC / SNL / Ferrari Press / East News

Адель 2011 оноос хойш бизнес эрхлэгч Саймон Конеккитэй хайр дурлалын холбоотой байсан. Жилийн дараа тэдний дундаас хүү төржээ. 2017 онд Адель, Саймон хоёр гэрлэлтээ батлуулж, харин 2019 онд салцгаасан юм. 2020 оны 10 дугаар сард Адель нэгэн шоуны тайзан дээрээс ийн үг хэлжээ: “Би та бүхний урьд нь харж байснаас өөр харагдаж байгааг мэдэж байна, та бүхний хамгийн сүүлд харснаас би эрс өөрчлөгдсөн” гэжээ. Үнэхээр дуучин бүсгүй мэдэгдэхүйц турсан байсан бөгөөд үсээ ургуулж хувцасны имиждээ өөрчлөлт хийсэн байв.

 

2. Ирина Шейк

© Diego Corredor / MediaPunch / East News, © Invision / Invision / East News

Ирина Шейк, Брэдли Куппер нарын хайр дурлалын түүх 2015 оны хавраас эхлэлтэй. Хосууд 2 жилийн дараа охиноо өлгийдөн авсан байдаг. Харин 2019 оны 6 дугаар сард Ирина, Купер нар салж байгаагаа мэдэгдсэн, хоёр тийш болох саналыг загвар өмсөгч гаргасан гэдэг. Иринагийн гэрэл зургийг сонирхоход жүжигчнээс салснаас хойш илүү энгэр задгай хувцас өмсөх болсон нь харагдана. Мөн үсээ богиносгож тайрчээ.

 

3. Меган Фокс

© KENNELL KRISTA / SIPA / East News, © ANGELA WEISS / AFP / East News

Меган Фокс 2004 оноос хойш Брайан Остин Гринтой болзож эхэлсэн юм. Тэр үед Меган 18 настай, харин жүжигчин 30 настай байв. Тэд хэдэн жилийн дараа харилцаагаа хууль ёсны болгож гэрлэлтээ батлуулжээ. Хосууд хэд хэдэн удаа салж, нийлсэн. 2020 оны 5 дугаар сард албан ёсоор салсан болохоо Меган, Брайан нар мэдэгдсэн билээ. Фокс гэрлэлтээ цуцалсны дараа имижээ өөрчилжээ. Шүүгээн дэх хувцасныхаа 95 хувийг шинэчилсэн гэдэг.

 

4. Ким Кардашьян

© Invision / Invision / East News, © face to face / FaceToFace / REPORTER / East News

Канье Уэст болон Ким Кардашьян нар 2012 оны 4 дүгээр сараас эхлэн болзож эхэлсэн. Залуу хосууд хэдхэн сарын дараа сүй тавьцгаасан бол хуримаа 2014 онд Италид нижгэр гэгч нь хийжээ. Канье, Ким хоёр дөрвөн хүүхдийн эцэг эх. 2021 оны 1 дүгээр сард Уэстийн найз гэр бүлийн хосууд хэдэн сар тусдаа амьдарч байгаа тухай мэдэгдсэн бол 2 дугаар сард салах өргөдлөө өгцгөөжээ. Уэстээс салснаас хойш урьдын Ким болж байгааг олон шүтэн бишрэгчид нь анзаарсан байна.

 

5. Кэти Перри

© East News, © AP / East News

Ирээдүйн нөхөр болох комик Рассел Брэндтэй Кэти Перри 2009 оны зун зураг авалтын талбай дээр танилцжээ. Тэр оныхоо намар нь болзож, харин 12 дугаар сарын 31-ний өдөр албан ёсны эхнэр, нөхөр гэгдэх болсон юм. 2011 оны сүүлээр Перригийн нөхөр салах өргөдлөө гаргаж байгаагаа мэдэгдсэн. Дуучин бүсгүй Жон Мейертэй шинэ харилцаа эхлүүлэхээс өмнө үсэндээ өөр засалт хийлгүүлжээ.

 

6. Риз Уизерспун

© EVERETT COLLECTION / East News, © East News

Райан Филлипп, Риз Уизерспун нар 1997 оны 3 дугаар сард танилцаж 1999 онд хуримаа хийжээ. Тэдний дундаас хоёр хүүхэд гарсан. 2006 онд салж байгаагаа зарласан ч 2 жилийн дараа л албан ёсоор гэр бүлээ цуцлуулжээ. Жүжигчин бүсгүй нөхрөөсөө салсны дараа үсэндээ эрс өөрчлөлт хийсэн нь түүнд үнэхээр зохижээ.

 

7. Селена Гомес

© AFP / East News, © AXELLE / BAUER-GRIFFIN / East News

Селена Гомес 2010 оны эхнээс эхлээд л Жастин Бибертэй болзож эхэлсэн. Хосууд нэг биш удаа салж, нэг биш удаа буцаж нийлжээ. Тэдний хамгийн сүүлчийн салалт 2018 оны 3 дугаар сард болсон юм. Сарын дараа дуучин бүсгүй шинэ дүр төрхтэйгээр олны өмнө үзэгдэх болсон нь шүтэн бишрэгчдэд нь ихэд таалагджээ.

 

8. Ева Лонгория

© MARCOCCHI GIULIO / SIPA / East News, © MCMULLAN CO / SIPA / East News

“Desperate Housewives” киноны од Ева Лонгория 2004 онд сагсан бөмбөгчин Тони Паркертай танилцсан юм. 3 жилийн дараа тэд хуримаа хийсэн түүхтэй. Харамсалтай нь тэдний харилцаанд ан цав үүсэж 2010 онд хосууд гэрлэлтээ цуцлуулах ажилд оржээ. 2011 оны 1 дүгээр сард Ева, Тони хоёр албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан бөгөөд жүжигчин имижээ эрс өөрчилжээ. Тэрээр мэдэгдэхүйц турсан байна.

 

9. Хилари Дафф

© AD, PacificCoastNews.com / East News, © Elizabeth Goodenough / Everett Collection / East News

Хилари Дафф хоккейчин Майк Комритой гэрлэсэн нь түүний хувьд анхных нь гэрлэлт юм. 2007 оноос эхэлж тэд болзож эхэлсэн бол 2010 онд гэр бүлээ батлуулсан байна. 2012 онд хосууд хүүтэй болсон ч 4 жилийн дараа жүжигчин, тамирчин хоёр гэр бүлээ цуцлах өргөдлөө өгчээ. 2017 оны 1 дүгээр сард Дафф дуучин Мэттью Комтой болзож эхэлсэн бөгөөд тэр цагаас хойш тэр улам үзэсгэлэнтэй харагдах болсон юм.

 

10. Кэти Холмс

© East News, © Evan Agostini / Invision / AP / East News

Кэти Холмс, Том Круз нар 2005 оны 4 дүгээр сараас эхлэн болзох болсон. Жилийн дараа тэд гэрлэж охин Суриг өлгийдөн авчээ. Удалгүй тэд тохирохоо больцгоож 2012 оны 7 дугаар сард салцгаажээ. Дээрх гэрэл зурагнаас Кэти жүжигчнээс салснаас хойш аз жаргалтай байгаа нь ил, бүр ч дур булаам болсон юм уу гэлтэй.

 

11. Диана гүнж

© AFP / East News, © ASSOCIATED PRESS / East News

1981 онд Диана гүнж Уэльсийн ханхүү Чарльзтай гэр бүлээ батлуулж гэргий нь болсон. Тэр цагаас хойш хатан хааны гэр бүлийн гишүүн болох тул уламжлал болсон дүрэм журмыг сахиж мөрдөхөд хүрчээ. Тэр дундаа хувцаслалтын хувьд ч чандлан сахих протоколтой. 1996 онд гэр бүлээ цуцлуулснаас хойш түүний хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Хамгийн гол нь тэр үсээ бага зэрэг богиносгосон нь түүний гадаад төрхийг бүхэлд нь өөрчилж чаджээ.

Таны бодлоор алдартай оддын дундаас хэн нь салсныхаа дараа улам сайхан харагдах болсон бэ?

5
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *