Дэлгэцнээ харж дассан Холливудын алдартнууд биднээс тэс өөр ертөнцөд амьдардаг мэт санагдавч бидний л нэг адил эгэл жирийн хүн гэдгийг нь санах хэрэгтэй болов уу. Тэд алдар нэр, мөнгөнд толгойгоо мэдүүлэлгүй, өөрсдийн давуу талыг бусдын сайн сайхны төлөө, сайн үйлсийн төлөө зориулах нь их байдаг билээ. Манай сайт уншигч танд өөрсдийн хүүхдүүдийг тусч, энэрэнгүй нэгэн болгож өсгөж, хүмүүжүүлж чадсан алдартнуудын тухай мэдээллийг бэлдлээ.
1. Уилл Смитийн хүү Жейден
Уилл Смит болон Жада Пинкетт-Смит нарын хүү жүжигчин, реппер Жейден Смит орон гэргүй хүмүүст туслах сайн дурын ажил хийдэг бөгөөд “Би чамд хайртай” нэртэй орон гэргүй хүмүүст үнэгүй, эрүүл хооллох боломжийг олгосон ресторан нээж ажиллуулдаг ажээ.
Түүнчлэн тэрээр өөрийн 21 насныхаа төрсөн өдрөөр Лос Анжелес хотын орон гэргүй хүмүүсийг хооллож байжээ. Тэр бол яах аргагүй гэр бүлийн хүмүүжил сайтай, өөрийн эрхэлж буй ажлаа нийгмээс гадуурхагдаж хоцрогдсон хүмүүсийн төлөө зориулж байгаа хүмүүсийн нэг билээ.
2. Синди Кроуфордын охин Кайа Гербер
Тэрээр “Save the Children”, “No Kid Hungry” зэрэг сайн үйлсийн хөдөлгөөнүүдтэй хамтран “Save With Stories” нэртэй эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслах зорилготой сайн үйлсийн аяныг санаачилсан билээ. Уг төслийн хүрээнд өөр олон алдартнуудын хамтаар тэрээр хүүхдийн үлгэрийн номыг уншиж өгч байжээ.
Тусламж хэрэгтэй байгаа хүмүүст туслах нь чухал бөгөөд сайн үйлс хийх нь аз жаргалын үндэс болдог гэдэгт тэрээр бат итгэдэг гэжээ.
3. Стивен Болдуины охин Хайли Бибер
Хайли Бибер бол Fyre Festival-ийг дэмжин ажиллаж, олсон бүх орлогоо сайн үйлсийн аянд хандивлаж байжээ.
Зөвхөн тэр ч биш түүний нөхөр Жастин Бибер ч мөн адил сайн үйлсийн хандивын тоглолтод тогтмол оролцож, ядуу иргэдэд урлагийн боловсрол олгох тал дээр анхаарч ажилладаг ажээ. Хайли Бибер мөн UNICEF-ийн эрүүл мэнд, цэвэр ус, хоол хүнсний нэн хэрэгцээтэй, боловсрол олж авах боломжгүй байгаа хүүхдүүдэд зориулсан хандивын сангийн нэг хэсэг билээ.
4. Шон Пеннийн охин Дилан Пенн
2018 онд Дилан Пенн аавынхаа Sean Penn & Friends Haiti Rising Gala хандивын арга хэмжээг дэмжин ажиллаж, J/P Haitian Relief Organization-д 4 сая америк доллар хандивлаж байжээ.
5. Ханхүү Чарльзын хүү Харри
Ханхүү Харри Александр Скарсгардын хамтаар Антарктид тив хүртэл уралдаан зохион байгуулж, олсон орлогоо сайн үйлсийн аянд хандивлаж байсан. Мөн тэрээр эхнэр Меган Марклын хамт “Archewell” санг байгуулж, соёлын өөрчлөлтийн талаар сурталчилж, Энэтхэгт Нийгмийн тусламжийн төвийг нээж байгаагаа саяхан мэдэгдсэн билээ.
Мөн тэрээр Африк тивд зочилж, нутгийн дунд сургуулийн 200 хүүхэдтэй хамтдаа Чобе Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнд мод тарих аян зохион байгуулж байв.
6. Том Хэнксийн хүү Колин Хэнкс
Том Хэнксийг хүн бүр л хэн гэдгийг нь сайн мэднэ. Харин түүний хүү Колин эцэг шигээ өгөөмөр нэгэн гэдгийг бид тэр бүр мэддэггүй. Түүний “Hanks Kerchiefs” компани ашгийнхаа тодорхой хувийг INARA, War Child USA зэрэг байгууллагуудад хандивладаг бөгөөд тэрээр өөрийн Твиттер хуудастаа сайн үйлсийн аянд нэгдэх байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж байжээ.
7. Жон Войтын охин Анжелина Жоли
Анжелина Жоли НҮБ-ийн Дүpвэгсдийн Агентлагт 2012 оноос хойш элч төлөөлөгч хийж байгаа бөгөөд тогтмол дүpвэгсдийн суурингуудаар зочилж, тусламж хэрэгтэй хүмүүст тусламжийн гараа сунгаж явдаг билээ. Мөн тэрээр Стелла МакКартнитай хамтран “Draw Me To Safety” нэртэй төслийг дaйны хөлд нэрвэгдсэн орнуудад хэрэгжүүлсэн юм.
Түүнчлэн “The Maddox Jolie-Pitt” санг үүсгэн байгуулж, Камбож улсын ядуурлыг бууруулж, эрүүл мэнд, боловсролын тогтолцоог сайжруулах тал дээр ажиллаж байна. Тэрээр энэхүү сангийн сайн үйлсийн ажлын хүрээнд тус улсад 15,000 орчим хүүхдэд хүрч, тусламж үзүүлээд байгаа юм.
8. Мик Жаггерын охин Жоржия Мэй Жаггер
Жоржия Мэй Жаггер байгаль орчны асуудалд илүүтэйгээр төвлөрч ажилладаг бөгөөд эрдэмтэд, нийгмийн идэвхтэн, бизнесийн салбарынхан, далай судлаачид зэрэг олон салбарын хүмүүстэй хамтран далай тэнгисийн аюулгүй байдлыг хангах зорилготой “Project Zero” төслийн элч төлөөлөгчөөр ажилладаг.
Мөн тэрээр хүний эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар дуу хоолойгоо тогтмол өргөдөг билээ.
9. Курт Расселын охин Кейт Хадсон
Курт Рассел Кейт Хадсоны төрсөн эцэг биш хэдий ч Кейт Хадсоныг амжилттай нэгэн болгохын төлөө биш бусдын төлөө сэтгэл зүрхтэй, хүнлэг нэгэн болж өсөхөд нь хамгийн том үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг яах аргагүй мөн билээ.
Жүжигчин бүсгүй өдгөө НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн элч төлөөлөгчөөр ажиллаж, өлсгөлөнгийн эсрэг тэмцэж яваа юм.
10. Жерри Стиллерийн хүү Бен Стиллер
Бен Стиллер гэж хэн болохыг түүний хийдэг ажил, хүүхдийг боловсролтой болж өсч торниход туслах зорилготой өөрийнх нь үүсгэн байгуулсан сан тодхон гэрчлэх биз ээ. Мөн тэрээр 2016 оноос хойш НҮБ-ын олон үйл ажиллагаанд оролцож, дүpвэгсдийн эрхийн төлөө өөрийн дуу хоолойгоо нийгэмд хүргэж яваа юм.
Инстаграм хуудастаа тэрээр НҮБ-ын Дүpвэгсдийн Агентлагт ажиллаж байгаа тухайгаа хүмүүстэй хуваалцаж, тэднийг итгэл үнэмшил, хүсэл зорилго тэднийг амар тайван амьдралд хөтөлж чадна гэж итгэж байгаа тухайгаа ч мөн дурьдаж байжээ.
Таны шүтэн биширдэг алдартан хэн бэ? Юу тэднийг биширч хүндлэхэд хүргэсэн бэ?