Алдарт “Аватар” кинон дээр гардаг 13 алдаа. Технологийн дэвшлийг бүрэн ашигласан хэдий ч тус кинонд нилээдгүй алдаа байдаг ажээ

0

Найруулагч Жеймс Камероны 2009 онд бүтээсэн Аватар кино нь дэлхий даяар хэд хэдэн дээд амжилтыг эвдэж, Бокс Оффисын хамгийн өндөр орлоготой кино болж түүхэнд бичигдсэн билээ. Технологийн дэвшлийг бүрэн ашиглаж бүтээсэн ч тус кинонд хийцлэлийн алдаа бий. Манай сайт уншигч танд тус кинон дээрх хачирхалтай алдаануудаас хүргэж байна.

1. Гольфын бөмбөг

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Киноны эхлэл хэсэгт жүжигчин Жиованни Рибисигийн дүр удирдлагын төвд гольф тоглон зогсдог. Тэгвэл тус үзэгдэлд түүний цохихоор тавьсан бөмбөгнүүдийн байрлал удаа дараа өөрчлөгдөж буйг та дээрх зурагнаас харж буй биз ээ.

 

2. Гар

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Салли өөрийн Авартартай холбогдохоор төхөөрөмж дээр суух үед доктор Grace-ын гар түүнд туслаж байгаа харагддаг ч дараагийн үзэгдэлд тэр дөнгөж түүний дэргэд ирж яваа харагддаг ажээ.

 

3. Өмсгөл дээрх дугаар

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Хурандаа Майлс Саллиг өөрийн тaгнуул болохыг санал болгохоор уулзах үедээ хөл рүүгээ улаан тууз унжуулсан төмөр өмсгөл өмсдөг ч дараагийн үзэгдэлд тууз алга болж 11 тоо гарсан байдаг.

 

4. Сyм алга болсон нь

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Жек Саллигийн амийг аврах үедээ Нитири гартаа нэг сyм барьсан байдаг ч дараах үзэгдэлд мөн л алга болж, зөвхөн нум барьсан байх аж.

 

5. Мөрөн дээрх гар

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Жек Салли аялалаасаа эргэн ирэх үед доктор Grace түүний мөрөн дээр гараа тавиад бүх зүйл зүгээр эсэхийг асуудаг. Гэвч хэдхэн хоромд болж буй уг үзэгдэлд түүний гарны байрлал өөрчлөгдсөөр байдаг ажээ.

 

6. Саллигийн гар

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Салли удирдлагын төвд эргэн ирж, хурандаатай ярилцах үед тэрээр гараа Пандорагийн газрын зураг дээр тавьсан байгаа нь харагддаг. Гэвч дараагийн үзэгдэлд тэрээр гараа ширээнээс буулгасан байх бөгөөд энэ мэтчилэн 4 удаа гарны байрлалаа сольж харагддаг.

 

7. Гэнэт гарч ирсэн толь

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Хурандаа Жек Саллиг дарахаар робот өмсгөл дотроо байх үед эхэндээ толь байдаггүй ч удаах үзэгдэлд ар талаа харах зориулалттай толь шилэн дээр байдаг нь харагддаг.

 

8. Өөрчлөгддөг өмсгөл

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Хурандаагийн робот өмсгөл киноны туршид хэд хэдэн удаа өөрчлөгддөг. Заримдаа түүний өмсгөлийн дээд хэсэг гөлгөр төмөр гадаргуутай, түүн дээр дэгээ байрласан байдаг бол зарим үзэгдэлд тэдгээр зүйлс нь үгүй болсон харагддаг.

 

9. Ихрүүд?

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Киноны эхэнд доктор Паркертай ярилцах үзэгдэлд нэгэн бүсгүй түүний араар зөрж өнгөрдөг. Тэгвэл хэдхэн хормын дараах үзэгдэлд өнөөх бүсгүйтэй ижил төрхтэй, ижил хувцастай бүсгүй ижил зүгт явж харагддаг ажээ.

 

10. Өөрөө хөдөлдөг үс

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Жек Пандорагийн хүлгийн эр, эмийг ялгаж, унаж сурч буй үзэгдэлд түүний үс гадны нөлөөгүйгээр өөрөө байрлалаа өөрчилж буйг ажиглаж болно.

 

11. Байрлалаа өөрчилсөн нь

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Жек болон түүний нөхдийн гардаг энэ үзэгдэлд сандалны ард зогсох жүжигчин Мишель Родригесын бүтээсэн дүрийн байрлал хормын дотор хэд хэдэн удаа өөрчлөгддөг.

 

12. Хөлөө хөдөлгөсөн нь

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Жек Пандорад газардаж хөлгөөс буух үедээ хөлөө гаргаж тэргэнцэр дээрээ хөлөө бага зэрэг хөдөлгөж буйг та сайн харвал ажиглах боломжтой.

 

13. Хүзүүн дэх микрофон

© Avatar / Twentieth Century Fox and co-producers

Аpмийн гишүүд Аватар дүрд ороход төвтэй байнгийн холбоотой байх үүднээс хүзүүндээ микрофон зүүсэн байдаг. Гэвч Жек амьтнаас зугтан голын ус руу үсрээд гарч ирэх үедээ микрофоноо гээсэн байдаг.

47
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Ur Jerk

    Ur Jerk

    2023/01/04 at 23:21

    Irgui ymu

  2. Ur Jerk

    Ur Jerk

    2023/01/04 at 23:22

    Horom irgui ym bn ksh

  3. Б. Сүхбаатар

    Б. Сүхбаатар

    2023/01/05 at 02:32

    Ene chn alda bish engiin uzegdell bgzde?..

  4. Нилээдгүй гэдэг үг чинь их биш гэсэн утгатай биз дээ! Гэтэл энэ утга нь их гэсэн утгаар хэрэглээд байх шиг!
    Хэдэн жилийн өмнө монгол хэлний нэг эрдэмтэн энэ үгийг утгын тухай, хүмүүс буруу яриад байгааг хэлж байсан байсан. Нилээд гэдэг чинь их, нилээдгүй гэхээр их биш гэсэн утгатай болоод байна. Гэтэл их гэсэн утган дээр хэрэглээд байх юм!! Бид өөрсдөө буруу яриад байна гэж хэлж байсан!!

  5. Ш. Мөөнөө

    Ш. Мөөнөө

    2023/01/05 at 05:11

    Ter us n ugaasaa ooroo suul shig hodlood baidaggvi ymu

  6. Sae

    Sae

    2023/01/05 at 19:24

    ergush

  7. Chuluuntsetseg Chuka

    Chuluuntsetseg Chuka

    2023/01/05 at 19:41

    gehdeel goy kino yun aldaa harah

  8. Энхмаа Энхтөр

    Энхмаа Энхтөр

    2023/01/05 at 21:19

    Alddagu Hun gej bhgushde surteinnn

  9. Г. Билгүүндалай

    Г. Билгүүндалай

    2023/01/05 at 23:03

    Draagiin hdn sec scene iig ni ss hgd tawitsiin bishuu zarim ni hha

  10. Takeshi ィ ۦۦ

    Takeshi ィ ۦۦ

    2023/01/06 at 01:20

    Ghde l ynzin kanu

  11. Satoi REmotoki

    Satoi REmotoki

    2023/01/06 at 01:33

    Tasartsyyn blgude

  12. М.Бегжан Б.Х.М

    М.Бегжан Б.Х.М

    2023/01/06 at 04:05

    Bairlal ni johon hodlood soligdson bolhoos bish ymarch aldaa olj haraagui. Kino neg bairandaa hudluhgui baina gej baihgui. Gar mar ene ter bol hudlunu bizde medeej. Ymar souwenir bish.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *