Төрсөн эцэг эхдээ гологдож, асрамжийн газар өссөн альбинос охин алдарт Vogue брендийн нүүр царай болжээ

2
  • Xueli-г бага байхад нь эцэг эх нь асрамжийн газрын үүдэнд орхиж байжээ.
  • Хожим түүнийг Нидерландийн нэгэн гэр бүл үрчилж авсан бөгөөд өдгөө тэрээр загвар өмсөгч болсон байна.
  • Мөн тэрээр альбинос хүмүүсийн төлөө нийгэмд дуу хоолойгоо өргөсөөр байгаа юм.

Одоогоос 16 жилийн тэртээ Хятадын нэгэн асрамжийн газрын үүдэнд арьсны нөсөө дутмагшил буюу үс, нүд, арьсны өнгө нь цагаан альбинос хүүхдээ нэгэн хос орхин явжээ. Хожим 3 настай бяцхан охиныг Нидерланд гэр бүл үрчилж авч, 11 насандаа тэрээр загварын ертөнцөд хөл тавьжээ.

Xueli Abbing Vogue брендийн нүүр царай болсон нь


Тэрээр Vogue брендийн нүүр царай болсноос гадна хэд хэдэн бренд, мэргэжлийн гэрэл зургийн студитэй хамтран ажилладаг ажээ.

Биеийн онцлог байдлаас үүдэлтэйгээр түүний хараа маш муу бөгөөд тэрээр, “Зураг авалтын үед асах камерны гэрэл хэтэрхий тод байдаг нь надад хүндрэлтэй байдаг. Зураг даруулахдаа нүдээ хүчээр нээдэг” хэмээжээ.


Харин түүний эгч, гэрэл зурагчин, түүний цахим сүлжээний менежер хийдэг Yara, “Миний дүү альбинос хүмүүст туслахын төлөө загвар өмсөгчийн ажил хийдэг. Нийгэмд бусдад нүд үзүүрлэгдсэн хүмүүс ч бусдын адил нийгмийн амьдралд оролцох эрхтэй гэдгийг тэр харуулахыг хүсдэг” хэмээсэн бол Xueli, “Надтай ижил альбинос эсвэл хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлэгддэг хүүхдүүд юу хүссэнээ хийдэг байгаасай гэж би хүсдэг. Миний хувьд харагдах байдал маань бусдаас бага зэрэг ялгаатай хэдий ч бусдын л адил спортоор хичээллэж, ууланд авирч бусдын хийдэг зүйлсийг л хийх дуртай. Иймээс бусад хүмүүс чамайг чадахгүй гэж байсан ч чи өөрөө оролдоод үзэх л хэрэгтэй” хэмээжээ.

 

Ийнхүү уншигч танд түүний гэрэл зурагнуудыг хүргэж байна

1.

 

2.

 

3.

 

4.

 

5.

 

6.

 

7.

 

8.

 

9.

 

10.

 

11.

 

12.

 

13.

 

14.

 

15.

 

16.

 

17.

 

18.

 

19.

 

20.

 

21.

 

22.

 

23.

 

24.

64
ГоёГоё
14
ХөөрхөнХөөрхөн
7
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *