Киног анхааралтай үздэг үзэгчдэд зориулан найруулагч Леонид Гайдай “Ы ажиллагаа” инээдмийн кинондоо олон нууц зурвас үлдээжээ

0

Инээдмийн энэ киног үзээгүй хүн байхгүй гэхэд буруудахгүй биз ээ. Анх 1965 онд дэлгэцнээ гарч байсан түүхтэй. “Ы ажиллагаа” киноны найруулагч Леонид Гайдай польшийн Краков хотод зохиогдсон “Мөнгөн Луу” кино наадмаас шагнал авч байсан удаатай. Уг кино нь тухайн цаг үедээ прокатын орлогоороо дээгүүр бичигдэж байсан бөгөөд зөвлөлтийн киноны түүхэнд сонгодог бүтээлд тооцогдох болжээ. Гайдай өөрийн уран бүтээлээ бүрэн гаргахын тулд тухайн үед ямар хүнд хэцүү шүүлтийг давж гарсныг бид төсөөлж ч чадахгүй. Тухайн цаг үеийн хурган дарга нарыг шоглосон, нам засгийг буруушаасан олон хэсгүүд гардаг. Гэхдээ цаг хугацаа бүгдийг шүүдэг дээ. “Ы ажиллагаа” өнөөдөр ч гэсэн үзэгчдэд инээмсэглэл бэлэглэсээр л байгаа юм.

 

Федя дахин хүмүүжсэн нь

Оюутан Шурик болон Федя нарын тэмцлийг бид эхний хэсгээр үздэг. Харин киноны гуравдугаар хэсэг дээр төлөв даруу, төлөвшсөн Федя хагас нүцгэн лусын дагины зургийг хараад: “Гутамшиг!” гэж хэлдэг. Гэхдээ энэ хэсгийг сайтар анхааралтай харвал торон уутандаа барьж яваа хоосон шилнүүд түүнийг хүмүүжсэн эсэхийг илэрхийлээд өгч байгаа юм.

 

Номын сан руу яаж явах вэ?

Энэ удаад дахиад гуравдугаар хэсгийг үзэх хэрэгтэй. Энэ хэсэг дээр номын сангийн тухай асуултыг дахин асуудаг. Номын сангийн ажиллах цагийн хуваарь хоёрдугаар хэсэг дээр гарсан байгаа.

 

 

“Ы ажиллагаа”, “Сарны” цаг үе

“Танхай болон бүтэхгүй этгээдүүд” цугларсан тэр хэсэгт “Сар луу явмаар байна” гэсэн шивээстэй эрийг ажиглаж харсан уу? Энэ бол найруулагчийн нэгэн илгээмж байсан юм. Хиймэл дагуул дээр ямар ч цагдаа, ямар ч шийтгэл байхгүй нь ойлгомжтой.

 

“Би!”

“Би!” гэж орилдог алдартай хэсгийг Гайдай өөрийнхөө армид алба хааж байсан үеэсээ авчээ. Ирээдүйн найруулагч 1942 онд Монголд фронтод ирэх хүсэлтэй байж. Яг л кинонд гардаг шигээ цэргийн командлагчийн өгүүлбэр болгонд “Би!” гэж гарч ирээд байсан тул түүнийг жагсаалт дуустал дуугүй байх тушаал өгчээ. Федягаас ялгаатай нэг зүйл гэвэл, түүнд Шурикээс айх айдас байсангүй.

 

Гэнэтийн олдвор

Араг ястай хэсэг Юрий Никулины ачаар бүр ч инээдтэй болжээ. Угтаа бол араг яс хараад зүгээр л айх ёстой байсан юм, аманд нь хуруугаа хийх ёсгүй байв. Араг яс жинхэнэ юм шиг хөдлөөд байхаар нь дэггүй Никулин хуруугаа хийж орхижээ.

Гайдай-гийн бүтээлийг нэг удаа үзээд бүрэн ойлгоно гэж үгүй. Дахин дахин үзэж байж түүний утга санааг бүрэн ойлгоно, түүний уран бүтээлд сонирхолтой маш олон зүйл нуугджээ.

20
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/06/28 at 16:07

    vrgelj sonirxoltoi medeelel oruuldag shv amjilt ❤️

  2. Эрдэнэ Засаг

    Эрдэнэ Засаг

    2020/06/30 at 18:28

    энэ мундаг киноноос ѳѳ олоод одоо яах юм

  3. Nasaa Ganzorig

    Nasaa Ganzorig

    2020/06/30 at 23:08

    Hichneen uzsen ch uiddaggui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *