Таны шүдийг гэмтээдэг 16 муу зуршил

0

Эрүүл сайхан шүдтэй байхын тулд шүдээ өдөрт 2 удаа угааж, амаа зайлж, жилд хоёр удаа шүдний эмчид ханддаг байх хэрэгтэй. Мөн дараах зуршлуудыг хаях шаардлагатай.

1. Спортоор хамгаалалтгүй хичээллэх

Та хоккейг дуулгагүйгээр тоглохгүй биз дээ? Хэрэв та ямар нэгэн спортоор хичээллэдэг бол шүдний тусгай хамгаалалтгүйгээр хэзээ ч битгий эхэл. Хэзээ ч тоног төхөөрөмжийг үл тоомсорлож болохгүй. Эс бөгөөс таны шүд спортын талбайд жил бүр хугардаг 5 сая шүдний нэг болох болно. Америкийн шүдний нийгэмлэгийн мэдээлснээр хамгаалах төхөөрөмж – дуулга, кап – жилд 200,000 шүдийг аварч чаддаг аж.

Хамгаалалт болон шинэ шүдний зардлыг харьцуулж үзээд зөв сонголт хийгээрэй.

Хэрэв та дараах төрлийн спортоор хичээллэдэг бол хамгаалалтыг заавал өмсөөрэй: бокс, бөх, хоккей, америк хөл бөмбөг, усны поло, сагс, хөл бөмбөг, скейтбродинг, регби. Энд жагсаалтад дурдагдаагүй олон спорт байгааг сануулъя. Тусгай хамгаалах хэрэгсэл нь шүдийг хамгаалахаас гадна, спортоор хичээллэх үед хэл, буйл, хацрыг хазагдахаас сэргийлдэг.

 

2. Хэлээ цоолуулах

Шүдний эмч нар хэлний пирсинг болон хатуу металл зүйлсэд дургүй байдаг, учир нь:

  • Пирсинг шүдийг гэмтээж тэр ч байтугай хугалж чадна.
  • Пирсинг буйланд даралт өгч үр дүнд нь буйл нимгэрч (улмаар шүдээ ч алдаж болно) мэдрэмтгий болдог.
  • Аманд сая сая нян байдаг. Гоёл чимэглэлийн улмаас нян илүү хурдан үржиж эрүүл бус орчинг бий болгоно. Хэрэв чулуун гоёл чимэглэл зүүдэг бол хазагдаж аманд бутарч болно.
  • Цоолсон нүх үрэвсэж дараа нь хавдвал амьсгалахад хэцүү болно.
  • Зарим гоёл чимэглэлийн металл нь харшил үүсгэдэг.
  • Пирсинг хийснээр хэлний мэдрэл гэмтэж танд удирдагдахаа болино. Гэхдээ энэ нь түр зуурын үзэгдэл юм.
  • Пирсинг нь шүдний рентген зурагт нөлөөлж болно.

 

3. Цэлцэгнүүрэн чихэр идэх

Цоорол үүсэхэд чихэр их хэмжээгээр нөлөөлдөг гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч зарим чихэр нь бусдаасаа илүү аюултай байдаг. Жишээ нь, шүдэнд наалддаг чихэр. Хэрэв цэлцэгнүүрийн жижиг хэсгүүд шүдний завсар гацвал түүнийг гаргахад амар байхгүй, мөн шүлс ч хангалттай уусгаж чадахгүй. Цэлцэгнүүрээс гадна карамель, хатаасан жимс, мармелад аюултай. Сахар орлуулагчтай чихэр байдаг ч түүний оронд дуртай чихрээ идээд дараа нь шүдээ угаах нь илүү амар биш гэж үү?

 

4. Ханиалгыг модтой чихрээр эмчлэх

Модтой чихэр ханиалгыг намдааж хоолойн өвдөлтийн багасгадаг. Гэвч та цоорсон шүдтэй бол чихэр цоорлыг илүү гүнзгийрүүлнэ гэдгийг санаарай. Эдгээр чихрийг тогтмол хүлхвэл бид амандаа буйл болон шүдийг гэмтээгч нян үржих таатай нөхцлийг бүрдүүлэх болно. Чихэр сонгохдоо найрлагыг нь сайтар уншиж элсэн чихэргүй сонголтыг хийгээрэй.

 

5. Шүдээ хавирах

Үнэндээ бол хүмүүсийн ихэнх нь шөнө шүдээ хавирдаг. Энэ үзэгдлийг бруксизм гэх ба үүнд удамшил эсвэл стресс нөлөөлдөг. Хүмүүс ихэвчлэн нойрондоо шүдээ хавирдаг боловч заримдаа сэрүүн байхдаа ч хавирах тохиолдол гардаг.

Ерөнхийдөө энэ нь аюулгүй ч шүдийг их хэмжээгээр гэмтээдэг: паалан нимгэрэх, хугарамтгай болох, шүдгүй болоход хүргэдэг.

Ихэнх хүмүүс нойрондоо шүдээ хавирдгаа ч мэддэггүй. Хэрэв өглөөгүүр тодорхой шалтгаангүйгээр хоолой, чих, толгой өвдвөл эсвэл эрүү ядарч шүд тань яагаад ч юм багасаад байвал үүнд бруксизм л буруутай.

Хэрэв түүний шалтгаан нь стресс бол энэ асуудлыг сэтгэл зүйч шийдэх ёстой. Харин шүдний эмч шүдний хамгаалалт, ороо солихыг зөвлөх болно.

 

6. Хийжүүлсэн ундаа уух

Элсэн чихэр болон хүчил – шүдний паалангийн “алуурчин” юм. Сахар орлуулагчтай нимбэгний ундааг тогтмол ууснаар паалан гэмтэж шүд хэт мэдрэг болно, учир нь түүнд хүчил агуулагдсаар л байгаа шүү дээ.

Хийжүүлсэн ундааг шүдээ угаасны дараа 30 минутын дотор уухгүй байхыг зөвлөж байна. Хэрэв гаазтай ундааг тогтмол уудаг бол соруулаар л уугаарай.

 

7. Шүдээрээ бөглөө онгойлгох, уут задлах

Шүд юм идэхэд, мөн инээмсэглэхэд л зориулагдсан! Өөр бусад зорилгоор хэрэглэхийг хориглоно. Шүд – хутга биш, онгойлгогч биш, хайч ч биш. Тиймээс уут задлах, бөглөө онгойлгох, утас таслахад тусгай багаж хэрэглэх ёстой.

 

8. Жимсний шүүс уух

Мэдээж хэрэг жимсний шүүс хийжүүлсэн ундаанаас хавьгүй дээр, гэвч элсэн чихэр их хэмжээгээр агуулдаг. Ойролцоогоор нимбэгний шүүстэй л адил. Тиймээс жимсний шүүсэн дэх бүх сахарыг амандаа үлдээхгүйн тулд шүүсийг устай хольж ууж байгаарай.

 

9. Чипс идэх

Эхлээд нимгэн чипснүүд хугарч жижгэрээд шүдний завсар орно, дараа нь шүлсний нөлөөгөөр шүдэнд наалдана. Яг л мармеладан чихэр шиг хор хөнөөлтэй. Шүдний завсар гацсан хоолны үлдэгдэл нь өнгөр үүсэж нян хуримтлагдах таатай нөхцөл болох болно. Тиймээс чипс идсэнийхээ дараа ядаж амаа зайлж байгаарай.

 

10. Зогсоо зайгүй юм идэх

Бидний мэдэж байгаагаар зогсоо зайгүй юм идвэл шүдний завсраар орсон хоолыг гаргахын тулд үргэлж амаа зайлж эсвэл шүдээ угаах хэрэг гарна. Гэвч тогтмол сойзоор шүдээ үрэх нь бас л ээдрээтэй асуудал, шүд хэт мэдрэгшинэ. Шүдээ байн байн угаахын оронд хоол хоорондын зайг уртасгаж, шүд цэвэрлэхэд тусалдаг хатуу жимс ногоо идэх хэрэгтэй. Жишээ нь, алим эсвэл лууван.

 

11. Харандаа эсвэл бал мэрэх, хазах

Хүмүүс ихэвчлэн сандрах эсвэл төвлөрөх гэж оролдохдоо харандаа эсвэл балны үзүүрийг зажилдаг. Ингэснээр шүд болон буйл гэмтэнэ. Стрессээ ямар нэг аюулгүй аргаар тайлах гэж хичээгээрэй. Жишээ нь, сахаргүй бохь зажлах.

 

12. Кофе их уух

Бидний дуртай өглөөний кофе харамсалтай нь шүдийг гэмтээдэг. Кофеинаас болж ам хуурайших мэдрэмж төрдөг, харин шүлс бага ялгарснаар шүд цоороход нөлөөлдөг. Мэдээж хэрэг элсэн чихэртэй кофе уувал энэ үйл явц илүү түргэсэх болно.

 

13. Тамхи татах

Тамхиа хаях өөр нэг шалтгаан хэрэгтэй байна уу? Тэгвэл тамхи нь амны салстыг хуурайшуулж шүдэн дээрх өнгөрийг нэмэгдүүлдэг. Мөн тамхи татдаг хүмүүс шүдний тулгуур эдийн өвчтэй болох эрсдэл өндөртэй байдаг. Үүнээс гадна тамхи нь хоолойн эсвэл уруулын хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

 

14. Улаан дарс уух

Цагаан ширээний бүтээлэгнээс улаан дарсыг арилгах ямар хэцүү байдгийг санаж байна уу. Харин одоо энэ дарс таны шүдэнд хэрхэн нөлөөлдгийг бодоод үз дээ?

Шүд буддаг улаан дарсны 3 найрлага:

  • Хромоген – улаан дарсанд гүн өнгө оруулдаг.
  • Хүчил – пааланг гэмтээдэг учир будагч бодис шүдэнд амархан нэвчихэд тусална.
  • Танин – пааланд нэвчсэн будгийг бэхжүүлнэ.

Шүдээ будахгүйн тулд дарсаа сүүн бүтээгдэхүүнтэй хамт хэрэглээрэй (жишээ нь бяслагтай). Хундага дарс уусны дараа цэвэр ус уух эсвэл бохь зажлаарай ингэснээр шүлс ихээр ялгарч будаг угаагдах болно.

Азаар улаан дарсны мөр удаан тогтдоггүй.

 

15. Цагаан дарс уух

Цагаан дарсанд хүчтэй будагч бодис байхгүй, гэвч цагаан дарстай хамт хэрэглэх хүнсэнд байж болох юм. Цагаан дарсанд агуулагдах танин болон хүчил нь улаантай адил хүнсний будгийг шүдэнд нэвчүүлж бэхжүүлдэг. Ердөө юу идэж байгаадаа анхаарал тавьж, цагаан дарс хэрэглэсний дараа 30 минутын дотор шүдээ угаахгүй байхыг зөвлөж байна. Энэ нь пааланг гэмтээдэг.

 

16. Хэтрүүлэн идэх

Хэт их хоол идэх нь тухайн хүнийг чихэр, түргэн хоол болон цоорол үүсэхэд нөлөөлдөг бүхнийг иддэгийг илтгэнэ.

Хэтрүүлэн идсэнээр ходоод гэдэс хямрах бөгөөд бөөлжихөд хүргэдэг. Ходоодны агуулагдахуун буюу хүчил нь тогтмол бөөлжихөд шүд болон түүний тойрны эдийг гэмтээдэг. Хэтрүүлэн идэх эмгэгийг сэтгэцийн эмч, сэтгэл зүйч эмчилнэ.

14
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *