Зоригтой нохой дэлхий дээрх хамгийн хортой, үхлийн аюултай могойноос эзнээ хамгаалж амь насыг нь аварчээ. Ийм учраас л олон хүн нохой тэжээх дуртай байдаг байх

0

Энэ залуу үхлийн аюултай могой хурдтайгаар өөр рүү нь ойртож байгааг анзаарах ч сөхөөгүй сууж байхад нохой нь түүнд аюулыг мэдэгдэж амь насыг нь аварчээ.

Бид урьд өмнө үнэнч, эзнийгээ хамгаалдаг болон гайхалтай зөн совинтой нохойнуудын талаарх сэтгэл догдлом түүхүүд олныг сонсож байсан. Тэд бидний нэгэн адилаар аюулыг мэдэрдэг. Харин биднээс нэг ялгаатай нь нохойнууд хүний анзаарахгүй аюулыг тодорхой зайнаас мэдэрч чаддаг байна. Хамгийн чухал нь тэд бидэнд аюулыг хуцах болон биеийн хэлээр илэрхийлдэг бөгөөд ингэснээр эзнийхээ амь насыг аварч чаддаг аж.

Энэ бол баатарлаг, эр зоригтой нохойн түүх юм.

Австралийн Queensland-д нэгэн нохой эзнийхээ амь насыг дэлхий дээрх хамгийн үхлийн аюултай могойноос хамгаалжээ – тэр бол дорнын бор могой.

Drew S / Zockme

Бичлэгээс та Aussie гэх нэртэй нохойг хашаандаа сэлгүүцэн явж байгааг харна. Тэр гэнэт түүний орон зайн мэдрэмжид ямар нэгэн араатан орж ирснийг мэдэрнэ. Удалгүй тэр үхлийн аюултай могойг олж анзаарах бөгөөд сандлын доор толгойгоо хийж, яаралтайгаар хуцна. Энэ нь түүний эзэндээ аюулыг урьдчилан анхааруулж буй үйлдэл юм.

Drew S / Zockme

Улмаар эзэн нь хорт могойг олж харж, сандлаасаа огло харайн босч, нохойтойгоо хамт байшин руугаа яаравчлан гүйж орж байгаа нь харагдана. Ингээд хорт могой тэдний хашаанаас холджээ.

 

 

Бичлэг үзэх:

Дорнын бор могой бол хамгийн хурдан бас догшин араатан юм. Нэг довтлох юм бол догшин зангаасаа болж, хэд хэдэн удаа хатгадаг байна. Тэд хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд гүйцэгдэхгүй, маш хурдан. Могойн энэ төрөл зүйл Австралид олон тоогоор амьдардаг. Энэ могойн зулзаганд хазуулахад хүн амь насаа алдах эрсдэлтэй ажээ.

24
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Erhes Erhes

    Erhes Erhes

    2020/07/01 at 15:29

    Ymar zorigtoi nahoi we

  2. Erhes Erhes

    Erhes Erhes

    2020/07/01 at 15:30

    Nohoig shagnah heregtei hortoi mogoinoos eznee awarsan bolhoor

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *