Япончууд болон бидний амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай болохыг батлах сонирхолтой 20+ баримт

0

21 дүгээр зууны жуулчид далайн эрэг дээр амарч хэвтэхээсээ илүүтэй тухайн улсын ард иргэдийн амьдрал, ёс заншилтай илүү ойр дотно танилцахыг хүсэх болжээ. Энэ нь ч үнэхээр сонирхолтой нээлт болно, ялангуяа Япон зэрэг азийн орнуудын амьдрал үнэхээр онцгой.

Наран улсыг зорих жуулчдын тоо өндөр байдаг, бид ч бас энэ улсыг ихэд сонирхоно. Энэ л шалтгааны улмаас Япончуудын амьдралын сонин хачныг харуулсан гэрэл зургуудыг тантай хуваалцахаар шийдлээ. Уг нийтлэл энэ улс биднийг хэзээ ч биднийг гайхшруулж дуусахгүй гэдгийн баталгаа болно биз ээ.

Японы гоо сайхны салонуудад үйлчлүүлэгчийн үсийг угаахдаа нүүрэн дээр нь цаасан салфетка тавьдаг. Үйлчлүүлэгчийнхээ нүүрний будгийг гэмтээхгүй гэж тэр юм гэнэ лээ.

© Depositphotos.com, © ToriChyanChannel / YouTube

 

Олон нийтийн газруудад шивээсээ харуулж болохгүй. Жишээ нь фитнес заал орохдоо заавал шaрхны наалт нааж шивээсээ нуух хэрэгтэй байдаг.

© AliExpress

 

Би одоо Японд аялж байгаа юм. Миний буусан буудлын цахилгаан шат болгонд ийм зүйл байна

© Declanmar / Reddit

Яаралтай үед хэрэглэх суултуур.  © TheSpaghettiJesus / Reddit

 

Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан метро ч бий

© CommitteeOfTheHole / Reddit

 

Түгээгч гутлаа тайлаад ингээд орхижээ, шал муухай болгохоос хамгаалж байгаа юм

© JuanJoseOle / Reddit

 

Япон бүсгүйчүүд залуугаасаа л гоо сайхандаа онцгой анхаардаг, ялангуяа нүдний эргэн тойрны нимгэн арьсандаа их анхаарал тавина: хэзээ ч ширүүн арчдаггүй, зөөлөн дарж будгийг шингээж л авдаг

© Beauty Insider / YouTube, © Sephora / YouTube

 

Бохь нь дотроо жижигхэн цаастай зарагддаг юм байна, зажилж дуусаад цаасанд боож хаяна

© tikuku / Reddit

 

Пиццаны хайрцаг нь дээрээ бариултай болохоор барьж явахад амар

© SaekoZ2 / Reddit

 

Токио хүн амын өндөр нягтшилтай, тиймээс “скинни-байшин” улам их баригдах болжээ: нарийхан бас өндөр

© Particular_Ad6495 / Reddit

 

Японы эмнэлгийн хоол

© Particular_Ad6495 / Reddit

 

Даси буюу уламжлалт загасны шөл зардаг автомат машин

© unknown author / Reddit

 

Японы цагаан гүзээлзгэнэ. Амт нь яг л жирийн гүзээлзгэнэ шиг, гэхдээ исгэлэн амтгүй

© bunny4e / Reddit

 

Энд нохойг жинхэнэ утгаар нь хайрлаж эрхлүүлдэг. Элдвээр гоёно, яг л нялх хүүхэд шиг хүүхдийн тэргэн дээр суулгаж салхилуулна

© Depositphotos.com

 

Кола болон өөр бусад ундааны савны шошгыг үзүүрээс нь татаад бантик зангидаж болно

© saxter11 / Reddit

 

Чемодан хадгалах систем

© ktansai / Twitter

 

Ихэнх Япончуудаас хөлс үнэртдэггүй. Тиймээс тэд хөлсний үнэрийг дарах гэж биш хэмжээг нь багасгах гэж л шүршдэг хөлс дарагч цацдаг.

© Depositphotos.com, © Depositphotos.com

 

Гудамжинд нь нэвт харагддаг шилтэй нийтийн ариун цэврийн газрууд бий. Дотор нь хүн орохоор шил нь матт болж үл үзэгдэнэ.

 

Харин энэ бол баарны ариун цэврийн өрөө. Таныг ажлаа хийж байхад эсрэг талд байгаа толгой нь аажим дөхөж таны өвдгийг үнсэнэ

© kbigstone / YouTube

 

Япончууд баримт бичигт гарын үсэг зурдаггүй. Үүний оронд тэд инкан буюу хувийн тэмдэг ашигладаг

© Jason Michael / Flickr

 

Японы ихэнх ресторанууд өөрсдийн цэсэнд орсон хоолыг бодитоор харуулсан хуванцар хоолнуудыг үзүүлэн болгож тавьдаг

© burgerthrow1 / Reddit

 

Ажилчдын хүрэм нь агааржуулагчтай байх ажээ

© schmistopher / Reddi

 

Номын санд 30 секундийн дотор номыг ариутгадаг төхөөрөмж байдаг

© Reuters / YouTube

Та Японд амьдрахыг эсвэл аялахыг хүсэж байна уу?

180
ГоёГоё
37
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *