Жигнэх шаардлагагүй карамельтай чизкейк хийх жор. Шинэ жилийн баярын ширээг тань төгс чимэх болно!

2

Өвлийн баярууд ар араасаа айлчлан ирэх энэ цаг дор, ямар төрлийн хоол хүнсээр ширээгээ чимэглэх эсэхийг шийдэх нь дэлхийн аль ч улс оронд гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлэх баяр ёслолын хамгийн чухал хэсэг байдаг. Шинэ жилийн баяраар янз бүрийн хоолнууд болон амттануудын тансаг үнэр бидний сэтгэлд шингэж, тухайн баярыг үргэлж дурсан санахад хүргэдэг. Мэдээж үүнд инээд, тэврэлт, бэлэг болон гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрүүлэх цаг мөч чухал нөлөөтэй.

Ramona Heim / Shutterstock.comheesecake

 

Шинэ жилийн оройн зоогонд зориулсан төгс жор

Бид та бүхэндээ баярын ширээнд зориулсан чизкейк хийх жорыг хүргэж байна. Та энэ амтат бялууг хийхэд тэгтлээ их цаг зарцуулахгүй бөгөөд маш амарханаас гадна жигнэх ямар ч шаардлагагүй.

xmas_junkie / Instagram

Багахан үйл явц, багахан холилт, багахан хутгалт, ингээд л таны гайхалтай амттай чизкейк бэлэн болно!

Хэрхэн жигнэх шаардлагагүй чизкейк хийх вэ?

Бялууны орц:

  • 1 аяга (150 гр) макадамиа
  • ½ аяга (88 гр) самар болон ясыг нь авсан хасарваань (савлагаатай)
  • 1 аяга (80 гр) хатаасан кокос
Ramona Heim / Shutterstock.comDionisvera / Shutterstock.comheesecake
  • 3 аяга (450 гр) самар (шөнийн турш дэвтээсэн, угааж цэвэрлэсэн)
  • ¾ аяга (180 мл) ус
  • ¾ аяга (180 мл) агч модны чихэрлэг шүүс
Africa Studio / Shutterstock.com
  • ½ аяга (120 мл) хайлуулсан кокосын тос
  • ¼ аяга (60 мл) шинэхэн шахсан нимбэгийн шүүс
  • 1 хоолны халбага ваниль
  • ½ хоолны халбага далайн давс
  • Талхны үйрмэг (бага хэмжээгээр)

Хийх заавар:

1. Хайруулын тавганд кокосын тос дусааж, ёроолд нь пергамент цаас тавина. Хажуу руу нь сайн тавих хэрэгтэй.

2. Ясыг нь авсан хасарваань, макадамиа самар болон хайлуулсан кокосоо холигчид хийж, наалдамхай, өтгөн хөрөнгө болтол нь сайтар холино. Наалдамхай хөрөнгийг хайруулын тавганд хийж, тэгшхэн болгож, талхны үртсээр бүрнэ. Тэгшхэн болгосны дараа хөрөнгийг амраах зорилгоор хөргөгчинд хийнэ.

3. Самрыг угааж холигчид хийнэ. Дээр нь агч модны чихэрлэг шүүс, ус, нимбэгийн шүүс, ваниль болон хайлуулсан кокосын тосыг хийж, өтгөн болтол нь холино. Бэлэн болсон хольцыг хайруулын таваг дээрх макадамиа самар, үйрмэгтэй хөрөнгө дээр жигдхэн асгаж, халбагаар тэгшилнэ. Буцаад хөргөгчинд хийж 4-6 цаг болгоно.

4. Бялууг хайруулын тавагнаас авч, бялууны хэв бүхий сууринд тавьж, дээд хэсгийг чимэглэнэ.

5. Дээр нь агч модны амтлаг шүүс, хайлуулсан кокосын тос, далайн давс болон ванилыг саванд хийж, хольж гаргаж авсан карамелийн соусаа жигд асгана.

6. Бялууг макадамиа самраар чимэглэнэ. Идэхийн өмнө өрөөний температурт 30 минут байлгаарай.

7. Амтархан зооглоорой!

NoirChocolate / Shutterstock.com

Зул сар, шинэ жилийн баярууд бол жил бүрийн хамгийн чухал өдрүүд байдаг бөгөөд хамгийн амттай, шимтэй хоол хүнсээ айл өрх бүр ширээн дээрээ тавьдаг. Шинэ он гарах үед хэний ч бие өвчин зовиургүй байхын тулд, эрүүл хоол хүнсээр ширээгээ чимэглэх хэрэгтэй.

Бид та бүхнийг энэхүү амтат чизкейкийг хурдан хийж идээсэй гэж хүсэж байна. Таны баярын ширээн дэх хамгийн сайхан амттай бялуу байх болно.

3
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *