
Бид өдөр тутамдаа гэр орноо цэвэрлэх ажилтай нүүр тулгарч байдаг. Гэвч ихэнх тохиолдолд гэр цэвэрлэнэ гэдэг цаг хугацаа их шаардсан ажил болох нь бий. Манай сайт уншигч таны цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх 10 бяцхан зөвлөгөөг хүргэж байна.
Цонхны ховилтой хэсгийг цэвэрлэх
- Ариун цэврийн цаасны голыг цонхны ховилтой хэсэгт тааруулан нугална.
- Ховилд байрлуулсан цаасны нөгөө үзүүрт тоос соруулагчаа барина.
- Ингээд цонхны ховилтой хэсэг цэвэрхэн боллоо.
Үсний салаалсан үзүүр хэсгийг сахлын xутгаар авах

- Үсээ сайтар самнаж, орооцолдоог гаргаад хэсэг хэсгээр нь мушгиж эргүүлэх.
- Эргүүлж барьсан үсэндээ сахлын xутгаа ойртуулж дээрээс доош чиглэлтэй илүү гарч салаалсан хэсгийг тайрна.
Шүүрэнд үс наалдуулахгүйгээр шүүрдэх.

- Шүүрэнд наалдсан үсийг цэвэрлэнэ.
- Шүүрэнд дээр үзүүлсэнчлэн гялгар уут углана.
- Үсийг шүүрдээд шүүрэнд угласан уутаа болгоомжтой салгаж авна.
Нойтон сальфетка ашиглан машинд үнэртүүлэгч хийх.

- Анхилам үнэртэй нойтон сальфетка авах.
- Түүний жижиг хэсгийг машины агааржуулагчид байрлуулна.
- Агааржуулагчаа ажиллуулж анхилам үнэртэй цэвэр агаар амьсгалаарай.
Шилэн сав дээрх шошго хуулах.

- Халуун усанд шилэн саваа хийж шошгийг бүрэн норгож зөөлрүүлнэ.
- Бага зэрэг оливийн тосыг угаагч порлон руу шүршээд шошгоо зүлгэж арчина.
- Тосоо цэвэрлэсний дараа шошгоо болгоомжтой хуулж авна.
Уртасгагч залгуурыг хүний нүднээс далдлах.

- Уртасгагч багтах хэмжээний хуванцар сав сонгох.
- Хоёр талд нь зурагт үзүүлсэнчлэн нүх гаргах.
- Гаргасан нүхээрээ уртасгагчны утсыг оруулж, гаргах.
- Саваа таглаагаар нь таглах.
Интоор жимсний үрийг лонх ашиглан салгах

- Нарийн амсартай лонх болон савх бэлтгэнэ. Лонхны амсар дээр интоор жимсээ доош харуулан байрлуулна.
- Савхаараа интоор жимсний гол хэсэгт зөөлөн дарж өгнө.
- Ийнхүү дарснаар жимсний яс лонхонд унаж жимс үлдэнэ.
Хумсны будгийг хэрхэн хурдан хатаах вэ?

- Хумсны будгаа хурдан хатаахыг хүсэж байвал хүйтэн ус ашиглаарай.
- Хумсаа будаж дуусаад хуруугаа хүйтэн усанд дүрж хэсэг байлгаарай.
- Уснаас гаргасны дараа хумсан дээрх усыг зөөлөн алчуураар шингээж аваарай.
Өндөг ашиглан гутал өнгөлөх

- Өндгөөр гутал өнгөлөхөд танд нэг ширхэг өндөг, пластик уут, аяга таваг угаагч порлон хэрэгтэй.
- Пластик уут дээрээ гутлаа байрлуулна. Үүний дараа өндөгний шарыг цагаанаас салгаж авна.
- Өндөгний цагаанаар гутлын гадар хэсгийг сайтар үрж арчина.
Бонус: Цаасан савлагаатай гоймонг ингэж иддэг.

Цаасан савлагаатай болгосон бэлэн гоймонг идэхдээ цаасан савлагааг бүрэн задлаж таваг хэлбэрт оруулж хэрэглэх зориулалттай байдаг ажээ.







