Өнгөрсөн 100 жилийн хугацаанд нохдын дараах 12 үүлдэр хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан харцгаая. Бид доберманыг хараад бүр алмайрсан шүү!

0

Бүх зүйл өөрчлөгдөнө, цаг хугацаа ч урсан өнгөрнө. Энэхүү өөрчлөлт юм болгонд өөрийн ул мөрийг үлдээдэг. Нохдын үүлдэр ч бас үүнд хамаатай. Нохой үржүүлдэг хүмүүс ч үүнд өөрийн хүч хөдөлмөрөө нэмэрлэсэн нь мэдээж. Пудель, доберман, такс – нэгэн зуунд ямар их өөрчлөгдөө вэ? Харин зарим нэгийг нь харахад огт өөрчлөгдөөгүй байх юм. Жишээ нь, самоед үүлдрийн нохой зуун жилд бараг л хэвээрээ.

Бид нохой судлалын түүхийг ухаж үзлээ, ингээд дөрвөн хөлт үнэнч андуудынхаа тухай илүү ихийг мэдэж чадсан юм. Коммент хэсгээр та хайртай нохойныхоо гэрэл зургийг бидэнтэй хуваалцаарай.

Доберман (Dobermann)

© wikipedia, © pixabay

Доберман үүлдрийн нохойг 19 дүгээр зууны сүүлээр Карл Фридрих Луис Доберман гэгч гаргаж авсан гэж үздэг. Эхлээд уг үүлдрийн нохойг тюринийн пинчер гэж нэрлэж байсан хэдий ч анхны үүсгэгчийг өөд болсны дараа түүний нэрээр нэрлэх болжээ. Харамсалтай нь доберман үүлдрийн Карл яг ямар аргаар гаргаж авсан тухай баримт олдоогүй юм.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар бол дараах үүлдрийн нохойнуудын цус холилдсон гэж үзэж байна, үүнд: ротвейлер, тарчиг үстэй овчарк, гилэн хар терьер, зөөлөн үст немц пинчер болон өөр бусад үүлдрийн ноход. Карл Доберман уг үүлдрийг эцэслэн гаргаж дуусгаж чадаагүй юм, түүний үйл хэргийг Отто Гёллер үргэлжлүүлжээ.

 

Вест-хайленд-уайт-терьер (West highland white terrier)

© wikipedia, © pixabay

Вест-хайленд-уайт-терьер эсвэл зүгээр л веста гэх энэ үүлдрийг жижигхэн ан хийх зорилгоор гаргаж авчээ. Шотландад удаан хугацааны турш үүлдрийг бий болгосон гэж үзэх боловч чухам хэдийд гэдэг нь тодорхойгүй. Ямартай ч энэ үүлдрийн тухай анх Шотландын VI Яковын (1567-1625 онуудад засаглаж байсан) үед дурдагдаж байж.

Мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар бол вестүүд нь керн-терьерийн үр удам байж болзошгүй. Уг үүлдэр нь Английн Агрилл орчим үржүүлэгдэж байжээ. Анхны албан ёсны клубыг бэйс Аргайл Нейл Кэмпбелл 1904 онд үндэслэн байгуулагдаж байжээ.

 

Такса (Dachshund)

© wikimedia, © pixabay

Такса нь нэн эртний үүлдэрт тооцогддог нохой. Гэсэн хэдий ч түүнтэй холбоотой түүхийн баримтууд маргаан дагуулсаар л байна. Энэ нохойны өвөг дээдэс нь бүр Эртний Египетээс ч эхтэй байж болно, жишээ нь энэ үеийн богино хөлт нохойны зургууд их байдаг юм. Орчин үеийн дүр төрхтэй такса нохойнууд 18 дугаар зууны сүүлээр гарч эхэлжээ.

Уильям Леффлер нохойны тухай номондоо (1891) ингэж бичсэн байдаг: “Такса нохойны гарал үүсэл их маргаантай, өнөөдрийн байдлаар энэ үүлдрийн гарал үүслийн талаар мэргэжилтнүүд санал огт нийлж чадахгүй байна. Гэхдээ бас нэг сайшаалтай зүйл гэвэл бид нэг л зүйл дээр санал нийлээд байгаа юм. Зөөлөн үст такса нь урт үст болон ширүүн үстэй таксагийн өвөг байжээ”.

 

Бультерьер (Bull terrier)

© wikipedia, © Lilly M / wikipedia

Жеймс Хинкс цагаан бультерьерийг 1862 онд зохион байгуулагдсан нохойны үзэсгэлэн дээр анх удаа танилцуулж байсан түүхтэй. Тэрээр Англид уг үүлдрийг гаргаж авахаар 19 дүгээр зуунд ажиллаж байв. Удаан хугацааны туршилтын үр дүнд хүрсэн юм: англи бульдог, цагаан англи терьер, далматин, испани пойнтер болон уипет (авхаалж самбаа, гоёмсог байдлыг нь сайжруулах), борза, коллигийн ачаар энэ сайхан амьтан бий болжээ.

Уг үүлдрийг гаргаж авсан хүмүүс чухам цагаан өнгөтэй байлгахыг ихэд зүтгэсэн юм. Мөн тэр үеийн бультерьерийн хоншоор одоогийнх шиг өндгөн хэлбэргүй байжээ.

 

Немц овчарк (German Shepherd)

© wikipedia, © pixabay

Немц овчарк үндсэн хоёр газраас үүсэлтэй гэж үздэг: өнөөгийн Скандинав болон Оросын Баруун-Хойд бүсийн нутаг дэвсгэр. Макс Эмиль Фредрик фон Штефаниц, Хоранд фон Графраттай хамтран уг үүлдрийг гаргаж авсан ажээ.

 

Сибирийн хаски (Siberian husky)

© wikipedia, © alionaallionova / instagram

Сибирийн хаски – дэлхийд хамгийн эртний үүлдэрт тооцогдох уналгын нохой юм. Түүний өвөг дээдэс нь 9000 гаруй жил ачаа чирж явжээ. Уг үүлдрийг загасчилдаг, далайн амьтан агнадаг уугуул нутгийн хүмүүс үржүүлж эхэлсэн гэдэг (нэг ёсондоо ан хийж амь залгуулдаг ард иргэд). 1930-аад онд америкийн нохой судлаачид уг үүлдрийг уналгын нохой хэмээн анх бүртгэж баримтжуулж авчээ. Гэхдээ Сибирийн чукча нараас гаралтай хэмээн бүртгэсэн байна.

Энэ нохой Сайн санааны их уралдааны тухай өгүүлсэн түүхэн өгүүллэгийн ачаар алдаршсан: 1925 онд болсон бодит түүхийн эзэд бол Балто, Того хаски ноход юм.

 

Сахалт колли (Bearded сollie)

© wikipedia, © Sannse / wikipedia

Сахалт колли-гийн түүх 500 гаруй жилийн тэртээгээс эхтэй. Шотландад 16 дугаар зуунд үүссэн гэж үздэг. Мэргэжилтнүүд уг үүлдрийн өвөг дээдсийг яг таг хэлж чадахгүй байгаа ч гэлээ тухайн үед худалдаачдыг дагаж ирсэн овчаркны цус холилдсон гэдэг таамаг дэвшүүлжээ.  

Гаднаас ирсэн овчарк мал хариулдаг нутгийн нохойтой нийлж сахалт колли бий болсон гэнэ. Өнөөгийн дүр төрхийг Гвендолин Олив Уиллисон 1940-өөд оны үед бий болгожээ.

 

Бассет-хаунд (Basset hound)

© wikipedia, © wikipedia

Орчин үеийн бассет-хаунд нь 1800-аад оны үед Их Британиас суурьшуулсан франц нохойноос гарал үүсэлтэй. Бассет үүлдрийг Францдаа гаргаж авчээ. 6 дугаар зуунд бенедиктийн амбатны нутаг дэвсгэрт гэгээнтэн Губерт уралдааны нохой тэжээдэг байсан бөгөөд эндээс цус холилдож үүссэн гэж үзнэ. Гэгээнтэн Губертийн өөрийн уралдааны ноход нь спартаны нохойны үр удам байжээ.

 

Акита (Akita)

© wikipedia, © pixabay

Акита – үлэмж биетэй энэ нохой нь Японы хойд хэсгийн цас их унадаг уулархаг нутгаас гаралтай. Энэ үүлдрийн нохой дотроо 2 төрөл: акита-ину болон америк акита. Акита-инугийн тухай анх 1600-аад онд дурдаж эхэлсэн, тухайн үедээ Японд ихэд алдаршиж байсан нохой зодоонд оролцдог байв. Харин 1500-аад оноос 1800-аад оны үеэс эхлэн самурайн үнэнч анд хэмээгдэх болжээ.

Акита нохой нь Хачикогийн түүхээс хойш алдаршсан юм. Өнөөдөр энэ хөөрхөн нохойны тухай мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ.

 

Пекинес (Pekingese)

© wikimedia, © Lilly M / wikipedia

2000-аад жилийн тэртээ Хятадад гоёлын зориулалтаар гаргаж авсан нохой юм. Пекинес-ийг хааны гэр бүлийнхэн л тэжээнэ. Нохойн нэр ч өөрөө гарал үүслээ хэлээд өгч байгаа юм – Бээжин хот. 1860 онд англичууд Бээжин дэх хааны Зуны ордныг эзэлсний дараа өөр бусад гадаад улсад энэ өхөөрдөм амьтан хөл тавьж эхэлжээ. Пекинесийг Хятадаас Европ болон АНУ-д олзны дээж болгон барьдаг байсан түүхтэй.

 

Самоед (Samoyed)

© wikipedia, © Томасина / wikimedia

Самоед нохой – эртний түүхтэй нохойнуудын нэг. Самодийн хойд бүсээр амьдардаг байсан нэгэн омгоос гаралтай гэж үздэг. Үнэндээ одоогийн самоед нохойны дүр төрх тэр үеийнхээсээ нэг их өөрчлөгдөөгүй. Самоедын омог уг нохойг цагаан чононоос гаршуулж авсан гэж үзэх мэргэжилтнүүд ч цөөнгүй.

Самоед өнөөдөр ч гэсэн анч нохойныхоо үүргийг гайхалтай гүйцэтгэсээр байгаа юм. Мөн хүүхэд асрагчийн ч үүргийг гүйцэтгэхээс гадна халуун дулаан илчээрээ гэр дулаацуулдаг ажээ (зөөлөн үсэнд нь наалдаад унтахад үнэхээр дулаахан).

 

Пудель (Pudel)

© wikipedia, © Tim Wilson / wikipedia

Пуделийн гарал үүсэл (том, жижиг, бүжин болон тойпудель гэсэн төрлүүд бий) нь одоогоор маргаантай хэвээр байна. Нэг нь Германаас гарал үүсэлтэй гэдэг бол нөгөөх нь португал усан нохойноос үүсэлтэй гэнэ. Бас барбетийн үр удам гэж үзэх хүмүүс ч цөөнгүй.

Гэхдээ аль ч тохиолдолд Европод үүссэн бөгөөд 15 болон 16 дугаар зууны германы зураач Альбрехт Дюрерын уран зураг дээр үлджээ. Зүгээр ч үгүй язгууртны гэр бүл дунд байгаа юм. Мөн ирландын усан спаниель, буржгар ретривер болон пудель-пойнтерын үр удам ч гэж үздэг байна.

Та өөрийн хайртай үнэнч андынхаа зургийг бидэнтэй хуваалцахаа битгий мартаарай.

21
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Төрөл бүрийн үүлдрийн нохойн зурагтай шүдэнз 88 89 оны үед гарч байсан даа.

  2. Avira Nod

    Avira Nod

    2020/10/26 at 14:40

    banhar alga

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *