Зуны улиралд эрчүүдийн хувцаслалтандаа гаргадаг 8 нийтлэг алдаа. Эдгээрийг мэдэж авснаар загварлаг, сайхан харагдахад чинь тусална

0

Зун бол загварлаг бас шинэ стилийн хувцсыг хослуулан өмсөхөд хамгийн тохиромжтой цаг үе. Гэхдээ заримдаа эрчүүд жижиг деталиудыг орхигдуулснаас болж, харагдах байдлаа бүхэлд нь сүйрүүлж орхидог. Таны шортны урт, цамцны загвар, тэр ч бүү хэл оймс чинь хүртэл гадуур хувцасны хамгийн чухал элемент болох бөгөөд хэрэв та сайхан харагдахыг хүсэж байгаа бол, эдгээр хувцаснуудад анхаарахаас өөр аргагүй.

Бид энэ удаа эрчүүдийн зуны улиралд хувцаслалтандаа гаргадаг түгээмэл 8 алдааг хүргэхээр бэлтгэлээ. Эдгээрийг мэдэж авснаар таныг загварлаг, гоё сайхан харагдахад чинь тусална гэдэгт итгэлтэй байна.

1. Богино ханцуйтай подволк сонгох

Подволк сонгох үед зарим эрчүүд биедээ хэр зэрэг таарах эсэхэд нь голчлон анхаарч, ханцуйг нь орхигдуулдаг. Ихэнх нөхцөлд ханцуй гарын дээд хэсгийг хааж байх ёстой. Ингэснээр таны биеийн харьцаа зөв харагдана. Гэхдээ хамгийн чухал нь таны биеийн галбир ямар билээ гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээ нь, хэрэв та өндөр бол урт ханцуй танд илүү зохино.

© shutterstock.com, © shutterstock.com

 

2. Байнга жинс өмсөх

Хэдийгээр жинс супер тав тухтай бас бүх зүйлтэй гайхалтай зохицож харагддаг ч гэсэн, зуны улиралд тийм ч тохирсон хувцас биш юм. Хөвөн даавуу бол амьсгалахад таатай материал биш бөгөөд та халууцаж, хөлрөх болно. Аль болон хөнгөн, нимгэн даавуун материалтай хувцас сонгож өмсвөл, өдөр тутмын харагдах байдалд чинь илүү тохирно.

© Jean Pierre Malvaceda / unsplash, © bantersnaps / unsplash

 

3. Гэгээлэг өнгөнөөс татгалзах

Зун бол өөр өөр өнгийн хувцаснууд өмсөхөд хамгийн тохиромжтой цаг. Хэрэв та ихэнхдээ өөр өөр өнгийн хувцас өмсдөггүй бол… Хэрэв танд энэ төрлийн стиль шинэ бол, дан гэгээлэг өнгийн хувцаснууд өмсөж, эхлээд өөрт чинь ямар санагдахыг мэдээрэй. Мөн цэцэг эсвэл амьтан гэх мэт өөр өөр хээтэй хувцсыг өмсөж, гадуур хувцсаа өөрчилж болно.

© Sebastian Pociecha / unsplash, © Alex Robinson / unsplash

 

4. Хэтэрхий бариу хувцас сонгох

Бариу хувцас таныг илүү их хөлрүүлж, хөдөлгөөнийг чинь хязгаарлана. Зуны улиралд бага ч гэсэн амарч авах нь чухал учраас бариу загварын ажил хэрэгч хувцаснаас түр татгалзаарай. Арьсандаа амьсгалах орон зай олгож, сул загвартай хувцас сонгож өмсөөрэй. Гэхдээ энэ нь хэт унжсан эсвэл томдсон хувцас өмс гэсэн үг биш юм шүү – гарын доод хэсэг, мөр зэрэг биеийнхээ хэсгүүдийг тодосгосон, халууцуулахгүй байх хувцаснууд өмсөхийг зөвлөе.

© depositphotos.com, © Norbert Tóth / unsplash

 

 

5. Буруу урттай шорт сонгох

Загварын мэргэжилтнүүд өвдөг хаасан урттай шортыг хоцрогдсон тренд болохыг хэлж байна. Хэрэв та сэтгэл татам бас хээнцэр харагдахыг хүсэж байгаа бол, өвдөгнөөс дээш хэсгээ ил гаргахаас бүү эмээгээрэй. Өөрөөр хэлбэл таны шорт өвдөг хүртэл чинь 7-10 см зайтай байх ёстой.

© shutterstock.com, © shutterstock.com

 

6. Шортон дээр урт оймс өмсөх

Хурц, тод өнгийн оймсоо ил гаргах нь хоцрогдсон тренд бөгөөд шортон дээр шагай давсан урттай эсвэл бүр богино түрийтэй оймс өмсөх, нэг бол огт оймс өмсөхгүй байх нь илүү дээр харагдуулдаг байна. Таны зорилго биеийнхээ харьцааг оймсоор сүйтгэлгүй, хөлийнхөө арьсыг ил гаргах явдал гэдгийг санаарай.

© depositphotos.com, © depositphotos.com

 

7. Өвлийн хүрэмнээсээ салахгүй байх

Зуны улиралд та гарцаагүй нэг хүрэмтэй байх болно – албан ёсны арга хэмжээ эсвэл шөнө өмсөх зориулалттай. Зуны хүрэм хөнгөхөн, тод өнгийн бас амьсгалж болохоор материалаар хийгдсэн байх хэрэгтэй. Мөн та тод цэнхэр эсвэл хар гэхээсээ илүү өөр өнгийн хүрэм өмсвөл илүү тохиромжтой.

© depositphotos.com, © depositphotos.com

 

8. Хөлдөө өмсөж байгаа гутландаа анхаарал хандуулахгүй байх

Эрчүүд ихэнхдээ хайхрамжгүй байдаг – жишээ нь, тэд хаана ч зохимжтой харагддаггүй углааш өмсөхөөс гадна, халуун зуны улиралд гутал болон пүүз өмсдөг. Өөртөө тав тухтай байхын тулд хөнгөхөн, амьсгалах боломжтой илэг болон маалинган даавуугаар хийсэн гутал өмсөх хэрэгтэй.

© depositphotos.com, © depositphotos.com

Та зуны улиралд ихэвчлэн юу өмсдөг вэ? Та зун илүү сайхан харагдах хувцаслалттай холбоотой өөр бусад лайфхакуудыг мэдэх үү?

21
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Tumee Otgonjargal

    Tumee Otgonjargal

    2020/06/30 at 14:17

    Enkhbat Erkhembayr

  2. Д. Отгонзаяа

    Д. Отгонзаяа

    2020/06/30 at 16:38

    Б. Бүрэнжаргал

  3. Bvdee Erka

    Bvdee Erka

    2020/06/30 at 18:34

    Enksaihan

  4. С. Ангуу

    С. Ангуу

    2020/06/30 at 19:29

    Баатар Насаа хардаа хайр

  5. Дүүрэн Заяа

    Дүүрэн Заяа

    2020/06/30 at 23:40

    Лхагвасүрэн Энхмэнд

  6. Naranbat Batsukh

    Naranbat Batsukh

    2020/06/30 at 23:53

    гоол

  7. Riza Mizanbay

    Riza Mizanbay

    2020/07/01 at 00:42

    Syerik Murat🥰

  8. Mūshı

    Mūshı

    2020/07/01 at 10:16

    🤣 so trash

  9. Baagii Batdorj

    Baagii Batdorj

    2020/07/01 at 12:17

    teguul ohiduud yu omsnoo hha

  10. Загдсүрэн Загдсүрэн

  11. Baterdene Sarangoo

    Baterdene Sarangoo

    2020/07/01 at 15:59

    Maagii Maagii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *