Найз бүсгүй маань Польшид зочид буудалд ажилладаг юм, тэр надад цагаан хэрэглэл угаахдаа ангижруулагч хэрэглэхгүй байх нь дээр гэж хэлсэн

0

Ангижруулагчаас үнэртэх цэцэг эсвэл далайн сэнгэнэсэн үнэр үнэхээр сайхан байдаг. Цагаан хэрэглэл хэд хоногийн турш анхилуун үнэртэх нь ямар тааламжтай мэдрэмж төрүүлнэ гэж санана. Гэхдээ угаалга хийж байхдаа ангижруулагч хэрэглэх хэрэггүйг саяхан л мэдэж авсан юм. Найзын маань өгсөн зөвлөгөөг танд мөн хүргэхээр бэлдлээ.

© Depositphotos

 

Хувцас зайлагч бодис

Угаалгын бодис маш их химийн бодис агуулдгийг та биднээр хэлүүлэлтгүй сайн мэднэ. Химийн бодис эрүүл мэндэд хор уршигтай. Мөн байгаль орчинд ч сөрөг үр дагавартай. Гэсэн хэдий ч бид өдөр тутамдаа хэрэглэсээр л яваа билээ. Ямар арга хэмжээ авах нь үнэндээ таны шийдэх хэрэг. Өнөөдөр бид энэ тухай ярилцах гэсэнгүй.

© Depositphotos

Цагаан хэрэглэл ангижруулагч нь мөн тухайн хэрэглэлдээ муугаар нөлөөлдөг ажээ. Танд ангижруулагчийн үнэр таалагддаг бол цааш үргэлжлүүлэн хэрэглэж болох л юм. Гэхдээ ямар ч нөхцөлд ангижруулагч хэрэглэхгүй байх тохиолдол бий. Энэ нь өөртөө чийг шингээх ёстой эд зүйлс юм.

© Depositphotos

Нэгдүгээрт, оймс угааж байхдаа огт ангижруулагч хэрэглэж болохгүй. Учир нь даавууны дээд гадаргуу дээр хамгаалалтын давхарга үүсэж ус шингээхгүй болгодог. Ийм оймс өмсөхөд хөл чийг татаж эвгүй мэдрэмж төрүүлнэ. Хөлийн хөлс гадагшлахгүй, харин даавуу нь ямар ч чийгийг өөртөө шингээхгүй.

© Depositphotos

Хоёрдугаарт, спортын хувцсыг ангижруулагчаар зайлахгүй. Бэлтгэлийн үеэр хөлсийг өөртөө шингээж гадагшлуулж байх учиртай хувцас. Ингэснээр бие бүрэн амьсгална. Ангижруулагч ашигласан тохиолдолд хувцасны үндсэн үүрэг алга болох юм. Өөрөөр хэлбэл өмсөх дуртай спортын хувцаснаасаа хагацахад хүрэх нь ээ.

© Depositphotos

Нэмж хэлэхэд, энэхүү жагсаалтад гар нүүрний алчуурыг нэмэх ёстой. Ангижруулагчтай угаасны дараа алчуурын ширхэг ширүүн болдог. Өөртөө ус, чийг шингээх чанараа мөн л алдана. Гар хүргэмээргүй ширүүн алчууртай болмооргүй байгаа биз дээ.

© Depositphotos

Мөн ангижруулагчаас болоод хувцас өөрийн өнгөө алддаг тухай гэрийн эзэгтэй нар ярьдаг юм. Хайртай хувцсаа удаан өмсөхийг хүсэж байгаа бол ангижруулагчаас холдсон нь дээр болов уу.

Уншигч танд бусдад зөвлөх зүйл байгаа юу? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jantsanhorol Tungalagsuren

    Jantsanhorol Tungalagsuren

    2022/12/03 at 23:43

    А А. Ариунтуяа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *